Мэдээлэл

Мэдээлэл

Мэдээлэл

ГЭГЭЭНТЭН роман талаар...

Г.Мэнд-Ооёогийн туурвисан “Гэгээнтэн” хэмээх роман нь 2012 онд хэвлэгдсэн энэхүү романы талаар нэрт судлаач, доктор Ч.Билигсайхан “Үнэний төгөлдөр дуулал –“Гэгээнтэн”, доктор С.Байгалсайхан “Хашгираан”, доктор Д.Галбаатар, С.Хишигсүх нарын “Түмэн мэсийн Гэгээнтний дээд таалал оршжихуй”, доктор Я.Ганбаатар “Төгөлдөр үнэний яруу дуулал”  зэрэг шүүмжүүд гарсан бөгөөд уг романы уран чадвар болон хэл найрууллага, агуулга үзэл санаа, түүх соёлын үзэл санааг өндөр үнэлсэн байна. Мөн Оросын монгол судлаач М.П.Петрова саяхан Владивостокт болсон “Алс Дорнод судлал” ЭШХуралд “Poet about Poet: G.Mend-Koyo’s novel about D.Ravjaaсэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн байна.
Мэдээлэл

МИНИЙ СОЁЛЫН БАГШ

Сэрүүний хөндийд татсан солонго, солонгын дараа үүлнээс сугаран шингэж буй наран сөрөг харан тоонотынхоо ногоон зүлгэн дээр завилж суугаад дөрвөн зүг найман зовхисыг ширтэн бодлогоширох ахын дүр харагдана. Төдөлгүй наран шингэж С.Эрдэнэ баавайн тоонотод түүдэг гал өөдөө дүрэлзэн бадарч, нутгийнхан “галын наадам” хийж ёохор хатирахаар тал талаасаа айсуй харагдана. Эрдэнэ баавай тэнгэрийн хаяа ширтсэн хэвээр. Тэрбээр арван тавтайдаа нутгийнхаа нарны сүүлчийн сацрагийг авч нисэлдэх “наран тогорууд” чухам альхан зүгт нисч яваа бол...?” гэж зүрхнийхээ гунигт нулимсаар нэрсэн суут бүтээлүүдийнхээ гэгээн бадгуудыг дуулсан тэр л эгшиндээ эргэн очсон мэт. Магад ч үгүй очсон байхаа. 
Мэдээлэл

Наадмын дээд шагналыг Г.Мэнд-Ооёо хүртжээ

Энэ сарын 15-нд Румыны Крайова хотод эхэлсэн Дэлхийн яруу найргийн наадам өнөөдөр/09.18/ өндөрлөх гэж байна. Энэхүү наадмыг уянгын яруу найргийн их мастер хэмээн алдаршсан Румын улсын суут яруу найрагч Михай Эминескугийн олон улсын академиас зохион байгуулж буй бөгөөд наадмын нээлтийн ёслол дээр уг Академийн дээд шагналаа Монголын яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёод хүртээжээ.
Мэдээлэл

ГАНГА НУУРАНДАА ЧУУЛАХЫН УЧИР

Ганга нуурын ус багасаж буй нэгэн шалтгаан болох хэвийн хэмжээнээс хэтийдсэн замгийг цэвэрлэхэд биечлэн туслах, нуурыг хамгаалах хөдөлгөөн сайн дурын идэвхтэнүүдийг бий болгон дэмжүүлэх, замагжихаас хамгаалах багаж төхөөрөмж авч өгөх, Ганга нуурыг хамгаалахад зориулан завь авч өгөх, цаашид нуурыг хамгаалах 10 жилийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэн, баримтат кино хийж, ном хэвл үүлэн, Ази дахь төрөлх байгаль орчны чухал бүсийн хамгаалалтыг сайжруулах олон улсын гэрээнд нэгдэх, Ганга нуур орчмын бургас, эмийн ургамал, ашигт ургамлуудыг мөчрөөр болон үрээр үржүүлэх талаар орон нутагт сургалт явуулж хэрэгжүүлэн, сан бий болгох боломжтой. Эх болсон нутаг усаа хамгаалах “Ганга нуурын чуулган” хөтөлбөрт нэгдэхийг элэг нэгт монгол ахан дүүстээ уриалж байна.
Мэдээлэл

