Уран бүтээл

ӨВГӨӨДЭЙТЭЙ ЦУГ ДӨТ ЗАМААР АЛХСАН МИНЬ

ӨВГӨӨДЭЙТЭЙ ЦУГ ДӨТ ЗАМААР АЛХСАН МИНЬ

Монгол хэл бичгийн их эрдэмтэн Шагжийн тухай нэг юм бичээч. Өвгөөдэй Дамдинсүрэн гуай их юм мэдэх хүн байгаа юм. Дүйнхоржав гуайтай уулзаад Дотоод яамны архивт орж хавтаст хэргийг нь үзэж хэрэгтэй нь танилцах хэрэгтэй гэж билээ.

Шагж багшийн тухай бичих гэж байгаа чинь сайн хэрэг. Би чамд өөрийн мэдэх юмаа ярьж өгье гээд хуучилсан нь,

Өвгөөдэй Дамдинсүрэн гуай, хориод онд хэвлэгдсэн Тогтохтөрийн зохиосон “Оюун билгийн соёрхол” хэмээх нимгэн номыг надад өгөөд,

Өвгөөдэй Дамдинсүрэн гуай намайг дагуулж 19-р хороололд байх Адьяагийн Дашням гуайнд хамт очсон юм. А.Дашням гуай бол бас л Шагж багшийн шавь. Нэгэн цаг үеийн хоёр бичгийн мэргэдийн тэр үдшийн хууч ярианаас би Монгол хэлбичгийн Сартваахи – Шагж багшийн намтар түүхэнд холбогдох их юм мэдэж авсан бөгөөд 1989 оны эхээр миний бичсэн үгүүлэл “Утга зохиол урлаг” сонинд нэгэн их нүүр дүүрэн хэвлэгдэж билээ. Зохиолчдын хороон дээр нэгэн өдөр тааралдаад зам ханьсах зуур Өвгөөдэй,

Та нар сайхан эх бэлтгээд ир! Би хэвлээд өгье гэх нь тэр. Өвгөөдэй Дамдинсүрэн гуай мөнөөх зөөлөн сайхан намбаараа инээвхийлэн,

Дашцэдэн багш ч бичнэ гэж ёстой сийлнэ дээ. Хүү минь чи түүнтэй нэг уулзаад үз гэв. Тэр дороо би “хүүхдийн зуу” хэмээх дэлгүүрийн хавьд байх Т.Дашцэдэн багшийнд хүрч очоод хүслээ уламжилсанд,

Шагж багш бээр миний дөт замаар долоо хоног хичээллэхэд л Монгол бичиг сурна гэдэгсэн. Залуус дүү нартаа монгол бичгээ сурах дөт замыг нь бид олж өглөө хэмээн нэн сэтгэл уужран инээмсэглэж билээ. Шагж багшийн “Монгол бичиг сурах дөт зам” номыг бүрэн эхээр нь хоёр ч удаа хуулан бичсэнээ Өвгөөдэй Дамдинсүрэн гуай надад дурсгал болгон хадгалуулсан юм. Би бээр нэг хувийг нь 2002 онд түүний хүү Д.Энхсайханд өгсөн бөгөөд 2003 онд тэрбээр хэвлүүлж түмэн олонд өглөгийн сэтгэлээр тараан толилуулсан билээ.

Сурах хүнд юм багаддаггүй юм. Шагж багшийн “дөт зам” өчүүхэн нимгэн ном боловч өгөөж нь боть ботиор үнэлэгдэнэ гэдэгсэн. Тэрбээр нэгэн удаа крилл шинэ бичиг хэрхэн сурсанаа Ж.Саруулбуян бид хоёрт хуучилсан юм.

Бичгийн утгач, хуучин цагийн ном соёлын их мэргэдийн нэгэн, нягт хичээнгүй бичээч сэтгүүлч, зохиолч Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн гуайн өмөг нөмөр доор үндэсний монгол бичиг сэргэн мандахын үүд болох нэгэн сайхан үйлд дөрөө харшин зүтгэх цагт эгэл даруу, эрдэм төгс бичгийн утгач түүнээс сонссон үг бүхэн нь эрдэнэ, үлгэрлэн үзүүлсэн бүхэн нь эрдэм ухаан байжээ хэмээн бахархан бодохдоо,

Мэргэдийн номын суу ухааны гэрэл цаглашгүй гийх болтугай.  

2012.09.15

TOP