Эсээ
Эсээ
ЯРУУ НАЙРАГ БА АРХЕОЛОГИ
Яруу найргаас археологийн хайгуул хийж болох юм гэсэн санааг Монголын их түүхч Гүнжийн Сүхбаатар абугай анх ойлгуулсан юм. Тэрбээр тавиад жилийн тэртээ Монголын эртний түүхийн сэдвээр бичсэн “Сяньби” номдоо “Ахын дуу”, “Чилэгийн дуулал” хэмээх хоёр шүлгийг хоёр мянгаад жилийн тэртээх оюун санааны амьд бичлэг болгон оруулсан байдаг. Хүннүгийн үед зохиогдсон гэх энэ дуу хожим нь ханз үсэгт тэмдэглэгдэн үлджээ. Уг шүлэг дэх,
Эсээ
МИШИГИЙН ЦЭДЭНДОРЖИЙН ГЭРЭЭСЛЭЛ
М.Цэдэндорж найрагчийн " Гэрээс" шүлгийн дуулиан намжаагүй байтал түүний 50 насны ой болов. Монголын зохиолчдын эвлэл зохиолчдынхоо ойг нижгэр тэмдэглэдэг цаг сан. Явуу, Чимэд, Гайтав.. гээд найрагчдын ой дараалаад л болсон доо. Хурлынхаа зааланд цуглаад, зохиолчдоо хоймортоо урьж, түүний бүтээл туурвилын замнал, үнэ цэнийн тухай илтгэл тавина. МЗЭ-ээс зохиолчид баярын бичиг өгнө. Уг баярын бичиг бол зохиолчид өгөх мэргэжлийн байгууллагын гол үнэлгээ болдог байлаа. Их л сайхан үйл явдал болдог байсан юм. Дуу хуур болно. Нөхөд нь баяр хүргэнэ. Хундага тулгана. Инээд хөгжөөн юм юм л болно. М.Цэдэндоржийн тухайд тийм юм болсонгүй. Зохиолчдын эвлэлийн “Утга зохиол урлаг” сонинд, ойд зориулж үгээ харамласан хэдхэн мөр гаргаад л өнгөрөв. Түүнд М.Цэдэндорж ах их гомдсон бололтой сэтгэл гутранги байлаа. Удалгүй Явуу бурхан болсон мэдээ, гараа гэмтээгээд гэртээ хэвтэж байсан түүнд хүрч, шаналан нь зузаарав. Явууг хөдөөлүүлсний дараа долоо хоногт нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, орчуулагч Мишигийн Цэдэндорж нас барлаа гэсэн гунигт мэдээ уран зохиол, урлаг соёлын ертөнцийг цочоолоо. Яруу найрагчийн оршуулгын ёслол даруухан болов. Яруу найрагчийн шарилыг Л.Мягмарсүрэн П.Баярсайхан, бид мөрлөж явсан сан. Яруу найрагчийн зөн совин гэж буй. Бараг хориод жилийн өмнө түүний өөрийнх нь бичсэн “Зүүд” хэмээх шүлгэндээ бичсэнээр л бүх юм болчих шиг санагдсан нь хачирхалтай.
Эсээ
АМГАЛАН ГУАЙН БҮТЭЭЛ ДЭХ АМАР АМГАЛАН ХЭЭР ТАЛ
Бага насны дурсамж сэргэв. Манай багийн айлууд Сүжийн нуурын ар хөндийгөөр зусна. Хүүхэд биднүүс хонь малаа нууранд услах далимд усанд булхан, эрэг хөвөөний элсэн дээр барилдаж өнждөг сөн. Тэр зун Хашаат шандны тасаг дээр бригадын өдөрлөг болж, аймгийн Соёлын ордоноос хүмүүс ирсэн юм. Би ч хонио усанд оруулж салхин өөд бэлчээрт нь гаргачихаад тасаг руу цогиж хүрэв. Хөл хөдөлгөөн ихтэй. Аав маань хуураа бариад ирчихэж. Дарьгангын жаахан шаргыг дуулдаг “дээл” хочит Гомбодорж гуай ч бас ирчихэж. Хоёр өвгөн ийн хосоороо энд тэнд уригдах нь олонтаа. Хөнгөн тэрэгтэй хүрч ирсэн нэг гоё хүн харсан болгоноо нэг дэвтэр дээр хурдан хуран татлан зурж яваа харагдана. Багийн улаан булан. Туг нь дэрвэж харагдана. Цаана элсэн бөөрөг, наана нь саалийн гэрүүд сүү хүлээн авах асар. Бүгд юутай танил дотно билээ. Манай гэрт болсон энэ яриа, зураг үзэж сэдэрсэн миний сониуч зан хөдөлж тэр шөнөдөө бага нойртой хоноод маргааш нь Дүрслэх урлагийн дунд сургуулийн захиралын өрөөнд давхиж оров.
