Мэдээлэл

Меделлиний Олон Улсын Яруу Найргийн наадамд оролцов

Меделлиний Олон Улсын Яруу Найргийн наадамд оролцов

Меделлиний Олон Улсын Яруу Найргийн наадамд оролцов

Колумб улсын Меделлиний Олон Улсын Яруу Найргийн 32 дахь удаагийн наадамд Монголын яруу найрагч Г.Мэнд- Ооёо Зочин яруу найрагчаар уригдан оролцлоо. Энэ жилийн наадмын "World Peace, a Pact with Nature" сэдвийн хүрээнд бэлтгэсэн илтгэлийг нь тус наадмын сайтад нийтэлсэн байна.

Өнөө цагийн дэлхийн уран зохиол дах томоохон үйл явдалд тооцогддог уг наадам нь эдүгээ 31 жилийн турш тасралтгүй болж буй бөгөөд 2009 онд уг яруу найргийн наадмыг Колумбын засгийн газраас “Үндэсний соѐлын өв” хэмээн тунхаглан бүх талаар дэмжин зохион байгуулдаг болжээ.

Энэ жилийн наадамд дэлхийн таван тивийн 100 гаруй орноос зочин болон оролцогч 130 яруу найрагч уригдсан бөгөөд гурван долоо хоногийн турш яруу найргийн уншлагууд, тоглолт, хурал зэрэг олон үйл явдлууд болохоор хөтөлбөртөө зарлажээ.
Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн дүрс бичлэгээр илгээсэн 15 шүлэг 07.09- ний нээлт болон 07.22- нд Испани орчуулгын уншигдсан бөгөөд зарим бүтээлүүд нь цахим хуудаст нь нийтлэгдсэн байна.
 
https://www.festivaldepoesiademedellin.org/en/
https://www.festivaldepoesiademedellin.org/.../G_Mend.../...
TOP