G.Mend-Ooyo
Дэлхий ээж тандаа би хайртай
World Poetry Days in Mongolia
Үзэл бодол

Үзэл бодол

ЯРУУ НАЙРАГ, БАЙГАЛИЙН ОЮУН САНАА

Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурлын үндсэн илтгэл
Г.Мэнд-Ооёо:  ЯРУУ НАЙРАГ, БАЙГАЛИЙН ОЮУН САНАА
 
  ....Таван мянган жилийн өмнөх энэ шүлгийн амин санаа хуучраагүй байна. “Хүн бол сэтгэдэг өвс ногоо юм” гэж Францын сэтгэгч, гүн ухаантан, физикч, зохиолч Блез Паскаль (1623-1662) хэлсэн нь бий. “Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй” хэмээн 20-р зууны Монголын сод яруу найрагч О.Дашбалбар бичсэн юм. Ийнхүү байгаль хүн хоёрын оюун санаа нэгдмэл зүйл болохыг бүхий л цаг үед дуулсаар байна. Хүүхэд ахуйдаа сонссон нэгэн үлэг домгоо энд эргэн дурсах хэрэгтэй боллоо.
“Хүмүүн анх үүсээд биеэсээ гэрэл цацрааж, өөр өөрийн модтой түүнийхээ жимсээр хооллон юугаар ч дутахгүй амьдарч байжээ. Нэгэн хүмүүнд гаж санаа төрж, өөр бусдын модны жимс илүү амттай санагдсанд гэрлээ унтраагаад түүнээс хулгайлжээ. Гэтэл дахин гэрэлтсэнгүй. Муу үйл хийх бүрийд хүмүүсийн гэрэл нь унтарсаар байжээ. Ингээд хүн гэрэлгүй болсон юмсанжээ.”...

ШИЛИЙН БОГДОД ОЮУН САНААНЫХАА БАЙГАЛЛАГ ЧАНАРЫГ ИЛҮҮ МЭДЭРДЭГ

Романы нэр их учиртай байх. Яагаад “Шилийн Богд” гэж нэрлэсэн юм бэ?
Шилийн Богд хэмээх нэр монгол хүний сэтгэлд онгон зэрлэг байгаль, эрчим хүч, эр хүний цог хийморь, Дарьганга өв соёл гэсэн утгаар буудаг. Алтай Хангай Хэнтийн уулсын салхиар хөллөсөн эрчим хүчний урсгал дорнын хээр тал руу урсаж, өмнөөс Номхон далайн чийглэг зөөлөн уур амьсгал Хянганы нурууг гэдрэг даваад Шилийн Богд орчимд онцгой эрчим хүчний хуйлрал болдог. Ийм онцлог шинжийг хүмүүс аль эрт мэдэрч энэ гайхамшигт ууланд очиж хийморио сэргээдэг байжээ. Өөрөөр хэлбэл Шилийн Богд бол байгалийн эрчис  ундаргаар баян уул юм. Шилийн Богдод очиход байгаль дэлхийн оюун санааг илүү тод мэдэрдэг, хүн өөрийн оюун санааны байгаллаг чанарыг илүү их ойлгодог гэж би боддог.

"Хүмүүн, байгаль хоёр нэг ундаргатай"

адад цохилж байгаа зүрхнээс өөр зэр зэвсэг байхгүй, өмссөн хувцаснаас өөр хөрөнгө байхгүй. Миний өв хөрөнгө гэвэл монгол өв соёл, ард түмний минь язгуур мэдлэг ухаан, дээр хөх тэнгэр, дэргэд эх нутаг минь л байна. Би үүнийгээ л бичдэг. Монголоо л бичсэн минь дэлхийг гайхуулж, утга зохиолын ертөнцийг доргиогоод байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол тэдэнд сонирхолтой байгаа юм байна. Ер ньмонгол оюун ухаан, уламжлалт мэдлэг, шашин соёлынхоо үнэт зүйлсийг өнөөгийн дэлхийн уншигчдын мэдээгүй, таниагүй байгаа тэр содон сониныг эх хэлнийхээ дээд баялгаар илэрхийлж чадваас дэлхийн дэвжээнд Монголын уран зохиол ганц нэгээрээ биш өргөн фронтоороо гарч ирэх боломжтой. Үүнийг баттай хэлчихье

Данзангийн Нямсүрэнгийн “Алтан хазаар өвс” гэж юу вэ?

