Үзэл бодол

ДАНЗАНРАВЖАА ШИГ ХҮНИЙГ БОДЛОГООР Л ТӨРҮҮЛНЭ

ДАНЗАНРАВЖАА ШИГ ХҮНИЙГ БОДЛОГООР Л ТӨРҮҮЛНЭ

Г.ОЮУНГЭРЭЛ (Өнөөдөр сонин):

Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо өнөө жил уран бүтээлийн арвин олзтой яваа. Говийн догшин хутагт Дулдуйтын Данзанравжаагийн ертөнцийг нээн харуулсан “Гэгээнтэн” хэмээх романаа олны хүртээл болгосон нь утга зохиол шимтэн сонирхогчид, судлаач, шүүмжлэгчдийн дунд багагүй шуугиан тариад байна. Орон орны шилдэг найрагчдын бүтээлийг сорчлон авч олимпийн наадмын нээлтийн ёслолын үеэр тэнгэрээс хур болон буулгахад түүний шүлэг багтсан билээ. Япон улсад калиграфын үзэсгэлэнгээ гаргаж, шүлэг зохиолоо толилуулаад саяхан ирсэн тэрбээр Монголынхоо говиор бас аялаад амжжээ. Монголын зохиолч, яруу найрагчдын бүтээлийг дэлхийд сурталчлахад ихээхэн үүрэг гүйцэтгэж яваа яруу найрагч Г.Мэнд-Ооёог “Бямбын ярилцлага”-ынхаа зочноор урилаа. 

- Таныг саяхан Хамарын хийд, Хүслийн уул руу яваад ирсэн гэж дууллаа. Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн тухай бичсэн “Гэгээнтэн” романы үйл явдал яг энэ нутаг усны дүрслэлээр эхэлдэг байх аа?
- Миний роман Хүслийн уулан дээрээс эхэлж байгаа л даа. Роман эхэлсэн тэр цэгт өглөө наран мандах үед очиж жаахан юм бодож суулаа.

