Мэдээлэл

Г.Мэнд-Ооёогийн бүтээлүүд Бенгал хэлнээ

Г.Мэнд-Ооёогийн бүтээлүүд Бенгал хэлнээ

Г.Мэнд-Ооёогийн бүтээлүүд Бенгал хэлнээ

Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн яруу найраг найргийн шинэ номыг “Г.Мэнд-Ооёогийн шүлгүүүд” нэртэйгээр Олон улсын “Kathak” хэвлэлийн газраас Бенгалийн Дака, Ангийн Лондонд англи, бенгал хэлээр хэвлэн гаргажээ. Энэхүү номыг Бангладешийн яруу найрагч Аминур Рахман бенгал хэлнээ орчуулсан бол харин номын зураг чимэглэлийг Бангладешийн алдарт зураач Таксудул Ансан зурсан байна.

Мөн Г.Мэнд-Ооёогийн “Нүүдэлчин одны үлгэр” хэмээх номыг Бангладешийн хүүхдийн зохиолч, яруу найрагч Амарендра Чакроварти орчуулсаныг, Neel Pahar Periye хэмээх Бангладешийн хэвлэлийн газраас өнгөтөөр хэвлэн гаргажээ. Ийнхүү Монголын яруу найрагчийн яруу найргийн номууд агуу их Р.Таагүрийн эх хэлээр анх удаагаа хэвлэгдэн гарсан нт монголын утга зохиол дахь нэгэн чухал үйл явдал гэж үзэж болох юм.

TOP