Эсээ

Эсээ

Эсээ

ДОРЖИЙН ГОМБОЖАВ БА ДАРЬГАНГЫН ЯРУУ НАЙРГИЙН СУРГУУЛЬ

-Хамгийн залуу зохиолч бол Та нар! Багшийн энэ үг хүүхэд насны сониуч соргог, мөрөөдөмтгий хөөрүү сэтгэлд гэгээн хөрөг, уянгалаг дуу хоолойн аялгуутайгаа цуг харван үлджээ. Гомбожав багш арваад хүүхдийг сонгож уран зохиолын дугуйлан байгуулсан бөгөөд бид ч нэг нэг шүлгийн дэвтэр гарган мөр толгой холбож эхлэв. Д.Нацагдоржийн төрсөн өдрийг анх удаа тэмдэглэж, манай дугуйлангийнхны дунд шүлгийн тэмцээн зохионо. Ханын сонин гаргана. Нэг ёсондоо Дарьгангын утга зохиолын бяцхан сургууль бий болов. Бид нар ч дундаа “Монголын шилдэг яруу найраг” гэсэн ногоон номтой. Орой байрандаа тэр номоо ноортол уншина. Сүхбаатар аймгийн утга зохиолын дугуйлангаас эрхлэн хэвлүүлсэн “Жаахан шарга” нэртэй шүлгийн эмхэтгэл, Д.Гомбожав багшийн “Залуу нас”, “Чамдаа хэлэх үг” зэрэг ном биднүүсийн гар дамжиж, чухам яруу найргийн гэгээн амтыг эхэлж бид багшийнхаа шүлгээс мэдэрсэн юм.
Эсээ

ИКЕДА ГУАЙН МӨРӨӨДЛИЙН ХҮЛЭГ

Тиймээ таны хүлэг хийгээд сайн үгс энх амгалан үйлсийн тань бэлэг тэмдэг болон Монголын хээр талд жигүүрлэвэй. Аливаа бүхэнд бэлгэ дэмбэрэлийг боддог монгол хүний хувьд эрхэм хүндэт Дайсаку Икеда гуайтай золгосон өдөр Юрий Гагарины сансарт дүүлсэн 4-р сарын 12-нд тохиосонд бэлгэшэээвэй. Монгол хүн үлгэр домогтоо жигүүрт морины тухай дуулж, хүсэл мөрөөдөл рүүгээ нисдэг байсан бөгөөд XX зууны Монголын сод яруу найрагч Б.Явуухулан багш “Яруу найраг бол ухаан бодлоос босоогоороо төрсөн гуурст хүлэг” хэмээн бичсэн юм. Монголчууд морин хуур хөгжмөө хүлэг морины сүүлээр чавдаслаж, хурдан мориныхоо тэргүүнийг дээр нь залж хязгааргүй сансар огторгуйд дүүлэн нисч буй тэнгэрийн хүлэг болгон бүтээсэн юм.
Эсээ

САРНЫ ШҮЛЭГЧ СҮ ДҮНПӨГИЙН ГЭГЭЭН ГУНИГ БУЮУ УДЫН ДУУЛАЛ

Хятадын өмнөд далайн эрэг газар, тунгалаг уст гол усаар хүрээлэгдэн орших гоёмсог нэгэн хотыг Хуйзүй хэмээнэ. Бараг нэг мянган жилийн өмнө /1036-1101/ хятадын суут яруу найрагч Сү Дүнпө энд эзний алба хааж байхдаа долоон жилийн дотор бичсэн шүлэг дуулал нь өдгөөх хотынхоны эрхэм дээд бахархал болон үлджээ. Яруу найрагчийн гишгэсэн мөр, гэрийн буйр, шүлгийн мөр бадагтай утга учир хамаатай газар болгонд шүлэг дууллыг нь чулуунд сийлж, хөшөө дурсгал, уран баримал бүхий цэцэрлэгт хүрээлэнг хотынхон цогцлоожээ. Чухам ийм л бахархалаар Гонг Конгийн яруу найрагч Ли Чингийн тэргүүлдэг Олон Улсын яруу найрагчдын Пен клуб ээлжит хурлаа энд хийхээр сонгосон аж. Тан, Сүн улсын үеийн найман их зохиолчийн эгнээнд “Гурван Сү” буюу аав нь хоёр хүүтэйгээ дуудагддаг бөгөөд хамгийн алдартай нь том хүү Сү Дүнпө /Сү Ши/ болой.
Эсээ

СТРУГА ХЭМЭЭХ ЯРУУ НАЙРГИЙН ЭХ ОРОН

Стругагийн яруу найргийн өөр нэгэн томоохон үйл явдал нь хамгийн шилдэг яруу найргийн нэг номыг шалгаруулж олгодог “Стругагийн гүүр” хэмээх шагнал. Их наадмын зохион байгуулах хороо Юнескотой хамтран шалгаруулж Дрим голын гүүрэн дээрх шагналыг гардуулна. Энэ жил Сенегалын яруу найрагч Оусманид энэ эрхэм шагналыг хүртээв. Жил бүрийн Стругад дэлхийн шилдэг яруу найрагчдын арван номыг хэвлэж, наадмын үеэр хотын аль нэгэн гудамжинд нээлтийг нь хийж уншигчдад танилцуулна. Өнөө жилийн номын баярыг яруу найрагч Траян Петровский удирдаж харагдана. Жил болгон аль нэг улс орны яруу найргийн антологийг хэвлэж, Стругагийн яруу найргийн үдэшээр нээлт хийдэг нь сайхан уламжлал юм даа. Ингээд Струга Дэлхийн яруу найргийн нэгэн том номын сан болчихжээ.
Эсээ

