САРНЫ ШҮЛЭГЧ БУЮУ ГОМБОЖАВЫН МЭНД-ООЁО
О.ДАШБАЛБАР
Автобус зогсохоос өмнөхөн тэр ирэв. Хавар, намрын хар цувтай, том хар бүрх малгайтай, хар костюм, цагаан цамц, хар зангиа, хар ботинктой их л дэгжин эр, хэдэн ном сугавчилсан орж ирээд намайг гайхсан янзтай харж мэндлэв. Тэр бол Мэнд-Ооёо байлаа. Хорин дөрөвтэй яруу найрагч түүнд би өөрийгөө танилцуулж, нутгаас нь ирсэн гэдгээ зориуд хэлээд, өөрөө үдэж хийсэн дэвтрээсээ баахан шүлэг уншиж өгсөнд тэрбээр надаас “хэдэн настай вэ?” гэж асуув. Арван естэй гэж хариулсанд том цагаан шүд яралзуулан тас тас хөхөрч, ширээн дээрх аягатй цай цалгитал бүх биеэрээ инээж билээ. Би гайхсанд, чи арван есөн настай байж “хар нүдэнг мөрөөдсөөр хамаг амьдралаа үрэв” гээд байхдаа яахав дээ. Арван есөн нас, хамаг амьдрал нь үрэгдсэн шүү бас! Ха ха ха гэж хөхөрсөөр байв. Чингээд тэр дороо босож, надад цай авчирч өгөөд “Чи авьяастай юм байна, өөрийнхөнтэйгөө танилцуулна” гэж ихэмсэг өчив. Чингээд надад өөрийнхөө хэдэн тааруу шүлгийг уншиж, баахан ном айлдаад бид хоёр унтахаар хэвтэж билээ. Маргаашаас нь эхлэн би түүнд хачиг шиг наалдаж, бүр салахаа больсон бөгөөд өөрийнхөн гэдэг нь Д.Цогт, Л.Мягмарсүрэн, Ц.Ойдов, Б.Сундуй, Я.Баатар, Ш.Гүрбазар болохыг мэдсэн юм. Удалгүй би хамаатныхаасаа шуудайтай ном, муу модон хайрцгаа авчир тэднийд хаяад, сайн байна уу? гэсэн чинь гай болов гэгчийн үлгэрээр тэднийхээс гарахаа байж билээ. Тэднийх хадмынхаа хажуу өрөөнд байсан бөгөөд бас нэг өрөөнд хадмынх нь том хүү авгай хүүхэдтэйгээ, гуравдахь өрөөнд өвгөн, хөгшин хоёр бага хүүтэйгээ сууна. Нэг хүү нь цэрэгт, охин нь Чехад сургуульд явсан тулдаа болж байсан биз. Тэд намайг, ер хэнийг ч үл тээршээх бөгөөд, цагийн мөнхөд түмэн амьтан цуглаж, шуугилдана. Өвгөн, эмгэн хоёр жирийн л ажилчид бөгөөд бүх л насаа гутлын үйлдвэрт элээсэн улс! Оройжин бидэнд хоол цай зөөж, албатай юм шиг өнжинө. Тэр умгар шар өрөө бол наяад оныхны утга зохиолын “жанжин штаб” байсан бөгөөд ахмад залуу гэлтгүй мөн ч олон хүн түүгээр дайрч өнгөрсөн дөө. Өвгөн хөгшин хоёр үл уцаарлана. Харин ч их дуртай. Тэнд Б.Явуухулан, М.Цэдэндорж, Л.Лувсандорж, Ш.Цогт, Д.Нямсүрэн, Ж.Оюунцэцэг, Д.Төрбат, Д.Чинзориг, Б.Хүрэлбаатар, Т.Очирхүү, Ш.Сүрэнжав, Н.Нямдорж цөм л орж гарч, их бага гэлтгүй идэж ууж, бужигнаж явсан бүлгээ. Гэвч байнгын зочин нь Д.Нямсүрэн, Д.Цогт,Л.Мягмарсүрэн, Ж.Саруулбуян, Ц.Ойдов, Я.Баатар, Ш.Гүрбазар, Ү.Хүрэлбаатар нар байсан бөгөөд ажилтай нь ажлаасаа, хичээлтэй нь хичээлээсээ тараад шууд тэднийхийг зүглэнэ.
