Шүлгүүд

Шүлгүүд

Шүлгүүд

ТУНГАЛАГШИХУЙД ОДУУЛАХ ХУНДАГАНЫ ДУУ

Дотно нөхөд зочлоход галын бурхан мишээвэй.
Долоон бурхан ч бас энүүхэн ар дээр заларчээ
Тэртээх уулс манайх уруу дөхөж ирээд завилжээ
Тэнгэр мэлмий тоонон дээр тормойжээ
Шүлгүүд

ТУНГАЛАГШУУЛАГЧ ХЭРЛЭН

Хээмсэг тогорууд цагаан дэрсэнд зогдроо самнаж
Хэд хэдээрээ тойромлож, буцахын дохио ганганана.
Хэрэн бядан явсаар намрын будангуй дунд
Хэрлэн мөрөн би хоёр мянганы холыг уулзуулбай
Шүлгүүд

ХӨХ НУУРЫН ҮДШИЙН БИЧЭЭС

Үүлэн сэгэрхийгээр сарны туяа садарч
Үдшийн хөх нуурнаа хүрхрээ шиг асгарчээ
Бүдэг бадагхан нуурын чимээ торгон намирах мэт
Бүрэнхийн дунд гэрэлт цагариг бидэртэнэ.
Шүлгүүд

НҮҮДЭЛЛЭХ ТИГ БУЮУ МИЧДИЙН АЯЛГУУ

Тэмээн хөсөгтэй нүүдэлчний бүдэгхэн мөрийг
Тэнгэрийн заадас залгаад тодосгон одмуй
 
Орой дээр одот тэнгэр хөмрөглөнө.
Очир эрдэнийн хүү сангийн орд өргөө л ийм буй.
үрэг галуудын ганганах дуун энүүхэнд.
Сүр сүр гэх чимээ нь чих шүргэнэ.
Шүлгүүд

ДАРСНЫ СОНЭТ

Ертөнцийн эрээн мяраан бүрэнхийн дунд бүдгэрнэ
Ер бусын нам гүм. Өрөөнд лаа сүүмэлзэнэ.
Хоёр жүнз жингэнүүлэн байж дарс дүүргэчихье
Хоёул тэгээд он жилүүдийн тэртээ рүү алхчихъя
Шүлгүүд

ӨӨРИЙГӨӨ ЭРЭХҮЙ

Гадаад ертөнцийн оргүй хоосонд тэнэж явах ч шиг
Газар дэлхийнхээ алга дарамд амилж ургах ч шиг
Бүхий л юмсын бүхий л төрхөнд хувилсан мэт
Бүхий л хүмүүст би өөр өөрөөр нууцлаг оршном
Шүлгүүд

ШИНГЭН ЦАГААН МАНАН БОГД УУЛАНД ХӨШИГЛӨЖ

Шингэн цагаан манан  Богд ууланд хөшиглөж
Шинэ цасны гэрэлт ширхэг цонхны цаана эргэлдэж
Холын хөх тэнгэрт өвлийн тэргүүн сар мандах цаг дор
Хорин жилийн тэртээх хөрөг дөчөөд насны үүдээр гэрэлтвэй
Шүлгүүд

ЕРТӨНЦИЙН ЯВДАЛ - 2

Алалдах дайснаа өөрөө дандаа отож явдаг
Угтах тулаан түүнийг дандаа гэтэж байдаг
Амь дүйж үлдлээ гэвч, амар заяагүй
Онилсон сум шиг харваж ирээд хүү татдаг
Буурал хорвоо бүгдийг мартаад нүүж явдаг.
Шүлгүүд

ГОЛ УС ТУНГАЛАГШИХ ЦАГ

Эргийн дээрх бургас бүхэн мөчиртөө шувуутай
Эрвийн сэрвийх навч болгон алгандаа гэрэлтэй
Хатан ус ариусан тунгалагших намар бол
Ханаран мөшийх Туулын найргийн даллагатай цаг аа!
Шүлгүүд
TOP