Эсээ

Эсээ

Эсээ

ТЭНГЭРИЙН ХАЯАНААС НҮҮДЭЛЧИН АЙСУЙ

Хэзээнээсээ нүүдэллэн амьдарч ирсэн монголчуудад бичгийн утга зохиолын уламжилж ирсэн дурсгал цөөн. Харин аман зохиолын уламжлал XX зууныг хүртэл маш их өвтэй. Дундад зуунаас Энэтхэг, Төвд, Хятад дорно дахины бичгийн утга зохиолын нөлөөгөөр монголын сонгодог бичгийн утга зохиолын яруу найраг хүчтэй хөгжив. Чингис, Хубилай хаан шүлгээр цэцлэн айлдаж байв. Цогт тайж, Инжиннаш, Данзанравжаа, Гулийрансын яруу найраг нь бичгийн яруу найргийн сонгодог өв болон үлдсэн юм. Санскрит, Төвд, Хятадын утга зохиолын нөлөө, монголын уламжлалт яруу найргийн онцлог хосолсон монголын утга зохиолд XX зуун хүчтэй дэлбэрэлт, цэцэглэлтийн үеийг авчирсан юм.
Эсээ

ЯРУУ НАЙРГИЙН ЦАСТЫН ГЭГЭЭН УЯНГА

Ц.Бавуудоржийн шүлгүүд гуниглангуй боловч гэгээн тайтгаралтай, цэнгэл жаргалын амтаар дүүрэн авч хөнгөн уйтгартай, дорны бүсгүйн алчуур дээрх шаглаа мэт тансаг хуартай бөгөөд залуу халуугийн задгай халуун хүүрнэл, тогтсон гүн бодлогошрол аль аль нь энэ номд найрсч, цаст Очирваанын цагаан уянгат гэгээ, сарны цагаан туяа, түүнд гэрэлтэх хаш чулуу ,гүмүда цэцэг мэт гэгээлэг ахуй ертөнцийг бүтээжээ.
Эсээ

НҮҮДЭЛЧНИЙ ЯРУУ НАЙРАГ

Манай эриний өмнөх Хүннүчүүдийн дуулж асан хоёр дуу ханз үсгээр тэмдэглэгдэн үлджээ. Хүннүгийн хоёр дууг хожим нь IY зууны үед Түрэгийн нүүдэлчин аймгийн нэгэн жанжин Ху Чуй Зинь хэмээгч ханз үсгээр шүлэглэн буулгасан нь эртний судлаачид хийгээд яруу сайхны эрэлчдийн түүхийн тоосон товрог дундаас олсон үнэт эрдэнэс болсон юм.
Эсээ

ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ЯРУУ НАЙРАГТ МОНГОЛЧУУДЫН ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

Он цаг солигдож, эрин зуун урсан өнгөрлөө ч, хүмүүн болоод байгаль хувьсан өөрчлөгдөж, төрж үгүй болж байна. Харин яруу найраг л хэзээ ч үл хувьсан өөрчлөгдмүй. Эртний сохор яруу найрагч Гомерийн дуулал, XXI зууны яруу найрагчийн шүлэг хоёрт нэгэн адил чанар буй. Тэр нь хүний сэтгэлийг хөдөлгөх увьдас болой.

Яруу найрагт шингэж үлдсэн тэрхүү амьдлаг сүншиг нь эрин зуун, цагийн араншин, хүмүүсийн зан суртахуун, нийгмийн хувьсалаас үл хамааран оршино. Яруу найрагт байгаа тэр амин сүнс хэзээ ч үгүй болохгүй, бас сэтгэл хөдөлгөх зорилгоо өөрчлөхгүй. Яруу найргийн гол чанар нь үл хувьсах шинжтэй.
Эсээ
TOP