- Шашин, түүхийн роман би чихэд мэдээж тодорхой турш лага, мэдлэг хэрэгтэй. Та Мэг жид Жанрайсиг их шүтээнийг бүтээн залах их үйлсэд орол цож байсан хүн. Туршлага тань “Гэгээнтэн” романаа бичи хэд суурь дэвсгэр болж өгсөн байх? 
- Би залуудаа Данзанравжаагийн шүлэг зохиолуудыг уншдаг байлаа. Гэхдээ тэр үед гүйцэд сайн ухаардаггүй л байж дээ гэж бодсон. Манай утга зохиолын ертөнц дэх Данзанравжаагийн уран бүтээлд хандах хандлагыг ажиглаж байхад бас л миний бага залуу үеийн явдал давтагдаад байх шиг. Данзанравжааг нэг бол ардын дууны яруу найргийн хувилбар, эсвэл шашны мөргөл залбирал бичдэг маягаар хандаж нэг их гүнд нь ордоггүй юм байна. Сүүлд Данзанравжаагийн яруу найргийн гүн рүү орох гэж оролдсон юм. Түүний бясалгал дунд ургасан шүлгүүд рүү бясалгалын төвшинд л орох хэрэгтэй болдог. Би 1990-1996 онд Мэгжид Жанрайсиг шүтээнийг бүтээн залах ажилд оролцох үедээ шашны соёл яаж бүтэж цогцолдог, бурхан шүтээн гэж юу юм, түүнд яагаад шүншиг хийдэг адис авшигийг оршооно гэж ямар утга учиртай юм, тэр нь шүтээнд яаж оршиж хадгалагддаг, хүний оюун санаатай хэрхэн шүтэн барилддагийг гадарлах болсон юм. Магадгүй тэр үеэс Данзанравжаагийн яруу найраг руу гүнзгий орсон байж мэднэ. Данзанравжаагийн тухай зохиол бичих санаа үе үе надад цухалзаж орж ирдэг байсан. Гэвч түүний ертөнц рүү орно гэдэг амаргүй. Яагаад гэвэл Данзанравжаагийн оюун санааны ертөнц бий болж цогцолсон нь энгийн ойлголтоор хүрэх аргагүй агуу зүйл л дээ. Говийн давтагдашгүй гайхамшигт ертөнц, байгалийн нууцас бол Данзанравжааг буй болгосон нэг л хүчин зүйл нь. Бидний мэддэг динозаврын үлдэгдлүүдээс эхлээд олон галавын мэдээллийн сан Монголын говьд байдаг. Тэр дунд дигваранз гэдэг амьтан гурван галавыг тэсэж үлдсэн гэж говийнхон ярьдаг. Данзанравжаа яагаад дигваранзыг өөрийн нууц тарнийн бэлгэдэл болгосон бэ гэдэг нь онцгой сонин. Говийн хөрсөн дээр Данзанравжаа гэж нэг гоц хүн гэнэтхэн ганцаараа цойлоод гараад ирчихсэн юм биш. Данзанравжааг бий болгосон оюун санааны их том хүчин зүйл байгаа. Тэр үеийн Манжийн хараат улс байх үед шашны мэргэд, тухайлбал, Манжийн хааны төрийн багш Жанжаа хутагт Ишдамбий жал цан, мөн Долнуурын 14 гэгээнтнүүд гэж Монголын том хутагтууд байлаа. Монголчууд шашнаар Манжийн төрд маш хүчтэй нөлөөлж өөрийн тусгаар тогтнол соёлын үнэт зүйлсийг хамгаалах бодлогоо явуулж байсан. Буддын шашны Нууц тарнийг хадгалж, Данзанравжаа гэдэг агуу гайхамшигтай төрсөн бодьсадва бие цогцост тэр их нарийн эрдмийн оньсуудыг юүлж үлдээж Монголын говьд хадгалах маш том бодлого тэнд байсан. Үүний үр дүнд Данзанравжаа өөрөө тэр оюун ухааны гайхамшигт чадва руудыг эзэмшиж, улам төгөл дөржүүлэн хөгжүүлсэн юм. Түүнээс гадна Монголын тэр үеийн ноёд тайж нар Говь мэргэн ван Доржжав, Данзанравжаагийн дэргэдийн багш Гончиг гэж жирийн лам, Дадишура зэрэг бясал гал бүтээлийн хамтрагч эрдэм билигт бүсгүйчүүд, Банчин богд, V Богд Жавзандамба хутагт, Ажаа гэгээн, Дүйнхор бандида, Агваандандар лхарамба, Хүрээ хамба Агваанхайдав зэрэг түүхэн олон гайхамшигтай хүмүүс Данзанравжаагийн ертөнцтэй холбоотой.

- Өмнө нь Данзанравжаагийн тухай ном зохиол нэлээд гарч байсан. Кино хүртэл байдаг. Тэдгээрээс таны бүтээл юугаараа онцлог болсон гэж үзэж байна вэ?
- “Гэгээнтэн” роман уран зохиолын хэлээр бичигдсэн боловч Данзанравжаа гэдэг агуу их хүнийг хамгийн зөв гаргасан гэж бодож байгаа. Яагаад гэвэл даацтай судалгаанд тулгуурласан. Зөвхөн Данзан равжаа гэдэг хүн дээр төвлө рөөгүй. Түүхэн цаг үе, түүний амьдралтай ямар нэгэн сэжмээр холбоотой хүмүүсийн түүхэн судалгааг хийсэн. Данзанрав жаагийн өөрийн бичсэн хураан гуй намтрын гар бичмэл байдаг. Түүнээс хазайгаагүй. Дан зан равжааг ойлгохын тулд зөвхөн XIX зууны эхэн ха гас үеийн тэрхэн амьдралыг мэдэх хангалттай биш. Данзанравжаагийн оюун санааны ерт өнц шашны нууц далд увидас, хүч, шид чадал, түүнийг бий болгосон өмнөх хүчин зүйлүүд, Бурхан багш, Богд Адишаа, Богд Зонхов, Ловон Бадамжунайгаас иш үндэстэй буддын шашны нэг чиглэл болох нууц тарнийн ёс ямар дамжлагаар, яаж Данзанравжаад ирж, хутагт бээр түүнээ хэрхэн төгөлдөржүүлж дараа үедээ илгээж чадсан бэ гэх асуултад миний роман хангалттай хариу өгч чадах байх.

