Уран бүтээл
Уран бүтээл
ТАЙЖИ ИНЖИННАШИ 170 НАС ХҮРЛЭЭ
Чингис хааны хойч ургийнхнаас Монголын түүх соёлын алтан хуудаснаа мөнхийн бүтээлээ үлдээсэн хүмүүний нэг нь тайж В.Инжиннаши (Хашчулуу) болой. 1837 онд Зостын чуулганы Түмэд баруун хошууны “Шударга бат хороо” хэмээх монгол сурвалжит тайжийн найман хөвгүүний отгон нь болж мэндэлсэн Инжиннаши гэрийн боловсролтой, цэргийн эрдэмтэй хятад, манж, төвд хэлтэй бичгийн хичээнгүй хүмүүн болж төлөвшсөн юм. Ванчинбалын хөвгүүдээс их хөвгүүн Гулиранса хэмээх гарамгай яруу найрагч төрсөн бөгөөд тавдугаар хөвгүүн Гүнначүг, зургаадугаар хөвгүүн Сүнвэйданзан нар нь бичгийн өндөр боловсролтой шүлэгчид байлаа. Монголын утга зохиолын түүхэнд эцэг Ванчинбрлынтайгаа нийлээд нэг айлаас таван бичгийн хүмүүн төрж, яруу найргийн үнэт өвийг хойч үедээ үлдээсэн нь бахархалтай хэрэг бөгөөд дэлхий утга зохиолын түүхэнд ч онцлон тэмдэглэвэл зохих үйл явдал мөн.
Уран бүтээл
ТОГОРУУНЫ ДУУЛЬ
Хаврын хаварт дэв дэвсээр
Хар халзан тогорууд ирдэг ээ
Хадган хөх зогдороо намируулж
Хаа сайгүй л буудаг аа
Уужуу хорвоогийн уйтан зайд
Учрал холбосон хос тогоруу
Далавчаа цуцтал нис ниссээр
Дассан нутагтаа ирж буулаа
Жигүүртэн хүртэл амьтан хүнд
Жил жилээр ээнэгшдэг байлгүй
Хот айлын хаяа бараадаж
Хоёр цоохор өндөг гаргажээ
Хар халзан тогорууд ирдэг ээ
Хадган хөх зогдороо намируулж
Хаа сайгүй л буудаг аа
Уужуу хорвоогийн уйтан зайд
Учрал холбосон хос тогоруу
Далавчаа цуцтал нис ниссээр
Дассан нутагтаа ирж буулаа
Жигүүртэн хүртэл амьтан хүнд
Жил жилээр ээнэгшдэг байлгүй
Хот айлын хаяа бараадаж
Хоёр цоохор өндөг гаргажээ
Уран бүтээл
ИХ УТГА ЗОХИОЛ СУДЛАЛ ДАХЬ Я.ГАНБААТАРЫН ЕРТӨНЦ
Ийн түүний сүүлийн үеийн ном бүтээлийг уншиж судалж бараа ч үгүй суутал “Утга зохиолын тухай яриа” хэмээх томоохон номын гар бичмэл нь ирвэй. Я.Ганбаатарын утга зохиолын тухай бичсэн шүүмж, тэмдэглэл, эсээ, ярилцлага зэргийг төвийн сонин хэвлэлээс алдаг оног уншиж явсан бол өнөөдөр энэ сэдвийн доторх түүний ертөнцийг бүхэл цогцоор нь харах боломж нээгдлээ.
Уран бүтээл
МОРИН ХУУРЫН ДОМОГ
Эрт урьдын цагт юм гэнэ. Энгүй уудам их талд эсгий цагаан орд гэртэй Хөхүүдэй нэрт сайхан хүү амьдран суудаг байжээ. Нэгэн өдөр Хөхүүдэй хүү увьдас шидийг олж суръя гэж шийджээ. Увидас эрдэм, ид шид гэгч хаана байдгийг мэдэхгүй. Эрлийг эрж олдог, эрдмийг элж сурдаг юм гэнэ лээ.Хөхүүдэй хүү энэ ертөнцийг хэрэн хэсч, эрсэнээ олж увидас шидийг эзэмшихээр санаа шулууджээ.
Уран бүтээл
ТЭНГЭРИЙН СОЛОНГООС ҮЛГЭР АВЧ ШҮЛГЭЭР ГҮҮР БҮТЭЭХҮЙ
Монголын уран бүтээлчид 20-р зууны дунд үеэс Японы яруу найргийг орчуулж эхэлсэн түүхтэй. 20-р зууны монголын сонгодог яруу найрагч Б.Явуухулан бээр Башё тэргүүтэй япон шүлэгчдийн 11 хайкуг орчуулж, өөрөө туршлага болгон хайку маягийн шүлэг бичиж байв. Бидний солонгон гүүрийн төслийг тавин жилийн тэртээ Б.Явуухулан санаачилсан гэж ч болох юм.
Уран бүтээл
ЯВУУГИЙН СҮҮЛЧИЙН ҮГ
- Явуухулан гуай, манай уншигчид хамгийн сүүлд асууж байгаа нэг асуултыг би танд дамжуулъя. Танд мянган уншигч захиа ирүүлж амьдралд хэрэгтэй нэгэн сайхан үг хэлнэ үү? гэж хүсвэл та юу гэж захих вэ? гэж асуухад, найрагч маань. Энэ хэцүү асуулт л даа. Гэхдээ ганцхан үгээр хариулж болно гээд хэлсэн нь:
-Хатуужилтай бай. Хатуужил бол хүний хамгийн сайхан, дээд зэргийн чанар юм. Зөвлөлтийн ард түмэн дэлхийн II дайнд хорин сая хүнээ алдаад дайныг ганцхан хатуужилаар л туулж гарсан. Зөвлөлтийн ард түмэнд хайртай байгаарай. Хүн гэдэг хатуужлыг л сурах хэрэгтэй. Хүнд баяр баясгалан тааралдана. Зовлон гуниг тааралдана. Энэ бүхэнд хатуужил хэрэгтэй. Ерөөсөө ялахад хатуужил хэрэгтэй...

