Мэдээлэл

Мэдээлэл

Мэдээлэл

Меделлиний антологт шүлгүүд нь хэвлэгджээ

Меделлиний Олон улсын яруу найргийн наадамд оролцсон 130 яруу найрагчийн бүтээлийг тив тивээр нь бөлөглөн АНТОЛОГ хэвлэгдсэн байна. Ази тивээс оролцсон 24 яруу найрагчийн бүтээлийн дунд Г.Мэнд-Ооёогийн "Нээхүйн утган хэлхээ", " Хээр талаас бичсэн захидал", " Тунгалагшуулагч Хэрлэн" хэмээх гурван шүлэг Испани орчуулгийн хамт нийтлэгдсэн байна.
Мэдээлэл

Меделлиний Олон Улсын Яруу Найргийн наадамд оролцов

Колумб улсын Меделлиний Олон Улсын Яруу Найргийн 32 дахь удаагийн наадамд Монголын яруу найрагч Г.Мэнд- Ооёо Зочин яруу найрагчаар уригдан оролцлоо. Энэ жилийн наадмын "World Peace, a Pact with Nature" сэдвийн хүрээнд бэлтгэсэн илтгэлийг нь тус наадмын сайтад нийтэлсэн байна.
Мэдээлэл

Шармаань тууж хэвлэгдэв

Он цагийн балархай дундах ой санамжийн нарийн сүвэгчээр зохиолын маань нэгэн баатар болох Шармаань хэмээх эгэл бүсгүйн хувь заяаны бүдэгхэн сэжүүрийг олж мэдсэнээ уншигчидтайгаа хуваалцахаар "ШИЛИЙН БОГД" романыхаа үргэлжлэл болгож " ШАРМААНЬ" туужаа бичвэй.
Мэдээлэл

Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал Монголд чууллаа

        Монгол Улсад Дэлхийн яруу найрагчдын 37 дахь их хурал болж, олон орны олон зуун нэр хүндтэй яруу найрагчид чууллаа. Тус хурлын үндсэн илтгэлийг "ЯРУУ НАЙРАГ, БАЙГАЛИЙН ОЮУН САНАА" сэдвээр Дэлхийн Яруу найрагчдын 37-р их хурлын ерөнхийлөгч, Монголын яруу найрагч, доктор Г.Мэнд-Ооёо тавьсан бол, "ТЭНГЭР ГАЗРЫГ ХОЛБОСОН МОНГОЛ БӨӨГИЙН ЯРУУ НАЙРАГ" сэдвээр  профессор С.Дулам, "ЯРУУ НАЙРАГ: ХҮН БАЙГАЛИЙН ХООРОНДЫН ХҮЙН ХОЛБОО" сэдвээр Испанийн яруу найрагч,  доктор Хусто Хорхе Падрон, "ДЭЛХИЙН ДУЛААРЛЫГ ЗОГСООХОД ЭРТНИЙ УТГА СОЁЛД ТУЛГУУРЛАХ НЬ” сэдвээр  Филиппиний уран бүтээлч Кидлат Тахимик, "ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАРЫН МУТРЫН ХУВИЛГААН УРЛАЛ" сэдвээр бурханч лам, доктор Г.Пүрэвбат нарын тавьсан илтгэл хуралд оролцогсдын талархалыг хүлээсэн. 
Мэдээлэл

Францын хэвлэлийн газартай хэлэлцээр хийжээ

Францын Bruno Dousey хэвлэлийн газар Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн яруу найргийн түүврийг эрхлэн хэвлэх хэлэлцээр хийжээ. Ойрын хоер жил дотор Монгол яруу найрагчийн ном франц хэлээр хэвлэгдэн франц хэлт уншигчдад хүрэх нээ.
Мэдээлэл

"21-р зууны Буддизм" олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо

Энэтхэг улсын Бихар мужийн Ражгир хотноо "21-р зууны Буддизм" олон улсын эрдэм шинжилгээний хуралд  Дээрхийн гэгээнтэн-Далай лам, Энэтхэг Улсын ерөнхийлөгч болон олон эрдэмтэн мэргэд чуулжээ. Наландад Бурхан багш сургаалиа айлдаж байсан, шавь нар нь хожим чуулж түүний зарлигийн чуулган болох Ганжуурыг эмхэтгэсэн Наландагийн Бандида нар Их хөлгөний арван ухааныг дэлгэрүүлсэн тэр уламжлалыг Энэтхэгийн Засгийн газар гүнээ хүндэтгэж өндөр ач холбогдол өгч энэхүү олон улсын хурлыг ивээн тэтгэн зохион байгуулсан байна.
 
Мэдээлэл

Виктор Гьюго-гийн гэр музейд зочилжээ

Парис хотын төвд 1832-1848 оны хооронд Виктор Гьюго-гийн амьдарч байсан гэрийг гайхалтай сайхан гэр музей болгожээ.
 
Мэдээлэл

Парис хотноо

Парис хотын Олон улсын соёлын хотхон дахь Монакогийн соёлын төвд Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёо болон 2016 оны "Леополд Седар Сенгор" олон улсын яруу найргийн шагналт, Монакогийн алдарт зохиолч хатагтай Сабин Пеглион хоёрын хамтарсан "Газар, тэнгэрийн хооронд - Монгол орныг яруу найргаар харахуй" сэдэвт яруу найргийн үдэшлэг боллоо.
Мэдээлэл

Францын Шинжилгээ, судалгааны их сургуульд лекц уншлаа.

Зохиолч Г.Мэнд-Ооёо Парис хотноо Францын Шинжилгээ, судалгааны их сургуулийн урилгаар тус сургуулийн эрдэмтэн судлаачдад "Монгол нүүдэлчин ахуй ба оюун санааны хээр тал" сэдэвт лекц уншлаа.
Мэдээлэл
TOP