- Энергийн төв рүү гадаад, дотоодгүй хүмүүс зорьдог. Ер нь юу нь ингэж олон үеийн дараа хүмүүсийг татах соронз болоод байна вэ?
- Энергийн төв гэх нь буруу. Данзанравжаа хутагт оюун санааны томоохон төвүүдийг говь нутагт бий болгосон. Хамрын хийд бурзайсан цэцгийн дэлбээ шиг олон улаан алаг толгодуудтай. Тэр толгод бол Төгс цогт дээд Шамбалын Галава хот мандалтай адилхан. Шамбалын номонд бичсэнтэй их сонин тохиолдлоор төстэй. Галавын говь гэх үг ч үүнтэй холбоотой байж магадгүй. Данзанравжаа хутагт нууц тарнийн хүчээр дээд орон Шамбалтай бясалгалаараа харьцдаг, тэр ертөнцийг буулгаж авчирдаг байсан талаар говийн хөгшчүүл ярих дуртай. Энэ бол яах аргагүй анхаарал татах зүйл л дээ. Тэнд маш том эрчимтэй галын хуйлрал болж байсан ул мөр бий. Доор нь бидний мэддэгээр лав л уран байгаа. Өөр эрчимтэй, байгалийн маш чухал элементүүд бий. Хамарын хийд олон үеийн туршид маш том бясалгалын төв болж байсан. Данзанравжаа хутагт бол өөрөө маш том бясалгагч. Лам хуврагууд, говийн ард түмнийг бүгдийг нь оюун санааны төгс төгөлдөрт хүргэх гэж музей, сургууль байгуулж, жүжиг ший гаргах зэргээр оюун санааны эрчмийг байгалийн хүчтэй цуг тэнд уялдуулан тогтоож өгсөн. Бясалгалын 108 агуйтай гэж ярьдаг. Тэнд оюун санааны их том эрчим хүч бий. Өөрөөр хэлбэл, маш их адистэдтэй газар гэж үзэж болно. Би хутагтын Ловончимбо бурханаа дүвлэсэн агуйд бясалгал хийх үедээ романаа бичиж эхэлсэн. Төгсгөлийн бүлгээ Данзанравжаагийн нутагт очиж түүний өөрөө боловсруулсан тигээр нь бясалгалын агаарт бичсэн. Үнэхээр асар их эрчим байгаа нь мэдрэгддэг юм.

- Энэ роман дан ганц хутагт хүний тухай гэхээсээ тэр хүний ойр дотно байсан хүмүүсийн тухай мөн нүүдэлчдийн өв соёлоо эрхэмлэн хамгаалах нарийн арга ухааны талаар нэлээд туссан санагдсан?
- Данзанравжаагийн нэг онцгой чанар нь байгальтай их холбоотой. Байгалийн нууцыг уншиж чаддаг. Байгальд бясалгадаг бай жээ. Гарын тааллын чулуу гэж бий. Яг тэр намтарт нь нэг гайхам шиг тай чулууг хад хагалж авсан гэж бичсэн байдаг юм. Говийн улай саад шатчихсан юм шиг барж гар чулууг хагалахад дотроос нь маш нарийн нягт мөлгөр чулуу гараад ирсэн байгаа юм. Галан галав юүлж чулуу хайлж байхад яагаад тэр хайлаагүй үлдсэн бэ гэдэг сонирхолтой. Тэр дотор маш их мэдээлэл байна гэдгийг Данзанравжаа ойлгож авсан байдаг. Эрт үеийн мэдээллүүдийг өөрийн мэдрэмжээрээ хүлээж авах, тэр чулуунд өөрийн оюун са нааг шингээх, байгалийн эрчим хүч, хүний эрчим хүч хоёрын хоорондын солбицлыг барьдаг байсан нь зохиол бүтээлүүд, намтар дотроос нь мэдрэгдээд байдаг юм.