2.
Хэн нэгнийх нь ном гарах бүрд найр хийж, авдар авдраар хэцүү нэртийг “цөлөн” хэд хоног ширээ тойрсон яруу найргийн уншлага болдогсон. “Гал” нэртэй энэхүү бүлэг гаднаас тэр үедээ хэнийг ч үл хүлээн авах бөгөөд “тогоондоо буцалж” өдөр шөнөгүй яруу найргаараа л амьдардаг сан. Цаг ч сайхан байж дээ. Тэр үед олонхи нь оюутан, зарим нь ажил амьдралын зах зухаас амсч байсан ч, бүхий л юм хүрэлцээтэй, элбэг дэлбэг байдаг сан. Харин одоо бол бүгдээрээ бэл бэнчинтэй, тохитой тухтай амьдралтай болсон ч тэр нэгэн цагийнх шигээ байж эс чадах нь дэврүүн сэтгэл, халуун залуу нас улиран одсоных буй заа. Муу Сундуй ах минь мөнх бусыг үзүүлж, Мэнд-Ооёогийн маань аав, ээж, нөгөө сайхан сэтгэлт хадам өвгөн нь хадан гэртээ одож, миний хайрт аав Очирбат, Мягмарсүрэнгийн аав гүндүүгүй шударга Ламжав гуай ч өөд болж, за тэгээд зарим нь социал-деомкрат, зарим нь тусгаар тогтнолын нам гээд тал тал тийшээ одож, уулзахаасаа уулзахгүй нь их, уулзвал түмэн зовлон, ажил амьдралын бэрхшээл тоочсон улс, эсхүл үзэл бодлын зөрөлдөөн!!! Хүний амьдрал гэгч иймэрхүү л аж. Гэвч бидэнд сайхан үе, дэндүү эрх чөлөөтэй, дэндүү бие биедээ хайртай он жилүүд байсан юмаа. Тэр бол бидний амьдралын алтан өдрүүд, хэзээ ч үл мартагдах дурсамж болж дээ.
Тэр үед бидний гол удирдагч нь Г.Мэнд-Ооёо, оюун санааны лидер нь Д.Цогт байсан юм. Бид бүгдээрээ л тэр хоёрыг хүндэтгэн сонсож, тэдний хэлсэн ярьсныг бишрэн шүтэж явсан нь ер муу юм болоогүй ээ. “Орчлон надад найрсан нуугднам”, “Байгал эхийн гоо сайханд би оршном!”, “Ирээгүй, үзээгүй, мэдээгүй бүхэн намайг нээнэм” гэж бидний үеийнхний яруу найргийн зорилгыг Г.Мэнд-Ооёо тунхаглаж, тэр замаар ч бид явсан бүлгээ.
“Он цаг нисэн нисэн ирнэм
” гэсэн нэгэн жигд давталттай энэхүү шүлэгт буй “Дунайсан шөнийн сэвлэг цагаан туяаг гишгээд дууны сайхан эгшиг бие биедээ уусахуй” гэсэн мөрүүд “Гал” багийн яруу найргийн ерөнхий аяс, өнгө мэдрэмжийг эхэлсэн юм. “Морин зэрэглээнд уул толгод суудал солбиод”, “Эвт шувуудын цуваа үүлэн сүвэгчийг сүвлээд”, “Урин цагийн амьсгал хүзүү заамаар шургаад”, үүлэн торлогийн чанадаас саран шагалзсаар гарч, бүрдэн уснаа ороод ичингүйрэн цэмцэгнэх үес” сэлтийг тэрбээр биднээс өмнө мэдэрч, “цэвцгэр шаргын задгай суман хатираанд он цаг нисэж ирнэм” гэж гайхалтай сайнхнаар дуун алдсан билээ. Чухам эндээс л наяад оныхны жинхэнэ найраг эхэлсэн юм. Харамсалтай нь манай мулгуу судлаачид, урагшгүй шүүмжлэгчид үүнийг эс анзаарсан бөгөөд наяад он төдийгүй ерээд оны найргийн аяс мэдрэхүй бүхэлдээ дээрх мөрүүдэд цогцолсныг анхаарахгүй байна.
