Мэдээлэл
Мэдээлэл
Италийн нийслэл Ром хотын эртний Адрияний сүмд шүлгээ уншжээ
Италийн нийслэл Ром хотноо "Ritratti di Poesia" буюу "Яруу найргийн хөргүүд" хэмээх Олон улсын яруу найргийн наадам 2000 гаруй жилийн түүхтэй Адрияний сүмд боллоо. Тус наадамд Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёо зочиноор уригдаж яруу найргаа эх хэлээрээ дуурсгав. Түүний бүтээлийг итали хэлнээ Дамино Абенэ орчуулсан байна. Монгол Улсаас Итали Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Ц.Жамбалдорж уг арга хэмжээнд морилон саатаж хүндэтгэл үзүүлжээ.
Мэдээлэл
“Гол ус тунгалагших цаг” ном
Зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн баримтат уран бүтээлийн чуулган болох эсээ, нийтлэл, хөрөг, тэмдэглэлүүдийн шинэ эмхэтгэл “Гол ус тунгалагших цаг” нэртэйгээр хэвлэгдэн гарлаа. Уг номд зохиолчийн түүх, соёл, байгаль, экологийн сэдвээр бичсэн эсээ, нийтлэлүүдээс гадна, өөрийн цаг үеийн нэртэй уран бүтээлч, эрдэмтэн мэргэдийн тухай хөрөг, гадаад орнуудын соёлын ертөнцөөр аялсан тэмдэглэл зэрэг сонирхолтой бичвэрүүд, өөрийн уран бүтээлийн болон зохиогчийн дотоод ертөнцийг нээсэн эсээнүүд номд голлох байрыг эзэлсэн байна. 360 орчим хуудастай томоохон энэ номд яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн Монгол төрийн дээд шагнал - тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртээд хэлсэн үгийг “Хэлсэн үгэндээ эзэн нь өөрөө оршиж байдаг” гэсэн гарчигтайгаар нийтэлжээ.
Мэдээлэл
Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон гардуулах ёслол
Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон гардуулах ёслолын гэрэл зургуудын доорх холбоосоор орж үзнэ үү?
Мэдээлэл
“Чингис хаан” одон гардуулах ёслолд зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёогийн хэлсэн үг
Их эзэн хааныхаа мэндэлсэн өдөр, “Монгол үндэсний бахархлын өдөр” Монгол төрийн эрхэм дээд шагнал “Чингис хаан” одонг Ерөнхийлөгчөөсөө хүлээн авах хувь ерөөл тохиосонд ихэд баярлан догдолж байна. Суут Богд их эзэн Чингис хааныхаа алдраар овоглосон эрхэм дээд шагналыг би Монголын үндэстний оюуны баялагийг бүтээгчдэд өнөө цаг үед хүлээлгэж байгаа итгэл найдвар, манай төрийн бодлого эрдэм соёлын салбар луу тууштай чиглэж буйн илрэл гэж ойлгож байна.
Мэдээлэл
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёог төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагналаа
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.
Энэ 2015 оны Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Гомбожавын Мэнд-Ооёод хүртээв. Төрийн эрхэм дээд энэхүү шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт их цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛЫН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ МОНГОЛ БАХАРХАЛЫН ӨДӨР “ЧИНГИС ХААН” ОДОН ГАРДУУЛЖ ХЭЛСЭН ҮГ
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Чингис Хааны одонт Эрхмүүд ээ,
Хүндэт зочид, хатагтай ноёд оо,
Өнөөдөр Монгол түмний бахархалт өдөр.
Монголчууд бахархалыг бүтээж, соёлыг түгээж, түүхийг эзэгнэж ирсэн аугаа ард түмэн.
Монголчууд бидний бахархал бол:
Монгол хүн,
Бидний эх орон,
Бидний өвөг дээдэс,
Бидний их түүх, гайхам соёл уламжлал,
Эх орны маань тусгаар тогтнол, эрх чөлөө юм.
Монгол түмний түүхийг олон бахархалт хүмүүн бүтээж ирсэн юм.
Тэр бүхний хаан бахархал нь Эзэн Чингис богд билээ.
Бид их хаанаараа бахархдаг.
Чингис хааныхаа амьдрал тэмцэл, бүтээсэн түүх, ухаан билэгээр бид бахархдаг. Их хааныхаа хэн ч давтаж хүч хүрээгүй гайхамшигт өвөөр Монгол хүн бүр бахархдаг.
Сайн хүн сайн өв бүтээдэг.
Суут хүн мөнхийн өв үлдээдэг.
Чингис хаан бол Монгол хүн бүрт хамаатай өв бүтээсэн юм.
Чингис хааны өв бол Монгол хүн бүрийн бүтээл юм.
Аугаа хүн амьд түүх үлдээдэг.
Түүний өвийг үр хойч нь үргэлжлүүлэн бүтээдэг.

