Мэдээлэл

Мэдээлэл

Мэдээлэл

Италийн Чивителла хэмээх эртний шилтгээнд

Италийн төв дунд байх Чивителла хэмээх эртний шилтгээнд бүтээл хийж зургаан долоо хоног суугаад ирлээ. 2014.4.19- 6.5
Эртнийхээ төрх байдлыг хадгалж үлдсэн тэр шилтгээнийг хойч үеийнхэн нь их сайхан хадгалж хамгаалж, тохижуулсан байна. “Чивителла Рэйнери” сан байгуулж, хорин жилийн өмнөөс дэлхий дахинд, ялангуяа уран бүтээлчдэд ээлтэй хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм билээ. Чивителла шилтгээнд зохиолч, зураач, хөгжмийн зохиолчдыг жилд гурван ээлжээр урьж аваачдаг юм байна. Энэ удаад Америк, Бразил, Иран, Энэтхэг, Тайланд, Франц, Эстони, Латви, Монголоос 14 уран бүтээлчийг урьсан. Хүн болгонд бүтээлийн онцлогт нь тохирсон урлангууд бэлтгэснээс гадна, номын сан, уулзалтын танхим, концертын студи, цэцэрлэгт талбай гээд ажиллах, амрах бүх л зүйлийг иж бүрэн шийдсэн байна. Шилтгээн нь уулын орой дээр, чимээ шуугианаас хол. Өглөөдөө түмэн шувуудын жиргээн, оройдоо нуга хөндий дагасан мэлхийн дуу, шөнө нь моддын мөчир сүлжин гэрлээ асаан нисэлдэх галт цох гээд үзэсгэлэнт сайхан орчинтой.
Мэдээлэл

ӨРЛӨГ ЭЭЖИЙН МИНЬ 100 ЖИЛ

Өрлөг ээж минь байвал өнөөдөр 100 сүүдэр зэрэгцэх байжээ. Дарьгангын хээр талд ээж минь наян хаврын яргуй нүдлэхийг харсан юм. Дарьгангын бүгдийн тэргүүн Цэвэг вангийн төрсөн ах, хонин сургийн захирагч Гүнсэнгийнд 1914 онд мэндэлж 16 настайдаа хохь тайж Дугарсүрэнгийнд бэр буусан гэдэг. Өрхийн тэргүүн нь хожмын их хуурч 15 настай Гомбожав бөлгөө.  Ээж минь 18-тайдаа охин төрүүлж Цэвэлмаа хэмээх нэр хайрласан, охин Цэвэлмаа нь 20 настайдаа намайг гэртээ төрүүлжээ.
Мэдээлэл

БЯСАЛГАЛ ДУНД УРГАСАН ДУУ

V “A Song Arising from Contemplation” нэртэйгээр хэвлэгдэн гарлаа. 2006 онд английн судлаач, орчуулагч Саймон Вэккхам Смит Данзанравжаагийн шүлгийн “Үлэмжийн чанар” эмхэтгэлийг англи хэлнээ орчуулснаар гэгээн хутагтын яруу найраг англи хэлт гадаад ертөнцөд танигдаж эхэлсэн билээ.
Мэдээлэл

МОНГОЛЫН ЯРУУ НАЙРАГ – ИСПАНИД

Cuadernos del matematica хэмээх сэтгүүлийн 50 дахь дугаар өөрийн хавсралтаараа Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн шүлгүүдийг нийтэлсэн байна. Испанийн орчин цагийн гарамгай яруу найрагчийн нэг Хусто Хорхе Падрон яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн 20 гаруй шүлгийг орчуулж, уг товхимолд зориулж томоохон эсээ бичиж испани хэлт уншигчдад монгол яруу найргийг танилцуулсан байна.
Мэдээлэл

Дарьгангын хүн чулуун хөрөг нэгээр нэмэгдлээ

Тэрбээр Дарьганга нутгаар аялах замдаа олон жилийн өмнөөс ажиглан анзаарсан зүйлээ, судлаач эрдэмтэдийн хамт батлах зорилго тавьж, хайгуул хийсний үр дүнд Хөргийн хөндий хэмээх газраас өнө эртний хүн чулууг олж илрүүлсэн байна. Ийнхүү яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн хүчин чармайлтаар Дарьгангын хүн чулуун хөрөг нэгээр нэмэгдэж, түүх соёлын дурсгалын сан хөмрөгийг баяжуулсан байна.