Нойрмог янзаар салхинд гуядуулан торойгоод
4
Зарим шүлгээ дэндүү нухна. Тэгээд цаадахь нь хиймэл, зориуд зовж бичсэн гэдэг нь мэдэгдэнэ. Бас нэг үе иргэний уянгын шүлэг бичив гэж дэмийрээд өөртөө хамаагүй огт ч зохицохгүй дайн байлдаан, Халх гол, буу сум, бөмбөг дэлбэрэх… болоод явчихна. Бас дууны үг гэж хачин юм бичээд түүнийгээ жинхэнэ найраг гэж эндүүрээд, улс амьтан жаахан магтаад дуулаад ирэхээр их л баясаж, хангалуун явна. Манан, бороо, шөнө одод хүлэг морь, уул, гол горхи, цэцгийн тухай бичихээрээ л яруу найрагч болдог. Шүлгээ бичиж байхдаа үзэгнийхээ бөгсийг хэмлэж орхидог. Үе үе босож сүртэй суниаж, толгойгоо савчин шилэн хүзүүгээ шөргөөдөг. Ийм нэгэн бүлгээ. “Агуйн дээрээс унжсан болор мөсөн чингэлэг” гэх мэтээр гайхалтай гоё тансаг хэлнэ. Тэгснээ “будан бургисан тэнгэр сөхөж комбайн нүргэлээд” гэж шал балай юм ч бичээд явчихна. “Намрын дунд сарын шинийн таванд нутаг усаа зорихуй”, “Өөрийн эгшиг”, “Уулсын дүрийг тайлахуй”, “Эх орондоо хайртай байхын учир”, “Сэтгэлийн байгаль”, “Хуур ятгын хос аяз”, “Энэ насны нэг агшин”, “Бороо шиврэх аясаар”, “Хаврын сүүл сарын хуучаар Онон мөрний хөвөөнд”, “Алтан хараацай”, “Зуны дунд сард хөдөө гэртээ харилаа”, “Эх нутгийн шөнө гэргийтэйгээ”, “Бөөжөө Дарчин”, “Бор шувуу”, “Чулууны аялгуу”, “Ятгын аялгуу”, “Домог” зэрэг шүлгүүдийг нь түүний хамгийн тансаг яруу бүтээл төдийгүй Монголын яруу найргийг урлах эрдэм, гоо зүй, мэдрэмжийн хувьд баяжуулсан шилдэг туурвил гэж би боддог.
Өвсний ширэлдээ самнасан даахь шиг задарна…
…Өчигдөр орсон борооны манан өвснөөс дэгдээд
Хөлгөн их талынхаа униар суунагт ууссаар
Дээрх хоёр бадгаас зун, намрын давтагдашгүй зураг үзэгдэх төдийгүй, байгалийг мэдрэх, ойлгох, хайрлах соёлтой, гоо сайхны өндөр дээд таашаалтай хүн бичсэн нь илт мэдэгдэнэ.
5
Чингээд уулсын орой, гол мөрөн өвсний толгойг сарны туяагаар хулдаж орхино. Тийм ээ. Мэнд-Ооёо сарны шүлэгч! Сарны саруулд голын ус, шанзны аялгуу шиг урсахыг тэр мэдэрнэ. Хасын саран хаана амраглан жаргахыг ч тэр андахгүй. Сарны саруулд цагаан хормой намилзуулсаар саахалтын бүсгүй нүцгэн шилбээ гялалзуулан алхахад тэрбээр шүүрс алдана. Түүнийгээ “Амгалан үдшийн аяс” гэж гоёор нэрлэнэ. “Мөнгөн сарны туяаг алгандаа уудлаж наадах уу” гэж тэр хэлнэ. Сарны нууц, сарны албин, сарны илбэ түүнийг эзэмдэнэ.
