Уран бүтээл

ХӨХ НУУРЫН ҮДШИЙН БИЧЭЭС

ХӨХ НУУРЫН ҮДШИЙН БИЧЭЭС

Үүлэн сэгэрхийгээр сарны туяа садарч
Үдшийн хөх нуурнаа хүрхрээ шиг асгарчээ
Бүдэг бадагхан нуурын чимээ торгон намирах мэт
Бүрэнхийн дунд гэрэлт цагариг бидэртэнэ. 

Үес үесхэн бороон ширхэг шир шир гэвч
Үүлсийн нүүдэл аван хайлж уулсын чанадад одоход
Гэгээн сар нэг бултайж, нэг далдран
Гэрэл сүүдэр хоёр нуурын дээгүүр далавчилна. 

Магадтайяа, мянга мянган үдэш энэ мэт ээлжилнэ
Маргааш болоход бүх юм өөр орон зайд шлжинэ.
Цаасан дээр бийрээ дэлдэхэд бэхэс үүл мэт нүүнэ
Цаг цагийн цадигийг цагаан дээр хараар барлана. 

Өдөр өдрийн мэлмий өнгөт илбэнд ховсдуулж арилна
Өнөө үдшийн цагаан дээрх хар бичээс л үлдэнэ.

2009 он
TOP