Дэлхий ээж

Дэлхий ээж

Дэлхий ээж

НУТАГ СЭЛГЭХ ХУНГИЙН ЭНЭЛЭН БУЮУ ДАРЬГАНГЫН ДУУЛЬ

Дарьгангаасаа буцахад намрын тэргүүн сар битүүрч байлаа. Тэнгэрийн хаяанд бөөн хар үүл зангирна. Маргааш тэнгэр муухайрах төлөвтэй . Энэ удаа би нутгаасаа цээжинд зангирсан гуниг тээж буцлаа.

Сэтгэлийн бүрэнхийг гэрэлтүүлэх мэт нэгэн бүл хун Ганга нуурын чигтэй эрслэн нисч явна. Тэд Гангад минь буугаасай. Намрын Ганга нуурыг ганц ч хунгүй уйтгартай цэлийж, “Гангад энэ жил хун чуулахгүй байхаа” гэсэн нутгийн өвгөний үгийг эрэгцүүлэн бодож явна. Хунгийн чуулганд зорьж ирэгсэдийн хөл үймээнээс тэр өвгөн залхсан шинжтэй. Үнэхээр Гангад хун чуулахгүй бол гунигтай л байна.
Дэлхий ээж

МОНГОЛЫН НҮҮДЭЛЧИД ХААШАА НҮҮЖ ЯВАА ВЭ?

Эдүгээ монгол газар шороон дээр ХХ хийгээд ХХI зууны заагт магадгүй хүн төрөлхтний сүүлчийн нүүдэлчид ахуй төрхөө чадан ядан хадгалан үлджээ. Үүнийг эдүгээ монголын нүүдэлчид хэмээн нэрлэж байна.

Гэхдээ эдүгээ нүүдэлчид дээр өгүүлсэн шиг мөн л сайн нөхцөлийн араас нүүж одсоор байв. Дээр өгүүлсэн Чингис хаан хийгээд монголын дээдсийн нүүдлийн их хүрээний хэлбэрийг хадгалсан бяцхан хүрээ буюу хот айл хэмээх нүүдэлчдийн отгийн тухай ярьж байна.
Дэлхий ээж
TOP