Үзэл бодол

ЯРУУ НАЙРАГ БОЛ ЛУГШИЖ БАЙДАГ “АМЬД” ОЛДВОР ЮМ

ЯРУУ НАЙРАГ БОЛ ЛУГШИЖ БАЙДАГ “АМЬД” ОЛДВОР ЮМ

Цааш нь унших юм бол говийн толгод нэг өнгө бусдаас нөгөө өнгө будганд илбэ жилбэ мэт шилжин, цаг үргэлжид хувьсан өөрчлөгдөх хувилгаан чанартай гэж бичсэн байгаа. Үүний цаана бас үл үзэгдэх хий дүрст араншинтайг ч хэлсэн бий. Тэгэхээр энэ бол Ноён хутагтын нутгийг зурсан гэхээсээ илүү Гэгээнтэнийг бүтээж цогцлоосон говь нутгийн увдислаг хувилгаан шинжийг үзүүлж буй бичиглэл юм.

Алтангэрэл тахилчаас би нэг удаа Өвөөгийнхөө нутаглаж байсан өвөлжөө хаваржаа, суурин, ус бэлчээрийг үзүүлээч гэж хүссэн юм. Хаанаас нь ч гэсэн Хан Баянзүрх хайрхан буюу Хүслийн уул сүмбэрлэн харагдаад байлаа. Яагаад Түдэв өвгөн цаг үргэлжид Хүслийн уулын харагдах бараанд нутагласан бэ гэдэг нь миний сэтгэлийг онцгой их хөдөлгөсөн юм. Хоорондоо нэгэн зуу хол илүү жилүүдийн тэртээ алслагдсан хоёр хүн хоосон чанарын агаарт уулын оройн сүлд овоонд зүрх сэтгэлээрээ юу хүүрнэж байсныг тунгаах хэрэгтэй болсон. Бэрх хатуу цагт Гэгээнтэнийхээ шарилыг Хүслийн уулынхаа оройд залж нуусан нь гайхалтай шийдэл байжээ. Яхир хатуу зантай нүүдэлчин хөх өвгөдийн уужим урт ухаан, ийм л юм. Би зохиолынхоо гол баатарын дотоод ертөнцийг ойлгох гэж Хүслийн уулан дээрээс он цагийн алсыг хэдэнтээ халиан бясалгасаан. Говийн хээлнээс өглөөн наран дүрэлзэн мандаж байхыг харж суусан намрын нэгэн өглөө би өөрөө Түдэв өвгөний дүрд хувилчихсан уярч хайлахдаа л зохиол маань эндээс эхэлж буйг мэдэрсэн юм.

Миний зургадугаар ангид байх жил, яруу найрагч Доржийн Гомбожав багш маань хэдэн хүүхэд цуглуулж уран зохиолын дугуйлан байгуулаад алдартай зохиолчдын бага насны тухай ярихдаа Ноён хутагт Данзанравжаа “Хурмаст тэнгэр” хэмээх дуугаа 9 настайдаа зохиосон, их зохиолч Нацагдорж 15 настайдаа Хатанбаатар Магсаржав, Маршал Чойбалсан нарын дэргэд төрийн нарийн бичгийн дарга хийж явсан тухай ярьсан нь санаанаас гардаггүй юм. Багшийн их сургуулийн оюутан болоод ирэхэд Д.Цагаан багш бидэнд эртний уран зохиолын хичээл заасан. Ялангуяа Данзанравжаагийн тухай их л олон цагийн хичээл орсон санагддаг юм. Аргагүй дээ. Д.Цагаан багш Данзанравжаа хутагтын яруу найргийг анх гаргаж ирсэн хүн шүү дээ. Харин хутагтын оюун санааны ертөнцийн чинад руу хөтөлсөн хүн бол их эрдэмтэн Л.Хүрэлбаатар багш. Зохиолч Д.Батбаяр бид хоёр Түвэд хэл сурах гэж түүнд хадаг барьж шавь орж байлаа. Ноён хутагтын ертөнцийг шинжлэх ухаанд нээсэн хүн бол тэр юм. Монгол улсад Дэлхийн яруу найрагчдын их хурал зохион байгуулах гэж хөөцөлдөж байх жилүүдэд Саймон Смит гэх англи залуутай захидлаар танилцаж Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” хэмээх бүрэн түүврийг англи хэлнээ орчуулан хэвлүүлэх ажлыг гардсан. Чухам ингэж Данзанравжаа хутагтын ертөнц миний амьдралд аяндаа юм шиг орж ирсэн нь урьдын ерөөлийн үр буй заа. “Гэгээнтэн” романаа би Хамарын хийдийн аараг толгодын дундах буйд нэгэн нууцхан агуйд эхэлсэн. Тэр агуй бол Хутагтын түмэн мэсний Ловончимбо бурханаа дүвлэсэн агуй. Хутагтын бясалгалын ертөнцийг мэдрэх гэж л тэр шүү дээ. Романыхаа төгсгөлийн бүлгийг би Хутагтын шүлгээ бичих дуртай байсан газарт бичиж дуусгасан. Ноён хутагтын боловсруулсан тиг горимоор бясалгалд орших үедээ түүний  гүр дууллуудын гайхамшигийг олж амталсан даа.