Эсээ
ОЧИРХҮҮ АХЫН ЗАН ЧАНАР БУЮУ УРАМ ХАЙРЛАХУЙ
Монгол хүний сайхан сэтгэл, бие биедээ хандах жудаг, хүнийг өөдрөг байлгах гэсэн харилцааны соёлоос үүдэлтэй ёс заншлыг яруу найрагч өөртөө шингээсэнээс л чухам хүнд хэлэх ийм шүлэг төрсөн буй заа. Тэрбээр өөрийгөө "уулын хүн" хэмээн ярих дуртай. Алтай нутгаа юм болгонд дурсан ярина. "Аргамжааны чулуу" бол түүний тод илрэл....
Эсээ
НАЙРГААР ИВЛЭГЧ НАМРЫН ХОНГОР САЛХИ
Мягаа маань ямар ч үед хүмүүст чин сэтгэлээсээ хандана. Өрөвдөнө. Туслана. Хамгийн сайхан үгээ хүмүүст харамгүй зориулна. Түүн шиг олон хүнд шүлгээ зориулсан яруу найрагч бараг үгүй биз ээ. Надад зориулсан шүлгүүдээр нь нэг бяцхан түүвэр бүтээж болохоор болжээ. Магад бид хоёрын хооронд цугтаа гуниглах, эмзэглэх, баярлах, догдлох, бахархах олон үйл тохиосон болохоор тэр байх аа.
“АМЬДРАЛ БОЛ ҮХЛИЙН ТУХАЙ УРАН БАРИМАЛ ЮМ” гэсэн Мягаагийн шүлгийн нэг мөр надад байн байн бодогддог юм. Мягаа бол ер нь амьдрал дээрээ ч, яруу найрагтаа ч шув шулуухан, нүцгэн үнэнийг цулайтал хэлдэг билигтэй билээ.
Эсээ
РАВЖААГ ДЭЛХИЙ МЭДЭХ ЦАГТ
Л.Одончимэд эрүүлийг хамгаалах, олон улсын улаан загалмай нийгэмлэг, төр засгийн олон чухал өндөр алба хашиж, 1990 оноос Ардын их хурлын депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хууль батлалцаж, 2000 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдож төр түшихийн хамт, монголын их утга зохиолын армийн тодорхой төлөөлөгчийн хувьд, яруу найраг, хүүхдийн зохиол, шог хошин сэдвээр 20 гаруй ном бичиж уншигчдын талархал хүлээсэн нэрт зохиолч билээ. Гэвч тэрбээр дарга ч байсан, цэрэг ч байсан, туг ч барьсан, тугал ч хариулсан Данзанравжаа хутагтын өв соёлыг хамгаалах дэлгэрүүлэх их үйлсийн түүчээлэгч нь байсаар байх тавилантай ажгуу.
Эсээ
ХУУЧИН СҮМИЙН ГУНИГЛАХУЙ БА ТАЙТГАРАХУЙ
... Үүр цайх үес сэрвэл салхи ширүүсч, чийглэг жиндүү агаар шавхуурдана. Бороо холдож тэнгэр цэлмэжээ. Тэнгэр дорно хаяанаасаа гэгээрч байна. Яг энэ үед сүмийн хаа нэгтэйд хонх мэт жигтэй дуу авиа гарав. Урьд нь би ийм дуу авиа огт сонсоогүй билээ. Бие зарсхийж, нойр сэргээд орчин тойрноо ажиглавал чив чимээгүй. Салхи хүүгэхэд мөнөөх чимээ дахиад л гарна. Жингэнэсэн нэг солгой дуу. Өглөө болсон хойно хэрэгт дурлан сүмийн зэрлэг өвсөн дундуур туучсаар дээврийн өнцөг доор ганц өнчин хонх гуниг цөхрөл мэт, цөхрөлийн дараа амсхийн тайвширч дуугаа хураах мэт үл мэдэг жингэнэн амирлахыг сонсож билээ.
