Уран бүтээл

ДЭЭД ХӨЛГӨН ДОР МЭХИЙХ ҮГ

ДЭЭД ХӨЛГӨН ДОР МЭХИЙХ ҮГ

Бхагвадгита судрыг МТӨ 600-аад онд мэргэн арши Ведавайса зохиосон гэдэг бөгөөд Веда хэмээх алдарт судрын хураангуй, өөрөө аандаа үүдэн төрсөн судар, хамгаас гэгээрүүлэгч Упанишад судраас саасан ариун сүү хэмээн үздэг бөлгөө.

Бхагвадгита судар бол урамшил, тайтгарал, гэгээрэл төдийгүй ямар ч нөхцөл байдалд дагаж мөрдөж болохуйц амьдралын гэгээн тунгалаг зам мөр юм хэмээн судлаачид үзсэн байдаг. Гагцхүү хүмүүн энэрэл хайрыг олсон цагтаа л үйлсийн эрч бүхий йогийн замаар замнах боломжтой. Судрын арван найман бөлөг бүхэн йогийн тодорхой нэг сургаалийг нээн үзүүлнэ.

бол ыайлджээМонгол улсын нэрт дуун хөрвүүлэгч Ж.Гэндэндарам бээр үүний өмнө Бурхан багшийн сургаалийн цомог “Дармапада” буюу “Номын бадаг”, “Махаабхраата” буюу “Их дайн”, “Шрираамчандраан тууж” буюу “Раамаяана”, “Панчатантра” буюу “Таван сургамж” хэмээх алдарт туульсуудыг орчуулсан туршлагадаа тулгуурлан энэхүү агуу их судрыг монгол хэлнээ дуун хөрвүүлжээ. Бхагвадгита бол хөлгөн их алдарт тууль Илиада, Одиссей хоёр туульсийг хамтатгаснаас зургаа дахин том ажээ. “Махаабхраата”, “Шрираамчандраан тууж” хоёр бол Бхагвадгитагаас ч үлэмж том юм. Хүмүүн төрөлхтний оюун эрдэнэсийн сан хөмрөг дэх очир алмаасан их орд болох энэ их хөлгөн туульсуудыг орчуулах эр зориг, зүрх тэвчээр, нөр их хөдөлмөр, шавхагдашгүй авьяас билгүүнийг нь гайхан биширмүү би.

“Бхагвадгита” их хөлгөн судрын орчуулгын эхийг уншиж өгөхийг хүссэн орчуулагчийн хүндлэл дор мэхийн зөвхөн бишрэн сөгдөж, бахдан уншихаас төдий л хэтэрсэнгүй ч, орчуулгын анхны монгол уншигч нь болсон өөрийн хувь ерөөлд баясмуу.

“Бхагвадгита” Чухам ийм утгаар дуун хөрвүүлэгч, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн Ж.Гэндэндарам гуайнхаа бүтээл туурвилын Сүмбэр уулыг харж байна.

Эрхэм хүмүүн , их дуун хөрвүүлэгч Ж.Гэндэндарам ахын энэхүү их бүтээлийн оргилд гарсан амжилт ялалтад зоригжин баярлахын хамтад улам урт удаан насалж, урлан туурвихуйн их хүчийг энэ мэт их хөлгөн судраасаа аван бидэндээ бэлэглэж байгаарай хэмээн 80 насны тань мөнгөн буурал тэргүүн дор мэхийн хүндэтгэл өргөмүү.

2012.07.20

TOP