ХӨХ МОНГОЛЫН ХӨХ ЧОНЫН ШАСТИР
Г.Аким гүүшийн туурвисан “Тэнгэрийн нохой” номыг уншаад ийн сэхээрэн сэрэхийн хамт хирдхийн цочирдвай. Номын бүхий л үгүүлэмж гагц чонын тухай миф, домог, хууч яриа, болсон явдал, бодрол ухаарал, сэрэл бясалгал мэт боловч хүмүүн хэмээх байгалийн чонолог шинж чанар луу сэхээрэн сэрэхүйн цочролт үгсийг оньлон чиглүүлсэн нь юутай мэргэн тусна вэ?
Бичгийн утгач, билгүүн гүүш Г.Акимын эл бүтээлтэй би найман жилийн өмнө анхлан танилцаж, эдүгээн онд эргэн уншиж эрхгүйеэ шимтлээ. Зохиогч бээр эл номыг цогцлоох гэж олон жил хээрийн хэц дэрлэж, үлгэр домгийн бүрэнхүйд бэдчин аялж судар номын тоос онгичож, захидал занаагаар харилцаж, анчин гөрөөчний амнаас унасан хий болгоныг ажааран цуглуулж, соёоных нь урт, тархиных нь жинг хүртэл цэгнэж шинжиж бүтээхүйн зовлонд нь хатаж, жаргалд нь умбажээ.

ДАШБАЛБАРЫН ХАЙРЛАХУЙН ТАРНИ
Нэг.
Зуны сүүл сарын ухаа ягаан үдшийг би тод санаж байна. Манайх Жигжидийн зуслангийн зүүн хаяаг бараадаж Сэлбийн хөвөөнд ойрхон модон тагз барьсан юм. Манай араар фермийн малтай айлууд зусч байв. Сүхбаатар аймгаас ирсэн шүлэгч О.Дашбалбар тэр зун шүлэг бичих ганцхан ажилтай. Орой ажлаасаа ирэхэд өвсөн дээр ширдэг дэвсэж түрүүлгээ хараад шүлэг бичиж хэвтэнэ. Шингэж буй нарны сүүлчийн туяа үнээн зэлэн дээр аргалын цэнхэр утаатай нийлэлдэн, улбар хөхөлбий манан татна. Үхэр тугал, мөөрөлдөн, хүүхдүүдийн цовоо дуу тэнгэрт хадна. О.Дашбалбарын тэр орой бичсэн шүлэг нь

АЛТАН ХАЗААР ӨВСНИЙ ДУУЛЬ
Зөвхөн талын хүний баяр жаргалыг төрүүлдэг, хэн ч анзаарамгүй яруу сайхан гэж байдаг. Д.Нямсүрэн тийм нууцлаг яруу сайхныг шүлэг дуулалдаа олонтаа нээсэн юм. Галбын гучин гурван говийн амьсгаатай ганц алтан харганатай гэж тэртээ олон жилийн өмнө дуулсан юм. Алтан харганын ёроолд хунгарласан намрын шаргал өвсөн дунд ер бусын гоо сайхан буй.
Уран бүтээл