Монгол Улсын Төрийн дээд шагнал “Чингис хаан” одон хүртэх эрхмийн нэрийг зарлав
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал тогтоод байгаа билээ.
Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор энэ удаа энгэрээ мялаалгах эрхмийн нэрийг зарлах хэвлэлийн бага хурал өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Энэ 2015 онд энэ эрхэм шагналыг зохиолч, яруу найрагч, малчин ардын хүү Гомбожавын Мэнд-Ооёод хүртээхээр болжээ.

ОРШИХУЙН ФИЛОСОФИЙГ ШҮТЭХҮЙ БУЮУ ШИНЭ РОМАН
Монгол зохиолч Г.Мэнд-Ооёогийн “Шилийн Богд” роман бол Монголчууд бидний түүхийн нэгэн үе болоод өнөө цагийг үлэг домгийн дурангаар харж, шидэт үлгэрээр тодосгон оршихуйн философийг номлосон ёгт бэлгийн реализм юм.
Зохиол эхнээсээ эцсээ хүртэл Оройн ганц модонд тохиолдсон явдлыг өгүүлжээ. Тооройбандийн явдал болоод Агшуугийн амьдрал нь Оройн ганц модтой холбоотойгоор урсана. Тиймээс романыг Оройн ганц модны эмгэнэлт заяаны тууж ч гэж болохоор юм. Тэгэхдээ зохиогч романыхаа эхэнд ардынхаа мэргэн ухаанаас “Сайн юманд үр буй,муу юманд мөр буй” хэмээн эшилсэн ёсоор Оройн ганц мод үр үндэсээ үлдээн эргэн цэцэглэсэн нь монголын баялаг барагдашгүйн бэлгэдэл юм.

Г.Мэнд-Ооёогийн "Шилийн богд" хэмээх шинэ роман хэвлэгджээ
“Гэгээнтэн” хэмээх романаараа уншигчдын талархлыг хүлээсэн зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн "Шилийн богд" хэмээх шинэ роман хэвлэгдэн гарчээ.
Энэхүү бүтээлийн гол баатар нь домогт шилийн сайн эр Тоорой банди, түүний гэр бүл, нөхөд ба дайснууд байх аж.
Энэхүү бүтээлийн гол баатар нь домогт шилийн сайн эр Тоорой банди, түүний гэр бүл, нөхөд ба дайснууд байх аж.
Дарьгангын хээр тал дахь монголын нүүдэлчдийн өвөрмөц ахуй, үлгэр домог, өвөг дээдсийн бүтээсэн өв соёлын ай сав дотор үйл явдал өрнөж, хорвоогийн гэрэл сүүдэр эрээн бараан дундах дэнсэнд хүмүүний хувь заяа, эр зориг, хүн чанар, хайр хорсол, ариун сэтгэл, ад шунал, зовлон жаргалыг нэн сонирхолтойгоор гаргаж тавьсан байна.
Мэдээлэл