Мэдээлэл

Виктор Гьюго-гийн гэр музейд зочилжээ

Виктор Гьюго-гийн гэр музейд зочилжээ

Виктор Гьюго-гийн гэр музейд зочилжээ

Парис хотын төвд 1832-1848 оны хооронд Виктор Гьюго-гийн амьдарч байсан гэрийг гайхалтай сайхан гэр музей болгожээ.

Францын ард түмний бахархал болсон зохиолч Гьюго өөрөө дотоод засал, чимэглэлээ маш сонирхолтой бүтээсэн байдаг бөгөөд тавилга хийж зураг ч зурсан байх тул гэр музей нь сэтгэл татам аж. Зохиолчийн амьдарч байсан бусад байрнуудаас өөрийнх нь эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг авчруулж, олдохгүй болсон эд зүйлсийг ам зургаар дахин бүтээн байршуулсан гэдэг. Зохиолчийн найз Paul Meurice – ийн бэлэглэсэн олон эд зүйл энэ музейд байна.

Цөллөгт байх үеийн түүний амьдралтай нь холбогдох дорно дахины тохижилттой өрөөний голд бичгийн суурьтай ширээ байдаг. Энэ ширээг Курнесей-д цөллөгт байхдаа ядуу хүүхдүүдэд туслах хандивын худалдаанд зориулж эхнэр нь хийлгэжээ. Жорж Санд /George Sand/, Альфонс Дэ Ламартин /Alphonse de Lamartine/ , Александ Дюма /Alexandre Dumas/, Виктор Гьюго /Victor Hugo/ нараас бийрний суурь болон гарын үсэг зэргийг нь авч ширээн дээр шигтгэн байрлуулжээ. Харин дуудлага худалдааны үеэр уг ширээ зарагдаагүй учир Гьюго өөрөө худалдаж авсан нь эдүгээ энэ музейн хамгийнсодон үзмэр болон үлджээ.

TOP