Яруу найргийн дэлхийн шилдэг анталогийг Румынд гаргалаа

Нобелийн шагналт яруу найрагч Воле Соенко, Томас Транстромер Сирийн яруу найрагч Ахмал Саид Асбар, Норвегийн яруу найрагч Кнут Өдигард, монголчуудын танил Оросын яруу найрагч Евгений Евтушенко, өнөөгийн Румыны хамгийн агуу яруу найрагч Николэ Дабижа, Канадын яруу найрагч Никол Броссард нарын шүлэг орсон энэхүү томоохон анталогид Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн " Хуучин сүмийн дээгүүр саран мандах цагт", " Ертөнцийн явдал", " Уулсын дүрийг тайлахуй", "Оршихуйн гэрэлт хүрээн дотор" тэргүүтэй 9 шүлэг сонгогдон орсон байна.
Мэдээлэл

Яруу найргийн ном Македони хэлнээ хэвлэгдэн гарлаа.

“Миний зөөлөн ай” нэртэй энэ номонд орсон шүлгүүдийг Лийтэв, Милош Линдро нар орчуулж, Милош Линдрогийн бичсэн үгүүллийн хамт 500 хувь хэвлэн Стругагийн яруу найргийн наадмын бүх зочдод өгсөн байна. Энэ ном Македони хэлнээ гарч буй миний хоёр дахь ном юм. Өмнө нь “Нүүдэлчний найраг” ном 2009 онд гарч байсан билээ.
Дэлхий даяарх яруу найргийн томоохон үйл явдалд тооцогддог энэхүү наадамд 40 гаруй орноос 50 яруу найрагчийг урьжээ. Оролцогчдын шилдэг бутээлээр томоохон анталоги хэвлэснээс гадна Аргентин, Куба, Монголын гурван яруу найрагчийн номыг хэвлэн нээлтийг нь хийн, уншлага зохион байгуулжээ.
Мэдээлэл

Стругагийн яруу найргийн үдшүүдэд оролцож байна

Македон Улсад болж. буй " Стругагийн яруу найргийн үдшүүд" хэмээх олон улсын яруу найргийн наадамд яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын хамт оролцож байна. Тус наадам 8.21-ээс 28 хүртэл үргэлжилнэ.
Дэлхий дахинаа яруу найргийн томоохон үйл явдалд тооцогддог энэхүү наадамд 40 гаруй орноос 50 яруу найрагч оролцож байна. 
Мэдээлэл

Бичиг үсгийн соёлоор амьсгалсан “Тэнгэр, Нар, Түншлэл”

Хоёр орны найрамдал, соёлын харилцааны 40 жилийн бэлгэ тэмдэг болж буй энэхүү үзэсгэлэнг Монголын Орчин үеийн Каллиграфчдын холбоо, Японы Парламентын Япон Монголын парламентын бүлгэм хамтран зохион байгуулж, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин Сайдын Яам,  Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Монголын Соёл Яруу Найргийн Академи зэрэг байгууллагууд дэмжин оролцлоо. “Тэнгэр, нар, түншлэл” хэмээх энэхүү үзэсгэлэн ирэх 11-р сард Япон улсад гарах юм. 
 
 
Мэдээлэл

СУВДАН СОНДОР 10 хээр талд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав

Ургамал судлаач, экологич, түүхч, систем судлаач, палеонтологич, археологич, соёлын өв судлаач, шашин судлаач, антропологич, угсаатны зүйч оролцсон энэ удаагийн “Сувдан сондор-10” аялалын багийнхан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд “Хээр талын түүх соёл, байгаль экологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан байна.
Мэдээлэл
TOP