Шүлгүүд

Шүлгүүд

Шүлгүүд

ОРШИХУЙН ГЭРЭЛТ ХҮРЭЭН ДОТОР

Хөхрөгчид гялалзагч од бүхэнд ойлголцох дохио буй
Хөрстөд мэндлэгч хүн бүхэнд дэлхийд ирсэн шалтгаан буй
Хүмүүн болгон газрын үр юм. Үр бүхэнд дэлгэрэх шалтгаан буй
Үр болгонд өнө мөнхийн алтан мэлмий буй.
Шүлгүүд

​ТОГОРУУНЫ ДУУЛЬ

Уужуу хорвоогийн уйтан зайд
Учрал холбосон хос тогоруу
Далавчаа цуцтал нис ниссээр
Дассан нутагтаа ирж буулаа.
Жигүүртэн хүртэл амьтан хүнд
Жил жилээр ээнэгшдэг байлгүй,
Хот айлын хаяа бараадаж
Хоёр цоохор өндөг гаргажээ.
Шүлгүүд

"Үгийн билиг" шүлгээ уншжээ

2016 онд эмхэтгэн хэвлүүлсэн "Он цагийн хүрд" яруу найргийн түүврээсээ "Үгийн билиг" шүлгээ өөрийн дуу хоолойгоор уншсан байна.
 
https://soundcloud.com/g-mend-ooyo/giyn-bilig
Шүлгүүд

ӨӨРИЙН ЭГШИГ

Хээр тал минь үес үесхэн чагнархана
Хэн нэгнийг хүлээж, хэзээх цагийг анирлана
Гэрэл сүүдэр хоёр уулзаад хагацахын зуурханд
Гэтэлгэгч аялгууг хүлээж гэнэ гэнэхэн шүүрс алдана.
Шүлгүүд

ҮГИЙН БИЛИГ

Эрин зуунуудыг эрихэлсэн хуучин судрын хуудсанд
Элэнц хуланц дээдсийн минь оюун сүнс буй
Хөлөөрөө яваад хүрэхгүй эрин галавын тэртээд
Хэлээрээ улаа нэхээд хүрэхийн ерөөл буй
Шүлгүүд

ДИВААЖИН БА АЛТАН ХАРААЦАЙ

Хөх талын зэрэглээ тэнгэрийн балгад гэлтэй
Хөөрхий миний дээдэс энэ л диваажинд мөнхөрсөн юм.
Аглаг талынхаа дээсэн дээр хэдэн алтан хараацай л
Аавын минь оронд намайг угтаж айсуй.
Өтгөн хөх манан тэнгэрийн хэц дээр хөндөлсөхөд
Өнөөх алтан хараацайнууд л жигүүрээрээ хайчилж замчилбай.
 
2005 он
Шүлгүүд

ОРШИХУЙН ГЭРЭЛТ ХҮРЭЭН ДОТОР

Хөхрөгчид гялалзагч од бүхэнд ойлголцох дохио буй
Хөрстөд мэндлэгч хүн бүхэнд дэлхийд ирсэн шалтгаан буй
Хүмүүн болгон газрын үр юм. Үр бүхэнд дэлгэрэх шалтгаан буй
Үр болгонд өнө мөнхийн алтан мэлмий буй.
Шүлгүүд

МАНАН ДУНДАХ ЦАХИРМАА

Уулсыг ороогоод хөх манан мушгирна
Урдах зам манан уруу шургаад төөрчээ
Олмоо чангалахаар овоон дээр мориноосоо буулаа
Орчлон хорвоо манан дунд домогшино.
Шүлгүүд

ЦАГЛАШГҮЙ ГЭРЭЛТ

Яриг цагаан ботго үүрээр буйлахад гийе.
Явуул гэгээн саран үүлнээс бултайхад гэрэлтье.
Янзага хэнзлэх намрын улбар салхинд дүрэлзье.
Явуухулан багшийнхаа уянгын бадганд дэвэрье.
Шүлгүүд
TOP