ШИЛЛОНЫ ШИЛТГЭЭНИЙ ХАНАН ДАХЬ БАЙРОНЫ ГАРЫН ҮСЭГ

Яруу найрагчийн явсан газар болгонд мөр нь үлддэг, мөр нь хүрсэн газраас шүлэг нь төрдөгийг гэрчлэх түүхийн энэ нэгэн бичээсийн дэргэд зогсож, Байроны гарын үсгийг хурууныхаа үзүүрээр тэмтрэх төдийд түүний найрагч анд Шелли-гийн зориулсан мөр нь санаанд буув. Тэрбээр Байроныг томъёолохдоо: Үг бүхэн нь Үүрд мөнхрөхийн тамгатай... хэмээжээ.
Эсээ

МОНГОЛЫН ЯРУУ НАЙРГИЙН ЕСӨН ГАЙХАМШИГ

Жинхэнэ яруу найраг бол цаг хугацаанаас үл хамааран оршигч дотоод эрчимийн үгээр амилсан шидэт долгион юм. Яруу найргийг дээдийн оюун санааг хадгалж, зуун болоод мянганы чинадтайд хүргэх зөөгч гэж болох юм. Ямар ч өндөр технологийн дижитал төхөөрөмжөөр дүрслэн бичиглэж үл чадах долгисыг зөвхөн яруу найраг л тогтоон барина. Яруу найргийн өөр нэгэн гайхамшиг нь тухайн хэл сэтгэлгээний үнэт зүйлсийг хадгалан өвлүүлэгч болохын хувьд оюуныг дээдлэгч хүмүүст бол үнэт очир эрдэнэсээс ч үнэтэй буюу. Материаллаг баялагт хэт шунан шимтэгч өдгөө цаг үед яруу найргийн ханш буурсан гэх буюу технологи хэт өндөр хөгжсөн зарим оронд яруу найраг үгүй болж байгаа мэтээр ярих болсон ч өнөөдөр манай дэлхийд зуу зуун сая хүн яруу найраг дахь тайлагдашгүй дотоод эрчим рүү нь шимтсээр, хүн төрөлхтөний яруу найргийн эрдэнэсээс дотоод оюунаа ариусган гэгээрүүлж, яруу найргаас үлэмжийн чанарыг олж нээсээр байна.
Эсээ

МАНАЙ АНГИЙН БААТАР ХЭМЭЭХ ОНЬСОГО

Хэд хоногийн дараа Улсын багшийн дээд сургуулийн утга зохиолын дугуйланд элсэгчдийн дунд нэг ширээний Я.Баатар маань сууж байна. Ахлах ангийн оюутнууд эхлээд л уншиж гарав. Би сүүлдэсхийн хоёр шүлэг уншлаа. Зарим нь “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр” сонинд шүлэг нь нийтлэгдэх гэж байгаа, нэрт зохиолчид уншиж сайшаалгасан зэргээ оршил болгон хэлж байна. Харин манай ангийн Я.Баатар чив чимээгүй суусаар байгаад дугуйлан тарлаа. Тараад нэг зүг гэртэй бид хоёр Энхтайваны гүүр даван алхцгаав.
-Чи яагаад шүлгээ уншсангүй вэ? гэхэд Я.Баатар шал өөр юм хэлж байна:
-Хүний хамар насан туршдаа ургадаг юм...
Эсээ

Данзангийн НЯМСҮРЭН: Ирж буй цагийн яруу найрагч

Д.Нямсүрэнгийн яруу найраг ертөнцийг дэндүү гэхээр гэрэл гэгээтэй харж, эгэл юмсын чанадыг ер бусын яруу сайхнаар мэдэрч, түүнийг дээд оюуны эрчимлэг мандалд энэрэхүй зөөлөн утга уянгаар адисладаг. Орчин үеийн гэх рок, поп хэмнэл бүхий төмөрлөг цаг үеийг эерүүлэн зөөллөх байр суурин дээр тэр байсан бөгөөд яруу найргийн эрхэмсэг тансаг хэл аялгуу, шүлэглэх зүйн өөрийн дэг сургуулийг үүсгэсэн юм.
Эсээ

ХҮМҮҮН ТОГТВООС ТЭНГЭРИЙГ ЯЛМУЙ

Бид дээр өгүүлсэн “Хүмүүн тогтвоос тэнгэрийг ялмуй” хэмээх бичээст самбарын утга уянганд автаж, яриандаа халж явсаар далай руу шахаж тогтсон уулын нар тоссон аманд хүрч ирлээ. Сүм шүтээний газар ажээ. Монгол хүний зан юм даа, сүм шүтээн түшиж буусан уулын нэрийг асуулаа. -Гэгээнийг дэлгэрүүлэгч уул… гэж байна.
Эсээ
TOP