Судлал шинжлэл
Судлал шинжлэл
Яруу найрагчийг призмтэй адилтгам
/Унгар-Тайван/
Гагцхүү тань шиг агуу найрагчид л шүлэг найргаараа бүгдийн оюун санааг өндөрт өргөж, энэ бүхнийг бусадтай хуваалцаж чадах юм гэдэг нь бидэнд ойлгомжтой. Энэ бол “Алтан Овоо”-ны агуу гавъяа мөн болой. Тиймээс дахин баяр хүргэе. Биеэ сайн бодоорой. Таны төлөө болон Монголын бусад авъаяслаг найрагчдын төлөө би үргэлж залбирсаар байх болно. Дэлхийн өөр өнцөгт амьдардаг ч гэлээ тантай яруу найргийн ахан дүүс болсондоо туйлын их бахархнам. Бидний амьдран буй хорвоо дэлхий нийгэм улс төр,, эдийн засаг, гэр бүл, сэтгэл зүй, хувь хүний дээд бүхий л төрлийн зовлонт асуудлаар дүүрэн байгаа ч, энэ бүхний дунд эрх чөлөөний төлөөх хүсэл, шударга ёс, энх тайван байдал, таарамж нийцэл, сэтгэл хангалуун байдал, аз жаргалын төлөөх нэгэн санаа зорилго маань биднийг холбогч утас жим болдог юм.

УТГЫН БӨМБӨРЦӨГ ДЭХ Г.МЭНД-ООЁОГИЙН ШИНЭ ЕРТӨНЦ
Д.Цэвээндорж
Доктор (Ph.D), дэд проф.
Утга зохиол судлагч, шүүмжлэгч
Монголын яруу найргийн түвшин дэлхийн сонгодгуудын хэмжээнд дөхөж буйг хоёр мянга гаруй жилийн түүхтэй бичгийн сонгодог зохиолын уламжлал маань батална. Энэ үйлсэд Г.Мэнд-Ооёо найрагчийн оюуны бүтээлч үйл ажиллагаа, онгодын үзэл баримтлал бүхий уран бүтээлүүд онцгой үүрэг гүйцэтгэх боллоо. Нэрт яруу найрагч О.Дашбалбар агсан яруу найргийн үнэт зүйлс, улс үндэстэн, шударга байдлын төлөө тууштай тэмцэж байсан бол уран бүтээлийн нь анд Г.Мэнд-Ооёо нүүдэлчдийн яруу найргийн өв соёл, үнэлэмжийн асуудлыг дэлхийтэй хөл нийлүүлэх санаархлаар даруухан зүтгэж буйгаараа мөн чанар нь ижил байна. Учир нь түүний хожмын шүлгүүд уран бүтээлчийн ааш аягийг тодорхойлсон, зөн сэрэхүйг нь зарлан тунхагласан, гуравдугаар төлөөний хэлбэрээр болон өгүүлэгчийн хэл, уянгын дүрийн зохиомжит урлалаар яруу тайлал хийж буй нийтлэг туурвил зүйн онцлогтой бүтээгдэх болсон юм.

ОЮУН УХААНЫГ НЭЭЖ, ЕРТӨНЦИЙГ ХАРАХ ӨНЦГИЙГ ӨӨРЧИЛНӨ
Remy M.Lang Алтан овоо хэмээх энэхүү номо Г.Мэнд-ооёо нь биднийг Монголын зүгт орших эх нутгаараа буюу тал нутаг , овоо толгод, мөн Дарьгангын элсэн манхнуудаар аялуулан хөтлөж аваачдаг билээ.Түүний бүтээл нь монголын язгуур соёл, түүх, буддын шашнаар хийж буй үнэхээр гайхамшигтай, зүүд мөрөөдлийн аялал мэт санагддаг.
Судлал шинжлэл
НҮҮДЭЛЧИН ГОМБОЖАВЫН МЭНД-ООЁОГИЙН ЯРУУ НАЙРАГ
Б. МАГСАРЖАВ
доктор
Түүний яруу найраг нь уламжлалт монгол шүлэгийн хүлэгийн давхиа,тэмээний жонжоо мэт эрчимтэй хэмнэлд цэлмэг үүрийн туяа ойртон ойртсоор цацаран гийх мэт, тунгалаг сараны зөөлөн гэрэл уудам талд тусах мэт,дурласан гоо бүсгүйн харц эгшиглэх мэт намуун зөөлөн уянгат хэмнэлийг нэмдэг билээ. Тэнгэр газартай алхам тутамдаа ярилцаж,тэдэнээс ухаан бодол, эрчим,зоригоо авдаг нүүдэлчиний, догшин байгаль, хэрцгий нийгэмтэй тэмцэлдэхийн тул ухасхийн босоод мордон давхих буюу мөчийн дотор гэрээ буулган ачаалж нүүх тэр аялгууг бус жаргалтай зовлонтой аль ч цагт тэвдэж сандаралгүй ултайхан бодох, тэнэгэр талын толгод дээр, өндөр уулын орой дээр мориноосоо буугаад энэтээгээс тэнгэрийн хаяа хүртэл ажин сууж гүнээ бодлогоширох тэр аялгууг уншигчид бэлэглэдэг нь Мэнд-Ооёогийн яруу найрагийн нэгэн шинж гэлтэй.

