Парис хотноо
Парис хотын Олон улсын соёлын хотхон дахь Монакогийн соёлын төвд Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёо болон 2016 оны "Леополд Седар Сенгор" олон улсын яруу найргийн шагналт, Монакогийн алдарт зохиолч хатагтай Сабин Пеглион хоёрын хамтарсан "Газар, тэнгэрийн хооронд - Монгол орныг яруу найргаар харахуй" сэдэвт яруу найргийн үдэшлэг боллоо.
Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн нүүдэлчний сэдэвт бүтээлүүд болон хатагтай Сабин Пеглионы Монголд аялахдаа бичсэн шүлгүүд, яруу найрагт зориулсан хөгжим, байгалийн дуу авиаг хослуулж, тайзнаа хоёр орны төрийн далбааг байршуулжээ. Монгол Улсаас Франц улсад суугаа элчин сайд М.Батсайхан болон Монако Улсын элчин сайд нар болон яруу найрагт дуртай уншигчид үзэгчдийн танхимд дүүрэн хүрэлцэн ирсэн байв.
Бүтэн хоёр цаг үргэлжилсэн энэ уншлагын үеэр яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн шүлгүүдийн орчуулгыг Францын жүжигчин, кино найруулагч Анн-Силва Мэйза урамтай сайхан уншиж хүргэв. Яруу найргийн үдэшлэгийн зохиомжийг монгол судлаач Рафаэл Блоншие бичсэн байна. Монакогийн яруу найрагч Сабин Пеглион бээр Монголын тухай хоёр ч ном хэвлүүлэн франц хэлт уншигчдад хүргэсэн байна.