Дорнын их найрагч Д.Нямсүрэн анд маань тэнгэрт одохоосоо өмнө гэргийдээ 240 шүлэг бүхий дэвтэрээ дурсган үлдээсэн байдаг. Үүнийг нь ном болгон хэвлүүлье гэсэн санаачилга гарсан даруйд миний бие “Алтан хазаар өвсний дууль” хэмээх эсээг 2005.11.1-нд бичсэн юм. Ямар нэгэн саад бэрхшээлийн улмаас уг ном 10 жилийн дараа өнөө зун хэвлэгдэн гарлаа. Харамсалтай нь анх уг номонд зориулан бичсэн миний үг 3560 хоногийн салхи бороонд хийсэн алга болчихсон санж. Аз тохиоход 2006 онд “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн хийгээд өөрийн гар бичмэл минь хадгалагдан үлджээ. “Өвс сулрахад” хэмээх гайхалтай шүлгээ зориулж байсан дүү Н.Лутбаяр нь арвантаа өвс хагдарсны дараа номыг нь сайхан хэвлэж тэнгэрт буй Д.Нямсүрэн ахдаа илгээсэнд талархахын ялдамд арван жилийн тэртээ бичсэн эсээгээ ач холбогдол нь хуучраагүй байгаад баярлаж андынхаа суугаа Шамбалд илгээе хэмээн сэтгэвэй.             
                    
Г.Мэнд-Ооёо 2014.08.15

Г.Мэнд-Ооёо: МОНГОЛ БИЧГЭЭС АЯЛГУУ СОНСОГДОЖ БАЙНА ГЭЖ ГАДНЫНХАН ДУУ АЛДСАН

“Өнөөдөр” сонины энэ удаагийн уншигч- сурвалжлагчаар Төрийн шагналт, зохиолч Ц.Бавуудорж ажиллалаа. Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Мэнд-Ооёотой ярилцах урилгыг түүнд илгээхэд хувь, хувьсгалын ажил, уран бүтээлийн цагаа зохицуулаад манай редакцад хүрэлцэн ирсэн юм. Учир нь Монголын утга зохиол хэмээх өнөр өтг өн гэр бүлээс дэлхийн тавцанд нэрээ гаргах зам мөрийг түүчээлэн буй Г.Мэнд-Ооёо хэмээх эрхэм хүнтэй ярилцана гэдэг бол татгалзах аргагүй санал гэдгийг тэр сайн мэднэ. Оюунлаг, гэгээлэг хэрнээ худал хуурмаг зүйлгүй, бас нэг тийм дулаахан, дотно уур амьсгалд өрнөсөн хоёр уран бүтээлчийн яриа уншигчдад олон зүйл бодогдуулна хэмээн найдаж байна.

ШҮЛЭГЛЭДЭГ, АЯЛГУУЛДАГ ЧУЛУУН СУДАР

Дэлхийн яруу найргийн өдөрт
  
Шүлэглэдэг, аялгуулдаг чулуун судар дэлхийд ганцхан, тэр нь монголын хээр талд буй бөлгөө. Цогт хун тайж хэмээн Монголын түүхийн хуудаснаа алдар нь мөнхөрсөн эх оронч, эгшиглэн шүлэглэгч тэр бээр эдүгээгээс дөрвөн зуу шүргэм жилийн өмнө намрын нэгэн өдөр Хангай ханы Цэцэрлэгийн хойд ууланд авлан ахуйдаа хуягт халтараа унаад зүүн зүг харан сэтгэл машид уярч авга эгчээ санан нэгэн шүлэг хэлээд уяран уйлсныг, дагалдан явсан Эрх хиа тогтоон авсан бөгөөд түүнээс дөрвөн жилийн дараа буюу 1624 оны хаврын сард “Дуутын хар чулуу” хэмээх байц хаднаа Дайчин хиа, Гүен баатар нар сийлэн бичиж мөнхөлжээ. Тэр цагаас хойш эдүгээ 390 дэх хавартайгаа золгож буй ажээ. 

