Мэдээлэл

Олон улсын Эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Олон улсын Эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Олон улсын Эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Г.Мэнд-Ооёогийн Уран бүтээлийн судлал шинжлэлийн
 Олон улсын Эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Тус эрдэм шинжилгээний хурлын ерөнхий зохион байгуулагчаар ШУА-н Хэл Зохиолын хүрээлэн ажилласан бөгөөд Олон Улсын Монгол судлалын холбоо, МУИС-н Монгол Судлалын Хүрээлэн, СУИС, МУБИС-ийн Монгол Судлалын төв, МУИС-ийн Улаанбаатар сургууль, Унгарын ЭЛТЭ Их сургуулийн Монгол ба Төв Азийн Тэнхим, Михай Эминьскүгийн Олон улсын академи, Америкийн Рутгерс их сургууль, Монголын Зохиолын Эвлэл, Монголын Урлагийн Зөвлөл, Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл зэрэг байгууллагууд дэмжин оролцжээ.
 
    2022.10.21-23ны хооронд Эрдэм шинжилгээний хурлаас гадна шинэ номын нээлт, уулзалт ярилцлага, үдэшлэг зэрэг үйл явдлууд болсон бөгөөд энэхүү үйл явдалд Михай Эминескүгийн Олон улсын академийн ерөнхийлөгч, Румыний нэрт зохиолч, философич Ион Диоконескү, Европын урлаг, шинжлэх ухааны академийн гишүүн, шашин судлаач, толь зүйч, нэрт яруу найрагч, хэвлэн нийтлэгч Констанин Барбу, Бельгийн франц хэлт зохиолчдын Пен төвийн гишүүн, нэрт яруу найрагч, Жетон Келмэнд, , Английн St Andrews их сургуулийн багш, антропологич, доктор Ричарт Ирвайн, Итали хэл, утга зохиол судлаач Каролин Вологан, Оросын Холбооны Улсын Шинжлэх Ухааны Академийн Горькийн нэрэмжит Дэлхийн утга зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, хэл шинжлэлийн ухааны доктор Балданмаксарова Ешын Елизавета зэрэг 10 гаруй судлаач, хэвлэн нийтлэгч, зохиолч, нийгэм соёлын зүтгэлтнүүд хүрэлцэн ирж оролцжээ.

      Мөн Америкийн Рутгерс их сургуулийн багш, доктор Саймон Вэкхамсмит, Унгарын Өтвөш Лорандын нэрэмжит Их Сургуулийн Төв Ази Судлалын Тэнхимийн эрхлэгч, профессор Агнеш Бриталан, Бразилийн Parana их сургуулийн профессор Антони Сельсира, Израйлын нэрт архитекитроч, профессор Хайм Дотан, ОХУ-н Санкт-Петербургийн Улсын Их Сургуулийн Дорно дахины факультетийн Монгол судлал, Төвд судлалын тэнхимийн дэд профессор Мария Петрова, Энэтхэгийн Калькутта дахь Олон улсын соёл хоорондын судалгааны төвийн зөвлөх Биплаб Маже, Францын антропологич, доктор Рафаэл Бланчиэр, Өвөр Монголын Багшийн их сургуулийн багш доктор, профессор Ц.Цолмон, Л.Хасбаатар зэрэг эрдэмтэн судлаачид алсын зайнаас оролцож илтгэл хэлэлцүүлжээ.

    Монголын судлаачдаас СГЗ, доктор, профессор Д.Цэдэв, Ардын багш, доктор, профессор С.Дулам, Ц.Өнөрбаян, доктор, профессор С.Байгалсайхан, нэрт хөгжим судлаач, доктор Н.Жанцанноров, доктор, профессор Ж.Бат-Ирээдүй, Д.Баттогтох, Б.Магсаржав, Д.Гантөмөр, С.Дэмбэрэл, А.Мөнх-Оргил, Д.Сумьяа, Ү.Хүрэлбаатар, Д.Цэвээндорж, Ж.Саруулбуян, Д.Даваасүрэн, Б.Булгантамир, Б.Пүрэвсүрэн нарын зэрэг олон судлаачид Г.Мэнд-Ооёогийн уран бүээлийн талаар илтгэл тавьсан байна.
TOP