Уран бүтээл

Уран бүтээл

Уран бүтээл

ТУНГАЛАГШИХУЙД ОДУУЛАХ ХУНДАГАНЫ ДУУ

Дотно нөхөд зочлоход галын бурхан мишээвэй.
Долоон бурхан ч бас энүүхэн ар дээр заларчээ
Тэртээх уулс манайх уруу дөхөж ирээд завилжээ
Тэнгэр мэлмий тоонон дээр тормойжээ
Уран бүтээл

ТУНГАЛАГШУУЛАГЧ ХЭРЛЭН

Хээмсэг тогорууд цагаан дэрсэнд зогдроо самнаж
Хэд хэдээрээ тойромлож, буцахын дохио ганганана.
Хэрэн бядан явсаар намрын будангуй дунд
Хэрлэн мөрөн би хоёр мянганы холыг уулзуулбай
Уран бүтээл

ХӨХ НУУРЫН ҮДШИЙН БИЧЭЭС

Үүлэн сэгэрхийгээр сарны туяа садарч
Үдшийн хөх нуурнаа хүрхрээ шиг асгарчээ
Бүдэг бадагхан нуурын чимээ торгон намирах мэт
Бүрэнхийн дунд гэрэлт цагариг бидэртэнэ.
Уран бүтээл

НҮҮДЭЛЛЭХ ТИГ БУЮУ МИЧДИЙН АЯЛГУУ

Тэмээн хөсөгтэй нүүдэлчний бүдэгхэн мөрийг
Тэнгэрийн заадас залгаад тодосгон одмуй
 
Орой дээр одот тэнгэр хөмрөглөнө.
Очир эрдэнийн хүү сангийн орд өргөө л ийм буй.
үрэг галуудын ганганах дуун энүүхэнд.
Сүр сүр гэх чимээ нь чих шүргэнэ.
Уран бүтээл

ДАРСНЫ СОНЭТ

Ертөнцийн эрээн мяраан бүрэнхийн дунд бүдгэрнэ
Ер бусын нам гүм. Өрөөнд лаа сүүмэлзэнэ.
Хоёр жүнз жингэнүүлэн байж дарс дүүргэчихье
Хоёул тэгээд он жилүүдийн тэртээ рүү алхчихъя
Уран бүтээл

ӨӨРИЙГӨӨ ЭРЭХҮЙ

Гадаад ертөнцийн оргүй хоосонд тэнэж явах ч шиг
Газар дэлхийнхээ алга дарамд амилж ургах ч шиг
Бүхий л юмсын бүхий л төрхөнд хувилсан мэт
Бүхий л хүмүүст би өөр өөрөөр нууцлаг оршном
Уран бүтээл

ШИНГЭН ЦАГААН МАНАН БОГД УУЛАНД ХӨШИГЛӨЖ

Шингэн цагаан манан  Богд ууланд хөшиглөж
Шинэ цасны гэрэлт ширхэг цонхны цаана эргэлдэж
Холын хөх тэнгэрт өвлийн тэргүүн сар мандах цаг дор
Хорин жилийн тэртээх хөрөг дөчөөд насны үүдээр гэрэлтвэй
Уран бүтээл

НЭГЭН АЯЛЛЫН ТОД ЗУРАГ

Хорь дугаар зууны Монголын түүхэнд хуруу дарах хэдхэн гарамгай түүхчид тодорч аугаа их түүх соёлоороо бахархах зүрх сэтгэлийн минь галыг бадрааж өгсөн юм. Тэдний нэг нь их түүхч Гүнжийн Сүхбаатар гуай байлаа. Би түүнтэй их л хожуу танилцсан юм. Ерөн гурван оноос манай Соёлын сан “Монгол сувдан сондор” нэртэй соёл, эрдэм шинжилгээний аялал зохион байгуулж, түүндээ монголынхоо нэрт түүхч археологич судлаачдыг урьж оролцуулдаг байв. Мэдээж хамгийн түрүүнд урих хүний нэг нь Гүнжийн Сүхбаатар гуай байв.
Уран бүтээл

БҮХ ЦАГ ҮЕЭС ДЭЭЖИЛСЭН ГУРВАН ЗУУН ШҮЛЭГТ

Миний бие энэхүү цоморлиг дахь яруу найргийн бүтээлүүдийг сонгож, эмхэтгэхдээ утга зохиолын онол судалгаанд хэрэглэдэг ямар нэгэн “изм” ангилалыг баримтлаагүй гэдгээ хэлсү. “Изм” нэгэн цаг үед яруу найргийг хөдөлгөөнд оруулж дэлгэрдэг боловч, тэгсгээд дараа үеийнхэн өөр “изм” гаргаж ирэх жишээтэй хувьсан өөрчлөгдөж байдаг. Цаг үе, хүний хүсэл таашаал яаж ч хувьсан өөрчлөгдлөө гэсэн жинхэнэ яруу найраг түүнээс үл хамааран үнэт чанараа хадгалан оршдог жамтай. Ийм болохоор цаг үеийн хүсэл таашаалаар бус яруу найргийн мөнхийн хэмжигдэхүүний ойлголтоор хүн төрөлхтний яруу найргийн ололтын олон талыг төлөөлөх утга уянга, мөнхийн гоо сайхан, ухаарал, зөн билиг, сэрэл мэдрэмж, гүн сэтгэлгээ, цэц мэргэн ухаан, уран санаа, үл ухаарахуйн чинад нууц, сэтгэлийн эрч хүч, хэл соёлын үнэт зүйлсийг илэрхийлэхүйц хэзээ ч хуучиршгүй шүлгүүдийг сонгосон гэдгээ итгэл төгс хэлэх байна.
Уран бүтээл
TOP