- Зохиолд тахилч Түдэв гэдэг өвгөний тухай гардаг шүү дээ. Тэр түүхэн дүр үү. Үнэхээр тийм хүн байжээ?
- Байлгүй яахав ээ. Одоо байвал өнөө жил 100 настай. 1990 онд нас барсан. Тахилч Алтангэрэлийн өвөө. Одоо Алтангэрэл түүнийг залгамжлаад явж байна. Миний роман дотор зохиосон юм нэг ч байхгүй. Одоо ер нь зохиомол уран зохиол үеэ өнгө- рөөсөн. Данзанравжаагийн ерт өн цийг монголчууддаа, гадаад ер төн цөд бодитой зөв тавих оролд лого хийсэн учраас үүн до тор зохиомол зүйл оруулах бо ломж байхгүй. Данзанравжаа эрдэм оюуны агуу их үр шимийг өөртөө авч өөртэйгөө цуг төгсгөл болгохыг хүсээгүй. Бас ертөнц болзолгүй, цаг төр ороо бусгаа тул эрсдэх осолдох магадлал буй. Иймд бүх эрсдэлийг давуулаад хойч үе рүү илгээхийг номын чадлаар шийдсэн. Хамгийн отгон Балчинчойжоо гэдэг шавьдаа таалал болохдоо хадаг барьж шавь ороод бүх өвийг цаашаа залгамжилж авч явах тахилч болох тангаргийг өргүүлсэн байдаг. Тэгээд өвийг нь хадгалаад хийх ёстой юмаа хийсэн. Хүүхэд нь ар нуруун дээрээ тэнгэрээс таалсан тал саран мэнгэтэй төрсөн. Түүний хүүхэд Ган-Очир, Ган-Очирын хүүхэд Наръяа, Наръяагийн хүүхэд нь Онгой, Онгойн хүүхэд нь Түдэв юм. Тэд бүгд тэмдэгтэй. Тэр тэмдэгтэй төрсөн хүүхдүүд Данзанравжаа хутагтын оюун санааны далд хүчийг барьж, өвийг хадгалж хамгаалж өнөө үед хүргэсэн байна. Үүнийг оюун ухааны хүчээр л бий болгосон. Эгэл үгээр тайлбарлах боломжгүй онцгой зүйл. Ингэж Данзанравжаагийн өв хадгалагдаж ирсэн. 1937 онд сүм хийдүүдийг устгачихаад байхад 25-тай ганц шалдан банди онилсон буун суман дундуур шөнө болгон нэг авдрыг зөөсөөр байгаад 64 авдрыг хоёр сарын хугацаанд зөөж гаргаж чадсан шүү дээ. Хутагтынхаа шарилыг уулын оройны овоог задалж байгаад 1990 он хүртэл хадгалсан байгаа юм. Тэр мэтээр зарим зүйлийг усан дотор хүртэл хадгалсан. Монголын нүүдэлчин язгуурт ард түмэн эрдэм оюуны сан, түүх соёлын өвөө хадгалж хамгаалахын гайхамшигт үлгэр нь энэ юм даа. Харамсалтай нь би Түдэв гуайтай уулзаж байгаагүй. Гэхдээ сонин шүү, тэр өвгөн миний зүүдэнд орж ирээд байдаг юм.

- Ирэх жил Хутагтын мэндэлсний 210 жилийн ой болно. Хутагтын талаар роман бүтээсний хувьд төлөвлөж байгаа ажил бий юү?
- Хутагтын жанч халсных нь 150 жилийн ойг ЮНЕСКОгийн тогтоолоор дэлхий даяар тэмдэглэсэн шүү дээ. Мэндэлс нийх нь ойг мэдээж өргөн хүрээнд тэмдэглэх байх. Данзанрав жаагийн академитай хамтарч ажиллах байх. ЮНЕСКО-гийн Үндэсний комисс, шинэ Засгийн газар ч анхаарлаа хандуулах байх. Ер нь бол хүн төрөлхтний өнөөгийн ертөнцөд монгол хүний гайхамшгийн нэгэн сод жишээ болсон суу билэгт хүн хэн байна вэ гэж асуувал Данзанравжаа гэж хариулна.