Замбуутивын сүүдэр болоод гуниглал дотор
Заавал ч үгүй гэрэл болоод сэтгэлийн зул буй...
Хуучин сүмийн хэрэм налж суусан хүүхэд ахуйн дурдатгал, лимбийн эгшгээр сэрэх хүртэл миний сэтгэлийн альхан мухарт мартах гээхүйн сатаарал дотор орогнож байсныг эс мэднэ. Тэр цагаас бараг гучин жилийн хойно би Бөөрийн сүмийн туурийг эрж олов. Сүм, хэрэм зөвхөн нуранги дов болсон байлаа. Чулуун хэрэм, хана туургыг нь нураан зөөж малын хашаа саравч болгожээ. Бөөрийн говиос Онгон элс тийш талын дундуур цувьсан гуулин утас шиг сунайх шар халзан замаар давхиж явтал бас л нэг хаягдсан малын чулуун хашаа шарилжин дунд харагдана. Бууж үзвэл мөнөөх Бөөрийн сүмийн довжоо, хэрэмийн дунд байсан аль өнгөтэй өөдтэй засмал дөрвөлжин чулуунууд байраа сэлгэн энд хүрээд иржээ. Хөөрхий хуучин сүмийн чулуунууд нэг л хэсэгтээ халуу дүүгсэн хаваржаанд хүн малын бүлээн дуугаар бүүвэйлүүлэн хэдэн оныг элээсэн боловч орхимхой орчлонгийн жамыг огоорч чадсангүй нэгдэл нийгмийн өмч сарнихад хөсөр хаягдсан нь энэ ажгуу. Амьдрал урваж хөрвөх нь ирмэх зуур. Харин хуучин сүмийн чулуунууд бараг л элж холторсон нь үгүй. Үүнийг Шар бүрд рүүгээ зөөж ирээдүйд босгох номын хүрээлэнгийнхээ хаа нэгтэй залъя байз. Би ийнхүү шийдээд цааш тоос босгон давхисан бөлгөө.
Эсээ
ШҮЛЭГЛЭДЭГ, АЯЛГУУЛДАГ ЧУЛУУН СУДАР
Шүлэглэдэг, аялгуулдаг чулуун судрыг бодож олсон, бичиж цэцэлсэн, урлаж сийлсэн өвгө дээдэстээ түмэнтаа мэхийн талархахын хамт, тэрхүү чулуун судрыг дэлхий дахинд гайхуулан мэдрүүлэх, хамгаалан хүндэтгэж хүн төрөлхтний соёлын өв санд алдаршуулан залах цагийг чулуун ном анир чагнан хээрийн салхинаа жингэнэн шивнэж хүлээсээр авай.
Эсээ
МИШИГИЙН ЦЭДЭНДОРЖИЙН ГЭРЭЭСЛЭЛ
Яруу найрагч М.Цэдэндоржийн нэгэн онцгой чанар бол хүлээцтэй байх. Тэр өөрийнх нь нэрээр гарсан элдэв гүтгэлэг, өөнтөглөсөн шүүмж, улс төрөөс бууж ирсэн лантуу алинд нь ч ямар нэгэн хариу үл илэрхийлэн, үл тоох байдалтай бүтээлээ л хийсээр, соён гэгээрүүлсээр явдаг сан. Мэдээж дотроо шаналдаг байсан, утааг нь хамраараа үл гаргадаг байсан нь тэр, он цаг бүхнийг хар цагаанаар нь шүүнэ хэмээн ариуссан сэтгэлээсээ итгэж байсных юм. Он цаг урсан одож олон юм ул болж харин соён гэгээрүүлэгч М.Цэдэндоржийн яруу найраг ном бүтээл, гэгээн тунгалаг оюун санаа зул болох цаг нь иржээ. Түүний үнэт бүтээлүүд өнөөдөр улам бүр тодрон гэрэлтсээр байна. М.Цэдэндорж найрагчийн шавь О.Дашбалбар түүнийг маш товч тодорхойгоор " сайхан хүн" гэсэн юм. Гэхдээ л тэр сайхан хүн бүтээсэн нөр их туурвилынхаа ид хавыг үзэж амжаагүй гэж бодоход даанч харамсалтай, дэндүү гунигтай.
Эсээ