МОНГОЛЫН АЛТАН-ОВОО ДЭЛХИЙН АЛТАН-ОВОО БОЛОВ
Жамбалдорж
философийн доктор, профессор)
Ихэр судар буюу босоо төрсөн номын унага
Харин саяхан гэрэл гэгээтэй нэгэн сайхан хөлгөн судар мэндэлвэй. Ер нь төрөх, мэндлэх, гийх гэдэг гурван үгийн утга гүн боловч бид холиж солих нь их болжээ.
Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, билиг авъяаст бичгийн хүн Гомбожавын Мэнд-Ооёогийн туурвисан “Алтан-Овоо” судар чухамдаа “мэндлэв”.

ЯРУУ НАЙРАГ БОЛ ЕРТӨНЦИЙН ГЭРЭЛ ГЭГЭЭ
Ёо Мита
Японы судлаач, яруу найрагч
Мэнд-Ооёо найрагч илтгэлийхээ төгсгөлд ийнхүү уриаллаа: Гэгээрэлд хүрэх хамгийн дөт зам мөр яруу найрагт буй. Ерөөс яруу найргаараа дамжин хүмүүний сэтгэлийг ариусгаж, дотоод ертөнцийн харанхуй бурангуйд гэрэл гэгээ тусгаж гэгээрэлд хүрэх, хүн төрөлхтөний сэтгэл оюуныг гэгээрлээр ойртуулан найрсуулах, үл итгэлцэл, цаг хугацаа, орон зай, хил хязгаарийн зааг, хана хэрмийг арилгах явдал юм. Иймд хүн төрөлхтөний олон үндэстний яруу найраг дахь эрчим хүчний шидэт долгионыг сайн үйлсийн төлөө нэгдмэл их хүч болгон ашиглах боломж байгааг бид анхаарах ёстой. Бидний яруу найраг хичнээн энэрэнгүй, нигүүлсэнгүйг агуулах тусам ариусгагч тэрхүү эрчим хүчний шидэт долгион нь хүн төрөлхтөний амар амгалангийн туйлын хүсэл эрмэлзэлийн үйлсэд төдий чинээн туслах болно. Хүний оюун сэтгэлээс ундарсан хайрлах, нигүүлсэхүйн гэрэл гэгээ авъяаст хүмүүний эрчимт үгсээр цэнэглэгдсэн яруу найраг л бүх юмыг сайн сайхан болгоно.

ӨӨРИЙНХӨӨ ЗАМААР, ӨӨРИЙНХӨӨ ХУРДААР…
Улаан ямаат Дамдинсүрэнгийн УРИАНХАЙ
Тэрбээр эдүгээ ном бүтээлийнхээ аянд өөрийнхөө сэтгэлийн замаар, өөрийнхөө сэтгэлийн хурдаар урагшилж явна.
Тэрбээр эдүгээ ном бүтээлийнхээ аянд өөрийнхөө сэтгэлийн замаар, өөрийнхөө сэтгэлийн хурдаар урагшилж явна.
Судлал шинжлэл
ЯРУУ НАЙРАГЧИЙН ГЭРЭЛТ ГЭЖ ЧУХАМ ЮУГ ӨГҮҮЛНЭ ВЭ?
(Г.Мэнд-Ооёогийн “Цаглашгүй гэрэлт” шүлгийн түүвэрт сэтгэгдэл бичих нь)
ШИ ЧАОИН
/Белги Улсын Louvain Их сургуулийн доктор/
Оршил:
Өнөөдөр миний бие Монгол Улсын яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн Тайваньд хийж буй шинэ номын баярт уригдсан завшаанд түүний “Цаглашгүй гэрэлт” шүлгийн номын талаархи өөрийн сэтгэлд буусан санаануудаа хуваалцах гэсэн юм. Хамгийн түрүүнд буусан санаа гэвэл яруу найрагчийн гэрэлт хэмээх үг чухам юуг өгүүлж буй? Монгол нутгийн өргөн уудам тал Монгол яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн гэрэлт юм болов уу? Үүний нэгэн адил Тайванийн далайн эрэг, өмнөдийн сүм, Номхон далай гүн цэнхэр ус, яруу найрагч Юй Си-гийн цаглашгүй гэрэлт юм болов уу?

ДЭЛХИЙН ДЭВЖЭЭ МОНГОЛ ШҮЛЭГ
Ш.ЦЭРЭНПИЛ
сэтгүүлч
Б. Явуухулан маш их нөлөөтэй содон их хүний хувьд олон шавьтай байжээ. Түүний гэрээслэл нь тэдгээр олон шавь нартаа, мөн өөртөө, Монголын бүх яруу найрагчдад зориулагдсан, тэднийг зоригжуулсан шинж агуулгатай байлаа. Түүний шавь нарын дотроос яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо тэрхүү гэрээслэлийг биелүүлэх даамай үүргийг ухамсар зорилготой хүлээн авсан бололтой. Ногоо ургах чимээг, саран хөөрөх чимээг мэдэрнэ гэдэг шиг Г. Мэнд-Ооёо буй бүхний жам ёсны байдал, чанад нууцлаг хэлхээ холбоо, тэдгээрийн үзэгдэх байдлын гоо сайхныг гайхалтай нарийн урлаж бичдэг яруу найрагч юм. Тэр үндэстнийхээ нэн өвөрмөц аж төрөхүй хийгээд тэр нь хөрст болоод хөхрөгчтэй хэрхэн холбогдон зохирч байдгийг илэрхийлсэн шүлгүүдээрээ өөрөө эхлээд дэлхийд танигджээ.