Мэдээлэл

МОНГОЛЫН ЯРУУ НАЙРАГ – ИСПАНИД

МОНГОЛЫН ЯРУУ НАЙРАГ – ИСПАНИД

Cuadernos del matematica “Мянган жилийн түүхтэй Монголын яруу найраг” хэмээх нийтлэлдээ зохиолч Падрон бичихдээ “Өнөөг хүртэл Монголын яруу найргийг Испанид мөн испаниар ярьдаг улс орнуудад огт мэддэггүй байлаа. Энэ нь газар зүйн алслагдмал байдал гэхээсээ илүү, харилцаа холбоо байхгүй, монгол хэлийг сурахад бэрхшээлтэй, нөгөөтэйгээр гадаад ертөнцөд хаалттай болоход хүргэсэн ороо бусгаа түүхтэй нь ч холбоотой тухай зохиолч дурдаад монголын түүхийн урт зам дах бичиг соёл, утга зохиолын хөгжил, хэлмэгдэл болоод хөгжил дэвшлийн тухай испанийн уншигчдад тоймлон үгүүлээд түүхэн ийм нөхцөл байдлын эцэст тал нутгийн нүүдэлч малчны хүү цөөн тоотой дэлхийн яруу найрагчдын жагсаалтад бичигдэх хүртэл Гомбожавын Мэнд-Ооёогийг яруу найраг ямар үнэт зүйлийг төлөөлөх вэ?” хэмээн өөртөө асуулт тавьж, түүний яруу найргийн ертөнцийг задлан шинжилсэн байна.

Ийнхүү монголын яруу найрагч Испани хэлт уншигчдад үндэсний хэл соёл, сэтгэлгээний өвөрмөц ертөнцөө нээх зам мөр нээгдэж эхэллээ.

TOP