Яруу найрагчийн зүрхний чавхдас доргин хөг ороод
Амьдралыг энэрэх айзам хэмээр та нарынхаа зүрхэнд шингэмүү”
“Орой сар хавиргалж байхад аавын хуурдсан аялгууг
“Аршаан булгийн эхийг сарны туяа эмжээд
гэж 1987 онд тэр хэлсэн бөгөөд, одод булхаж, сарны туяа эмжсэн, алтан амсартай булгийн уснаас амсахыг “амьд явахын хишиг” гэж үзсэн.
Салхин аясаар намилзах нь мөнгөн давалгаа гэмээр ээ!
Буудал хөлийн газрын түшлэгт модон сандал дээр
Явуухулангийн шүлгийг чамдаа би уншсан аа”
“Хөөрсөн саран үүлнээс сугарч
Түүхийн буурал тоос бутарч
Олон үеийн буданг нэвтлээд
…Усны тэвэрт хөвж яваа
Ялдам шүлэгч Явуугийн минь
Мөрөн голын гүнд нь байгаа
Уянга төгс дууны дундаас
Мяралзах усны атираан дээгүүр
Сарны туяанаас гэрэл асааж
Тийм ээ, Мэнд-Ооёо бол сарны тухай, шөнийн тухай хамгийн тансаг шүлгүүдийг монголын яруу найрагт үлдээсэн хүний нэг. Сар бол түүнд яруу найргийн билэгдэл, сартай шөнө бол түүний хувьд гоо жавхлангийн үлгэр, амин насных нь диваажин! Учир иймд тэрбээр “Сарны мөнгөн туяа бол миний шүлгээ бичдэг сууц” гэж баясангуй өгүүлсэн билээ. “Өөрийн эгшиг” шүлэгтээ тэрбээр “хээр талынхаа хамгийн амгалан зөөлөн аялгуу байхыг хүснэ би” хэмээн бичсэн. Хээр талд хамгийн амгалан зөөлөн аялгуу бол сарны цагаан туяа бүлгээ!
“Алтан жүржийн амтыг амсаагүй хүн мэдэхгүй
“Бөөрөг толгодын дунд наран шингэсэн хойно
Асар тэнгэртээ жиргэн жиргэн нисэх нь
Оройн нарны гэрлийг зөөж ниссээр
Гэрэлтэж хонодог юм уу гэх гэнэн багын бодлоо
Уран санаа, тансаг хэллэг, олж харсан дүрслэл, энгийн аяс нь үнэхээр анхаарал татна. Нартай хос гэрлэн жигүүр дэлгэж, наран шингэсэн хойно бор шувууд “асаасан дэн” гэлтэй нисэлдэх ийм уран яруу тансаг сайхныг урьд хэн олж хэлсэн билээ? “Жигүүрэндээ гал хадгалан, тэнгэр бүлээсүүлэн жив жив гээд жиргэж явсан шүү” гэж тэрбээр очжээ. Бодоод үз дээ!.. Бор шувууны бяцхан жигүүр, оёоргүй уудам, хүйтэн хөх тэнгэрийг бүлээцүүлдэг гээд! Яруу найраг гэдэг ердөө л энэ юм. Жигтэйхэн сүрхий хэллэг, гүн ухаандах явдал, гоё тансаг бичихдээ бус, харин жигүүртээ гал хадгална, тэнгэрийг бүлээцүүлж явдаг бор шувуудын тухай өчихөд хүртэл дотоод чанар гоо зүй, аугаа их санаа өөрөө илэрч байна. Энэ бол зохиогч өөрөө олж хэлэхээсээ илүү, зохиогчийн зүрхнээс ямар нэг ер бусын мэдрэмжээр аяндаа төрж гарсан мөрүүд юм. Бор шувууны далавч тэнгэр бүлээцүүлдэг тухай “аугаа их санаа” нь маш анзараагдамгүй хирнээ, маш жижигхэн хэрнээ, аугаа их орон зай, төгсгөлгүй хугацааг эзэмшиж буй жижигхэн “амьд биет”, “амьд зүрх” гэгч юутай тэнгэрлэг болохыг харуулж байна.
Гэрлийн их үер!
