Мэдээлэл

Яруу найргийн дэлхийн шилдэг анталогийг Румынд гаргалаа

Яруу найргийн дэлхийн шилдэг анталогийг Румынд гаргалаа

Яруу найргийн дэлхийн шилдэг анталогийг Румынд гаргалаа

Румынд болж буй Дэлхийн яруу найргийн наадмын хоёр дахь өдөр нэгэн томоохон номын нээлтийг хийсэн нь дэлхийн 50 гаруй яруу шилдэг яруу найрагчийн бүтээлийг багтаасан Антологи байлаа. Уянгын суут яруу найрагч Михай Эминескүгийн Академийн ерөнхийлөгч Ион Диаконескүгийн эрхлэн нийтлүүлсэн 600 шахам хуудастай энэ анталоги нь өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг яруу найрагчдын шүлгүүдийг сорчлон сонгож чадсанаараа гайхалтай сайн ном болсон хэмээн уг бутээлийн редакцийн зөвлөлд ажилласан Испанийн яруу найрагч Хусто Хорхе Падрон номын нээлтэн дээр онцоллоо. Нобелийн шагналт яруу найрагч Воле Соенко, Томас Транстромер Сирийн яруу найрагч Ахмал Саид Асбар, Норвегийн яруу найрагч Кнут Өдигард, монголчуудын танил Оросын яруу найрагч Евгений Евтушенко, өнөөгийн Румыны хамгийн агуу яруу найрагч Николэ Дабижа, Канадын яруу найрагч Никол Броссард нарын шүлэг орсон энэхүү томоохон анталогид Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн " Хуучин сүмийн дээгүүр саран мандах цагт", " Ертөнцийн явдал", " Уулсын дүрийг тайлахуй", "Оршихуйн гэрэлт хүрээн дотор" тэргүүтэй 9 шүлэг сонгогдон орсон байна. Румын хэлнээ гарсан энэ антологид орсон шүлгүүдийг яруу найрагчдын франц хэлнээ гарсан шүлгүүдээс нь сонголт хийж орчуулсан ажээ.

Өнөө цаг үед бидэнтэй цуг аж төрж буй яруу найрагчдын бүтээлүүдийг багтаасанаараа, яруу найрагчдын гар бичмэлийг оруулж, найрагч бүрийн онцлогийг хураангуйлан томьёолсон ишлэлтэй зэргээрээ ихээхэн онцлогтой ном болсон гэж эрхлэн нийтлүүлсэн профессор Ион Диаконеску хэлжээ.

art.news.mn/content/189554.shtml

 
TOP