"21-р зууны Буддизм" олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо
Бурхан багш 500 шавь нартаа "Билгийн зүрхэн" хэмээх алдарт судараа айлдсан ТАС ЦОГЦОЛСОН УУЛ бол замбутив дэх бурханы ариун дагшин газар бөгөөд Бурхан багшийн дэргэдийн хоёр шавь Монголжийбуу, Шаарийбуу нарын бясалгалын агуй болон хамгийн дотно шавь Маха Гашибын агуй зэрэг түүх соёлын дурсгалаар арвин нутаг ажээ.
Энэтхэг улсын Бихар мужийн Ражгир хотноо "21-р зууны Буддизм" олон улсын эрдэм шинжилгээний хуралд Дээрхийн гэгээнтэн-Далай лам, Энэтхэг Улсын ерөнхийлөгч болон олон эрдэмтэн мэргэд чуулжээ. Наландад Бурхан багш сургаалиа айлдаж байсан, шавь нар нь хожим чуулж түүний зарлигийн чуулган болох Ганжуурыг эмхэтгэсэн Наландагийн Бандида нар Их хөлгөний арван ухааныг дэлгэрүүлсэн тэр уламжлалыг Энэтхэгийн Засгийн газар гүнээ хүндэтгэж өндөр ач холбогдол өгч энэхүү олон улсын хурлыг ивээн тэтгэн зохион байгуулсан байна.
Монголоос Ч.Дамбажав хамба тэргүүтэн шашин соёлын төлөөлөгчид оролцож илтгэл тавьж, үг хэлж оролцсон байна. Зохиолч Г.Мэнд-Ооёо бээр Буддын соёлын сэдвээр бүтээл туурвидаг бичгийн хүний хувьд оролцож салбар хуралдаан илтгэлээ танилцуулж, улмаар Наландагийн их сургуульд өөрийн номын дээжээ хандивлажээ.