Наашаа цутгаж байна”
“Яг л ээмгэнд чулуу суулгах шиг
Түмэн салаа мөчиртэй аварга моддыг нэгэн гүрэн улс шиг сэтгэж, наян хэлийн шувуудаа мөчир болгондоо томилж буйг ойлгосон найрагч “уулсын дүрийг тайлахуй” хэмээх тэнгэрлэг оролдлого хийх буй заа.
Алтан үзүүртэй наран бийр өнгө бүрийг түрхэнэ
Намбалаг уулсынхаа бор ногоон дээлэнд учиг шингээнэ”…
“Үй түмэн танил хөх ногоон өвсөн дунд
Өвгөн уулсын бодолд мянган жил бойжоод
1982 онд Яргайтын богинод бичиж мөн тэр зунаа хэвлүүлсэн “Уулсын дүрийг тайлахуй” хэмээх гайхамшигт шүлгийг нь өнөө болтол утга зохиолын ертөнцөд нэг л анхаарсангүй. “Бид ийм дүлий дүмбэд улс буу? Эсхүл санаатайгаар дуугүй байна уу? Уулс мянга мянган жилээр бодлогоширч байна. Уулс өөрийгөө чагнаж, өөрийгөө туурвиж, өвс ногоо цэцэгс хад чулуугаа өөрчлөн байна! Газар дэлхий мянган жилээр бас агшин бүрд шинэчлэгдэж байна. Ертөнцийн хувирал бүхэн шүлэгчийн мэдрэхүйд зурагдан, зөн совинг нь хөндүүрлүүлж байна. Мэнд-Ооёо шиг хүмүүс үйлийн үртэй бөгөөд тэд тайзан дээрээс шүлгээ бусдад хүргэдэг уран уншигчид биш ээ. Тэд зөвхөн бичихийн л тулд заяасан юм шиг, чимээ аниргүй, нам гүм бичсээр л… Тэднийг ойлгоход зуун жил хэрэгтэй. Өнөөдрийн хашгирагчид цаг үетэйгээ цуг “будаа болно”. Тэр цагт намуун уянга эзнээ олно. Хүн ард зөвхөн бухимдлаа илэрхийлэн тайтгарах бус, гүн ухаанаар тайтгарах, яруу сайхнаар сэтгэхийг эрмэлзэх болно.Тэр цагт Нямсүрэн, Мэнд-Ооёогийн яруу найраг үнэд орж, Ахматова, Фет, Явуухулан, Тютчев шиг бусдын сэтгэлийг эзэмдэх буй заа. Одоо бол ороо бусгаа цаг! Хэн нь зөв, бурууг ойлгох тунгаах зав хүн ардад алга. Аль илүү орилсон нь илүү үнэмшүүлж чадсан нь “сайн” гэдэг үнэлэлт авч байна. Аль илүү маяглаж, хэлбэрдэж, харааж, сүртэй сүртэй үг хэллэг, дүрслэлээр зодож чадсан нь сайшаалгаж байна. Г.Мэнд-Ооёогийн “Ятгын аялгуу” хэмээх нэгэн ялдам шүлгээр энэхүү хөргөө өндөрлөж, сүүл хашъя.
Саяхан миний сонссон дуу
Ятгын аялгуу садран дуурсахад
Өр зүрхний хаа нэгтээ
Гэгээн өлмий чинь хөнгөн болоод
Тэр дууг хээр талд
Юм бүхэнд сарны туяа
Юм бүхэнд чиний дуу
Гол усны ундарга дагаад
Голт борын цэцгэн аясаар
Үдэш оройн гунигийг дагаад
Хэн нэгний сэтгэлийг засаад
Хожуу сонссон дууны дэргэдээс
Санаандгүй явсаар сэтгэл алдарвал
Сарнай цэцгийн хонхорцогт
Оройтож ирсэн энэ дуунд
Саруул дэлхийн сарыг сэвэлзүүлж
Саяын дуу сэтгэл гэгэлзүүлж
Ар гэртээ ирсэн хойно ч
Тогтож төвлөсөн сэтгэлийг өдөөгөөд
О. Дашбалбар. III боть. Хүн ертөнц.
<span ,"serif""="">352-366-р тал