Мэдээлэл

“Ертөнцийн цонх” цувралаар зохиолчийн цонх

Францын утга зохиолын “Paris Review” сэтгүүл орон орны зохиолчдоос оршин амьдардаг өрөөнийх нь цонхоор юу харагддаг тухай асууж, сэтгэлийн ертөнцийг нь нээдэг сонирхолтой булан хөтөлдөг юм байна. “Ертөнцийн цонх” хэмээх энэ буланд Монголоос зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо уригджээ. Энэхүү буландаа Италийн зураач, зохиолч, сэтгүүлч Matteo Pericoli-ийн зурсан график зураг болон зохиолчийн бичсэн богино эсээг нийтэлдэг бөгөөд сар болгон нэг зохиолчийн цонхыг дэлхийд дахинд дэлгэдэг аж. Энэхүү “Дэлхийн цонх” төсөл нь 2010 оноос эхэлсэн бөгөөд анх “Нью Йорк Таймс”-д нийтлэгддэг байсан ба 2012 оноос “Paris Review” сэтгүүлд гарах болжээ. Уг цувралаар Нобелийн шагналт Туркийн зохиолч Орхун Памук болон дэлхийн нэр алдартай зохиолчид уригдаж цонхоо дэлхийд танилцуулжээ. Монгол уншигчиддаа зохиолч Г.Мэнд-Ооёогийн цонхоор юу харагддагийг үзүүлж, түүний цонхоороо хараад юу боддогийг дэлгэж байна.
Мэдээлэл

СҮМД ЯРУУ НАЙРГИЙН УНШЛАГА БОЛНО

Энх тайван, тогтвортой байдлын хүрээнд улс төр, нийгэм, хүрээлэн байгаа орчны өөрчлөлтийн төлөө дэлхийг хамарсан “Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө” хэмээх дэлхий даяар өрнөсөн энэхүү хөдөлгөөнийг АНУ-ын яруу найрагч Майкл Ротенберг, Терри Каррион нар санаачилсан бөгөөд Монгол улс уг үйл явдалд эхнээс нь идэвхтэй оролцсоор ирсэн юм. Монгол дахь уншлагуудын ерөнхий зохион байгуулагчаар яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн тэргүүлдэг Соёл Яруу Найргийн Академи ажиллаж байна.
Мэдээлэл

Гурван зуун шүлэгт олон хэлээр дуурслаа

Өнөөдөр монголын оюуны манлайлагчид, эрдэмтэн зохиолчид, орчуулагчид хуран чууллаа. Тэднийг нэг дор ийм олноор нь харах завшааныг “Гурван зуун шүлэгт” хэмээх энэхүү шинэ антологи бидэнд олголоо.
Мэдээлэл

Ертөнцийн явдал шүлгийг BBC радиогоор уншина

Төслийн багийнхан Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Ертөнцийн явдал” шүлгийг сонгож, өнгөрсөн сард яруу найрагчаас ашиглах зөвшөөрлийг бичгээр авсан байна. Улмаар өнөөдөр буюу зургадугаар сарын 8-нд 12.28 цагт /орон нутгийн цагаар 05.28 цагт/ BBC радиогоор тэрхүү шүлгийг нэвтрүүлэхээр болсон байна. 2008 онд бичсэн энэ шүлэг нь Г.Мэнд-Ооёогийн “Гэрэлтэх агшин бүр” хэмээх яруу найргийн түүвэрт багтаж, 2010 онд хэвлэгджээ. Саймон Вэккхам Смит гэгч 2010 онд “Ертөнцийн явдал” шүлгийг англи хэлнээ орчуулж, “A Witch of White Mist” хэмээх нэртэй шүлгийн англи түүвэрт нь хэвлэгдсэн байна.
Мэдээлэл
TOP