Уран бүтээл

Уран бүтээл

Уран бүтээл

ХҮМҮҮН ТОГТВООС ТЭНГЭРИЙГ ЯЛМУЙ

Бид дээр өгүүлсэн “Хүмүүн тогтвоос тэнгэрийг ялмуй” хэмээх бичээст самбарын утга уянганд автаж, яриандаа халж явсаар далай руу шахаж тогтсон уулын нар тоссон аманд хүрч ирлээ. Сүм шүтээний газар ажээ. Монгол хүний зан юм даа, сүм шүтээн түшиж буусан уулын нэрийг асуулаа. -Гэгээнийг дэлгэрүүлэгч уул… гэж байна.
Уран бүтээл

ЯВУУХУЛАНГИЙН ТУНГАЛАГШУУЛАГЧ УЯНГА

Б. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд нь бүх цогцоороо бүсгүй хүнийг хайрлан дээдлэхүйн нэгэн их туульс мэт санагднам. Жинхэнэ яруу найрагчийн бүтээл бол эрээвэр хураавар бодол сэтгэгдэл, үйл явдлын тасархайнууд бус яруу сайхны түүх намтар утга агуулгын цогцлол байдаг нь ийм учиртай ажгуу.
Уран бүтээл

НУТАГ БУЮУ ГҮЙСЭН УНАГАНЫ ДУУЛЬ

Хөөрхий нэг өнчин ухаа унага гүвээ даваад урамгүйхэн шогшиж явна. Эхтэйгээ байхад эрх цовоо гэж туйлгүйсэн.
Эхээсээ хойш энэлэн шаналах гэж тоймгүй еэ. Өмнүүр нь алтан хараацай ээрэн нисч явна. Хөөрхий тэр амьтан хаашаа яваагаа эс мэдэвч ямар нэг үл үзэгдэх далдын совин билиг түүнийг аль нэг тийш нь хөтөлж явна. Эхээсээ хагацсан амьтныг гангийн наран гундаан шарж, эцэнхий муу нуруун  дээр нь өлөн тоос дагтаршин шигээд, ялаа батгана нүүр нүдийг нь бүрхээд зовлон дээр нь зовлон нэмнэ.
Уран бүтээл

АНХНЫ ЭХ

ЭХЛЭЛ

        Эхлээд энэ үлгэрийг
        Ганцхан хүн мэддэг байжээ.
        Одоо энэ үлгэрийг
        Олон хүн мэдэх хэрэгтэй болжээ.

1.
Эртээ урьд цагт, бүр эртийн эрт, урьдын урьд цагт сэтгэж санаж гүйцэмгүй аймшигт их албин хоосон л байжээ.
Тэр их албин хоосон дунд хоосноос өөр юм үгүй, ер юу ч үгүй байжээ. Газар дэлхий гэж байсангүй, ус гэж байсангүй, уруул жилмэх шүүдрийн төдий ч байсангүй , агаар тэнгэр, алтан нарны аль нь ч байсангүй.
Уран бүтээл

ӨВГӨӨДЭЙТЭЙ ЦУГ ДӨТ ЗАМААР АЛХСАН МИНЬ

<span style="Times New Roman" ,"serif";"="">Өнгөрсөн зууны далаад оны дундуур Өвгөөдэй Дамдинсүрэн гуайн барааг би харсан бөлгөө. Зохиолчдын нэгэн цуглаан дээр тосон хүрэн сатин тэрлэгтэй, үсээ хусуулсан өвгөжөөр хүн зохиолчидтой инээвхийлэн уулзаж ярьж хөөрөн зогсохыг хараад хөдөө нутгаас ирсэн зохиолч болов уу хэмээн бодсон нь оносонгүй. Өвгөөдэй хэмээх Цэндийн Дамдинсүрэн гуайн тэр асанжээ. Наян найман онд шиг санагдана. “Утга зохиол урлаг” сонины ерөнхий эрхлэгч, зохиолч Ц.Нацагдорж надад,
Уран бүтээл

ДЭЭД ХӨЛГӨН ДОР МЭХИЙХ ҮГ

Бхагвадгита судрыг МТӨ 600-аад онд мэргэн арши Ведавайса зохиосон гэдэг бөгөөд Веда хэмээх алдарт судрын хураангуй, өөрөө аандаа үүдэн төрсөн судар, хамгаас гэгээрүүлэгч Упанишад судраас саасан ариун сүү хэмээн үздэг бөлгөө.
Уран бүтээл

НҮҮДЭЛЧИН ОДНЫ ҮЛГЭР

Алаг Бөөрийн говиор олон жил хур бороо оролгүй хуурайшин, өвс ногоо тачирдаж, ус булаг ховорджээ.
Алтай Сүмбэр хааных үүрийн таван жингээр ачаалан уртын урт нүүдлийн хөсөг тэнгэрийн хаяаны цэнхэр суварган уулыг чиглэн хөдөлжээ.
Уран бүтээл

ГЭГЭЭН ЗҮГЭЭС МОРЬТОН АЙСУЙ

Хаврын өглөө ба морьтон
Тал хязгааргүй хөхөртөн мануурна. Эхлэл нь хаа юм, төгсгөл нь хаа ч юм.
Ташуухан гийх өглөөн нарны тунгалаг туяа ээвэр хондонд хаваржиж бүхий хот айлыг гийгүүлнэ. Малын уур униартан нийлэлдэж, гарын алга шиг хонхор газарт бялхсан туяан дундаас цэв цэнхэр багана ганжирлан, тэнгэр тулах нь гэрийн утаа буюу. Сайхан өдөр болох нь ээ.
Уран бүтээл

ШӨРГӨН ШАР АТНЫ ДУУЛЬ

1.
Хөтөл элсний нарийн хоолойд нэгэн том хөх чулуу тэнгэрээс уначихаа юу гэлтэйг үзвэл чулуу бус хэвтэж байгаа тэмээ болой. Тэнгэр мөрлөж дүнхийдэг ширээ хоёр бөх нь хальс болон шалчийж унаад бужигнасан хар ялаанд шавуулавч түүнийг үргээх ч сөл бага болжээ. Эхэн булгийн ус шиг мэлмэн хар нүднээс нь сувдан нулимс бөн бөн бөмбөрнө. 
Нулимст хар нүдэнд нь тэнгэрийн хаяаны наана хөхөртөх асар майхан цэнхэр уул хөдөлж нэгэн харагдана, хөшиж нэгэн үзэгдэнэ. Тэр уулын ар шилд улаан бударганат их хоолой буй.
Унасан шороо, ундалсан ус нь тэр билээ. Аравхан алхаад гарчих энэхүү нарийхан элсний хормойд нар тусахын алдад мөлхөж ирсэн юмсан. Мөлхөөд мөлхөөд ч газар гавьтай хорсонгүй.
Уран бүтээл
TOP