- XXI зууны дэлхийн яруу найргийн ертөнцөд монгол үндэстэн өвөрмөц яруу найрагтай, хурдтай, нөлөөтэй орж ирж байна гэж гаднын нэг хүн хэлж байсан. Таны бодлоор Монголын яруу найраг хаахна явна вэ?

- Хүн төрөлхтний утга зохиолын маш том сан хөмрөг байна шүү дээ. Энэ дотор Монголын утга зохиолын талаар маш бага мэдээлэл байдаг. Иймд байх ёстой байранд нь Монголын уран зохиолыг тавих явдал, миний болоод миний үүсгэн байгуулсан академийн зорилго байдаг юм. Тэнгэр язгууртай, нүүдэлчин уг шилтай, буддын шашинтай, бөө мөргөлтэй, тэгээд бас өрнө дорно хоёр тийшээ үүд хаалгаа нээсэн Монголын ард түмний утга зохиол өрнийн ертөнцөд өвөрмөц өөр харагдаж буй байдал анзаарагдаж байгаа.

- Танай академиас сүүлийн үед нэлээд олон зохиол бү тээл орчуулж гаргасан байх аа?
- Ер нь л олон ном гаргасан байна лээ. Сая бид хоёр номын нээлт хийсэн л дээ. “Хээр талын өгүүллэгүүд” англи хэлээр Саймон Вэкхам-Смитийн орчуулгаар. Зөвхөн Саймоны орчуулгын номуудыг дэлгэхэд 26 ном болсон байсан. Энэ бол бидний сүүлийн 6-7 жилийн ажил байна л даа. Үүнийг жижигхэн төрийн бус байгууллагын хийсэн ажил гэхэд чамлахааргүй. Алдсан оносон тухайд бол бас бий л байх.

- Хүн төрөлхтний их наадам олимпийн нээлтийн үеэр орон орны шилдэг яруу найрагч дын бүтээлийг тэнгэрээс бороо болон асгаруулсан. Тэнд манай улсаас таны нэг шүлгийг сонгосон гэсэн. Үүнийг ямар шалгуураар яаж сонгосон юм бол?
- “Таны энэ шүлгийг ашиглаж болох уу” гэсэн хүсэлттэй албан бичиг ирсэн. Дараа нь Лондоны олимпийн үеэр гурван том номын санд шүлгийг тань байршуулъя гээд зөвшөөрөл авсан. Миний өөрийн вэб сайтад, бас Монголын уран зохиолын цахим номын санд байсан шүлэг л дээ. Азтай л тохиолдол. Олимпийн нээлтийн ёслолын төгсгөл хэсэг рүү тэнгэрээс шувуу нисээд байгаа юм шиг хуйларсан цас шиг цаас будраад байна лээ. Тэр дотор миний шүлэг эргэлдэж байгаа гэж бодоход сайхан л байсан.

