Уран бүтээл

ОРШИХУЙН ГЭРЭЛТ ХҮРЭЭН ДОТОР

ОРШИХУЙН ГЭРЭЛТ ХҮРЭЭН ДОТОР

ОРШИХУЙН ГЭРЭЛТ ХҮРЭЭН ДОТОР

Хөхрөгчид гялалзагч од бүхэнд ойлголцох дохио буй
Хөрстөд мэндлэгч хүн бүхэнд дэлхийд ирсэн шалтгаан буй
Хүмүүн болгон газрын үр юм. Үр бүхэнд дэлгэрэх шалтгаан буй
Үр болгонд өнө мөнхийн алтан мэлмий буй.
Тэрхүү гэрэлт мэлмийн алтан хүрээнд би багтдаг
Тэртээх гарваль язгуур луу энэ алтан мэлмий хөтөлдөг
Уул ус, газар шороог энэ алтан мэлмий ачилдаг
Ургамал цэцэг, амтат жимс энэ алтан мэлмийнээс дэлгэрдэг
Үндэс бүхэнд ургаж дэлгэрэхийн шалтгаан буй
Үр жимс болгонд үржиж арвижихын зүй тогтол буй
Үлгэр домог өнөө болтол чинадын утгаа хадгалж байгаа нь
Үүрд мөнхийн алтан мэлмийн санамж буюу
Мөнхүү гэрэлт мэлмийн алтан хүрээнд би багтдаг
Мөнхийн цаг хугацааны оюунт мандалд нь бид оршдог.
2009.
TOP