Мэдээлэл

Үндэсний бичиг соёлын жил

Үндэсний бичиг соёлын жил

Үндэсний бичиг соёлын жил

 Шинэ оны босгон дээр Монгол улсын Засгийн Газраас тогтоол гаргаж 2024 оныг “Үндэсний бичиг соёлын жил” болгон зарласан байна. Уг тогтоолд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2-т заасны дагуу монгол бичиг, соёлын түүхэнд холбогдох Чингисийн чулууны бичгийн 800 жил, Цогт хунтайжийн бичээс буюу Дуутын хар чулууны бичээсийн 400 жилийн ойг тус тус 2024 онд тэмдэглэсүгэй” хэмээн заасан байна.


Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Чингисийн одонт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт ил захидал илгээж байв. Тэрбээр захидалдаа 2024 онд монгол бичиг үсгийн түүхэн дурсгалын чухаг гурван тэгш ой тохиохыг сануулаад 2024 оныг “Үндэсний бичиг соёлын жил” болгон зарлаж, 
үндэсний бичиг үсэг, ном соёлын томоохон давалгаа болгож өрнүүлэх санал дэвшүүлсэн юм. Үүнд Чингис хааны чулууны бичиг хэмээн алдаршсан монгол бичгийн эртний дурсгал бүтээгдсэний 800 жилийн тэгш ой1624 онд Дуутын хар чулуунд сийлсэн Цогтын хадны бичгийн тэгш ой, Монгол шунхан Данжуурын гэрээ бичгийн 100 жилийн тэгш ой зэргийг дурдаж, эдгээр нь зайлшгүй дурсан тэмдэглэх үйл явдал мөн төдийгүй, үндэсний бичиг соёлын ой санамжийг сэргээх, шинэ өвийг бүтээн байгуулах үндэсний хүсэл зоригийг бадраах түүхэн зоригдол болох тухай тайлбарласан байна. Энэхүү ил захидлын мөрөөр Монгол улсын Засгийн газар энэ жилийг ийнхүү “Үндэсний бичиг соёлын жил” болгон зарлажээ.


https://duuren.life/post/5915
TOP