- Манайд соёлын аж үйлдвэрлэл огт хөгжөөгүй, бодлого байдаггүй. Гаднын уран бүтээлч дийг харахаар маш болол цооны сайхан амьдраад бай даг. Манайхан яагаад тэгж чаддаггүй вэ?
- Нийгмийн өөрчлөлт зах зээлд шилжсэн он жилүүдэд соёл хамгийн их эрсдэл хүлээсэн салбар. Үндсэндээ соёлын бод ло гыг хаячихсан юм аа. Одоо Соёлын яамыг бий болгох гэж бай гааг зүйтэй л гэж бодож бай на. Соёл бол их том үндэс суурь. Улс орны нэрийн хуудас. Япон, Солонгост соёлыг уран бүтээлч тэй нь дэмжээд эргээд тэр нь өөрийн улс орны үндэсний орлогын цөм болтлоо хөгжсөн. Солонгосын олон ангит кино үндэсний үйлдвэр лэлийнхээ 60 гаруй хувийг оруулдаг гэсэн шүү. Македони гэж жижигхэн улс байна. Социалист тогтолцооноос шинэ тогтолцоонд шилжихдээ хуучин нийгмээс юуг нь авч үлдэх вэ гэж байгаад ганц юм авч хоцорсон. Тэр нь Стругагийн яруу найргийн наадам. Дэлхийн хамгийн агуу яруу найрагчид тэнд очиж шүлгээ уншихыг нэр төрийн хэрэг гэж үздэг. Ерөнхийлөгч нь энэ арга хэмжээнд оролцдог. Яруу найргийн ордонтой. Струга гэдэг тэр жижигхэн хот долоо хоногийн турш зөвхөн яруу найргаар амьсгалдаг. Энэ нь эргээд улсаа сурталчлах маш том брэнд болж байх жишээтэй. Жил болгон Засгийн газрын хаа төсөвт Стругагийн яруу найргийн наадмыг зохион бай гуулах зардлыг хуульчлаад өгчихсөн. Манайх ийм үндэсний брэндүүдийг өөрийнхөө урлаг соёлын ертөнцөд бий болгох арга замыг буй болгоосой.

- Та Сүхбаатарын Онгон сумын хүн. Таны зохиол бүтээл үүдэд нутаг усны тань талаар нэлээн дурсагддаг, бичигддэг. Төрж өссөн, нутаг ус яруу найрагчдад их нөлөөтэй юм шиг санагддаг?
- Магадгүй нүүдлийн соёл иргэнш лийн сонгодог үеийн хамгийн сүүлийн тэр амьдрал дунд төрж өссөн хүмүүсийн нэг нь би. Одоо бол бүгд хотжоод өөр ахуй, өөр иргэншлийн хэв маяг руу орчихлоо. Нүүдэлчин ертөнцийг мэдэх сүүлчийн уран бүтээлчийн хувьд тэр үнэт зүйлсүүдийг, уламж лалт мэдлэг, баялаг үг хэллэгийг уран зохиолд тогтоож авч үлдэх ёстой гэж боддог.

- Таны аав нутаг хошуундаа их алдартай хуурч хүн байсан гэдэг. Та бас хуурдана биз?
- Би морин хуурын язгуур аялгуу сонсож өссөн болохоор миний зүрх сэтгэл ямар нэгэн уянгалаг хөгөөр хөглөгдсөн шиг байгаа юм. Тэр нь уран зохиолын хэлбэрээр надад уламжилсан байх л даа.

- Таны хүүхдүүдээс шүлэг зохиол оролддог хүн бий юү?
- Ер нь зохиолчийн хүүхэд зохиолч байх нь ховор тохиолдол. Бараг боломжгүй гэж үзэх нь ч бий. Ач нараа жаахан хөгж үүлэхсэн гэж боддог юм. Ач хүү энэ жил Америкт арванхоёрдугаар анги төгсөнө. Түүний бичсэн эсээ ном нь зургаадугаар ангид байхад нь Америкт хүүхд үүдийн дунд зарласан номын төсөлд шалгараад хэвлэгдэж байсан. Шууд англиар бичдэг юм. Монгол бичгээ сураад калиграф оролдож бай гаа. Зээ охин шүлэг бичээд байх шиг. Гэхдээ эд нар зохиолч болчихно гэж хэлэхэд эртдэнэ. Харин монгол хэлэндээ сайн хүмүүс болоосой л гэж боддог юм. Одоо би нэг юмыг бодож байна. Юу гээч. Монголчууд бид Данзанравжаа шиг ийм агуу хүнийг яаж бий болгох вэ? гэж. Том бодлогоор л тийм агуу ертөнцийг бий болгоно доо.

2012.08.18 Өнөөдөр сонин

TOP