Уран бүтээл

ТУНГАЛАГШИХУЙД ОДУУЛАХ ХУНДАГАНЫ ДУУ

ТУНГАЛАГШИХУЙД ОДУУЛАХ ХУНДАГАНЫ ДУУ

Дотно нөхөд зочлоход галын бурхан мишээвэй.
Долоон бурхан ч бас энүүхэн ар дээр заларчээ
Тэртээх уулс манайх уруу дөхөж ирээд завилжээ
Тэнгэр мэлмий тоонон дээр тормойжээ

Ерөөлтэй хүмүүс уулзахад ертөнцийн магнай тэнийдэг
Бэлэгтэй үгс хэлэлцэхэд ургамал цэцэг мишээдэг
Бутарч сарнихуйн зохисгүй эвсэн бүтэхүйд найрсдаг
Бууралтахуйн жам нь шинэдэхүйн цагийг хүлээн зөвшөөрдөг

Гадаад оршихуйн хаан суудал тань уул мэт байг
Газар дэлхийн уул болгонд Шамбалын туяа буй
Дотоод оршихуйн хатан амгалан тань дуу мэт байг
Хүмүүн заяаны тэнгэрлэгт бурхадын бүрэлбаа буй 

Буцахуйн гуниланг ирэхүйн инээмсэглэлд урвуулмуй
Будангуйрахуйг тунгалагшихуйд одуулмуй

2008 он
TOP