Мэдээлэл

Дарьгангын хүн чулуун хөрөг нэгээр нэмэгдлээ

Дарьгангын хүн чулуун хөрөг нэгээр нэмэгдлээ

Яруу найрагч Г.Мэнд-Ооёо уран бүтээлийнхээ зэрэгцээ монголын түүх соёлын дурсгалыг судлах, хамгаалах, сэргээх үйлсэд олон жилийнхээ хөдөлмөрийн зориулсан соёлын зүтгэлтэн гэдгийг бид мэднэ. 1990-1996 онд монголын түүх соёлын хосгүй дурсгал Мигжэд Жанрайсиг цогцолборыг бүтээн залах хөтөлбөрийг удирдсан билээ. Түүний түүх соёлын үйлсийн бас нэгэн томоохон хөтөлбөр бол “Монгол Сувдан Сондор” юм. Тэрээр Монголын Соёлын санг тэргүүлж байхдаа уг аялалыг 7 удаа зохион байгуулсан бөгөөд хэсэг хугацаанд завсарласны дараа өнгөрсөн зун “Сувдан сондор-8”, “Сувдан сондор-9” соёл, эрдэм шинжилгээний аялалыг Дорноговь, Сүхбаатар аймгуудад зохион байгуулж, судалгааны үр дүнгээрээ эрдэм шинжилгээний бага хурал, судалгааны тайлан үзэсгэлэн зохион байгуулж, тусгай номууд хэвлүүлсэн байна.

Тэрбээр Дарьганга нутгаар аялах замдаа олон жилийн өмнөөс ажиглан анзаарсан зүйлээ, судлаач эрдэмтэдийн хамт батлах зорилго тавьж, хайгуул хийсний үр дүнд Хөргийн хөндий хэмээх газраас өнө эртний хүн чулууг олж илрүүлсэн байна. Ийнхүү яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн хүчин чармайлтаар Дарьгангын хүн чулуун хөрөг нэгээр нэмэгдэж, түүх соёлын дурсгалын сан хөмрөгийг баяжуулсан байна.


TOP