ХЭЭР ТАЛААС БИЧСЭН ЗАХИДАЛУУД

 Алт хүмүүний ертөнцөд үнэтэй, гэвч газар дэлхийдээ илүү хэрэгтэй” хэмээн нүүдэлчид үздэг. Хүмүүн алтыг нэн эрт үеэс таньж, түүний эрчимлэг шидэт чанарыг бие сэтгэлдээ ээнэгшүүлэн эдэлсэн билээ. Алт бол хүний биед маш хэрэгтэй, гэхдээ маш багаар. Хүмүүний буян заяаны хир хэмжээг алт дэнслэх тул илүүг эдэлж үл болно.

Хүмүүний бие цогцос дотор өөрийн хир хэмжээний алт оролцсон буй хэмээнэ. Мөн алт төдийгүй бусад үнэт ховор эрдэнэс мөнгө, зэс, очир алмаас зэрэг эрдэнийн чулуулаг ч хүний биед хумхийн тоосны чинээ хэм хэмжээгээрээ буй. Тэр нь газрын хэвлийд байх ижил төрлийн үнэт эрдэнэс баялагтай нарийн шижмээр холбогдох бөгөөд од эрхисээс эрхшээх эрчим, дэлхий ба одон гаригийн хооронд солбицохдоо хүмүүний эрдэнэт биеэр бас дамжина. Яагаад гэвэл тэр эрчимлэг долгион ижил чанартайгаа таталцах хамааралтай.

МОНГОЛ ЯРУУ НАЙРГИЙН АРГА БИЛИГ

Монголын эртний шүлэг найргийг аялгуулах уламжлал орчин үеийн яруу найрагт бараг мартагдаж бүдгэрчээ. Гэвч олон улсын яруу найргийн наадам, уралдаанд оролцож явахад монгол шүлэг илүү их яруу сонсголонтой сонсогдож байгааг бусад орны шүлэгчид онцолж байхтай тааралддаг юм. Шүлэг унших уламжлалт ая дан өнөө хир бүдгэрэн үгүй болсон гэх боловч бас чиг их юмны шавхруу гэдэг шиг бага ч атугай эгшиг аялгуу байгаа нь өнөөгийн бидний сайных бус өвгө дээдсийн билиг эрдмийн ул мөр гэлтэй.
Монголчуудын үгийн увдисыг ая дан аялгуугаар улам эрчимжүүлж, шүлэг аялгууг найрсуулдаг уламжлал нь монгол яруу найргийн арга билгийн хосолмол шинжийг буй болгож байна. Монголынхоо яруу найргийн өвийг судалж танин мэдэх нь байгаль дэлхий доройтон сүйрч буй өнөөгийн ертөнцийн сүүдэртэй талд илүү тод гэрэл тусгах, хүн төрөлхтөний сэтгэл зүрхийг зөөллөхөд бидний оруулах эрхэм хувь нэмэр болж чадна хэмээн итгэмүй.

Р.ТААГҮРИЙН “ӨРГӨЛИЙН ДУУЛАЛ” НОМЫН МОНГОЛ ОРЧУУЛГЫН ЯРУУ НАЙРАГТ ХИЙСЭН ЗАРИМ АЖИГЛАЛТ

Хүн төрөлхөтний сод их яруу найрагч Р.Таагүрийн мэлмий гийсний 150 жилийн ойд
Жамцын Бадраагийн туурвилын сан хөмрөг дотор яруу найргийн орчуулгын бүтээл том байр суурь эзэлнэ. Түүний орчуулгын бүтээлийн томоохоноос дурдвал Орос хэлнээс “Евгений Онегин”, дуурь “Лусын дагина” дуурь, санскрит хэлнээс “Энэтхэг цэцэн үгс”, хинди хэлнээс Р.Таагүрийн “Өргөлийн дуулал”-ыг орчуулсан байна. Өнөөдөр бид Энэтхэгийн их соён гэгээрүүлэгч, яруу найрагч, гүн ухаантан Рабиндранаат Таагүрийн Нобелийн шагнал хүртсэн “Өргөлийн дуулал” хэмээх суут бүтээлийн монгол орчуулгын яруу найргийн өв санг эргэн ажиглахыг хүсч байна.

Үзэл бодол