Данзанравжаа хутагтын болоод тахилч Түдэвийн талаар би тус тусад нь зохиол бичих бодолтой байсан юм. Гэтэл энэ хоёр хүний ертөнц хоорондоо салгахын аргагүй хувь тавилан, тангараг-дамцаг, ерөөл барилдлагаар холбогдсон байсныг судалгааны явцад таньж мэдсэн. “Гэгээнтэн” романыг сайн уншаад үзвэл нээлтийн чанартай олон шинэ зүйл байгаа даа. Судалгаа шинжилгээний түвшинд олж нээснээ уран зохиолын хэлээр  уншигчдадаа хүргэе л гэж зорьсон юм. Түдэв гуайн түүх намтар бол монгол нүүдэлч малчдын эх нутаг түүх соёлоо хамгаалж ирсэн бодит түүх юм. Тийм ч учраас Түдэв гуайг романаараа дамжуулан судалгааны эргэлтэд оруулахыг зорьсон. Гавьяат жүжигчин Г.Равдан маань Монголын радиогоор бүтэн зургаан сар “Гэгээнтэн” романыг уншиж дуусгалаа. Хөдөө хотоос олон хүн утасдаж байна лээ, сайхан сонсогдож байна гэж. Романы уншилт дуусгаад Равдантай уулзаж “аль хэсэг нь чамд дотно байв” гэхэд “Түдэв гуайн монолог үнэхээр сайхан. Уншиж байхдаа л уйлчихсан байдаг” гэж ярьж байсан. Ганцхан жишээ хэлэхэд Данзанравжаа хутагтын эцэг Дулдуйтыг нэг ядуу гуйлагчин байсан гэх талаас нь ойлгосоор иржээ. Гэтэл гаднах ядуу тарчиг байдлынх нь дотоод чинадад гэгээрэл бясалгалын ямар их эрдэм, суртахуун оршин байсныг судлах гэж оролдсонгүй иржээ. Дулдуй бариад тэнэж явахдаа өмнөд далайн арал дах Арьябал бурханы бодтой орших Нанхай Бодала оронд хүүгийнхээ төлөө хүрч буян үйлдээд ирсэн баримтыг би олж үзсэн юм. Ер нь Данзанравжаа хутагт аавыгаа “Богд” хэмээн олонтаа хүндэтгэн дуудсан байдгийг анзаарвал нэг юм мэдэгдэнэ дээ.

Тийм байж болох л юм. Харин “Гэгээнтэн” роман дахь говийн байгалийн тухайт хэсгүүд бол зүгээр нэг тодотгол огт биш, хүмүүн ертөнцийг бий болгож буй нууцлаг хувилгаан чанаруудын илэрхийлэл юм. Говийн алаг толгод, агуй хаднууд, Хүслийн уулын оюун санаалаг дотоод нууц, говийн зэрэглээ, салхин хуйлрал, Шамбалын дохио цөм Хутагтын оюун санааны ертөнцтэй эрчим хүчний нэгдмэл нэг л цул юм. Дигваранз хэмээх хилэнцэт хорхой, “Загийн шар” хэмээх алмас, лусын могойнууд цөм ертөнцийн ааш араншин, чинадын нууц, хүмүүний эрдэм оюуны салшгүй нэг хэсэг гэдгийг л үгүүлээд байгаа юм. Харамсалтай нь хүн төрөлхтний сүүлийн үеийн уран зохиолд хүнийг байгаль ертөнцийн зүй тогтлоос нь салгаж, нийгмийн амьтных нь байр сууринд аваачин тавиад байна л даа. Гэтэл манай дэлхий дэх хүн төрөлхтөн, нийгмийн бүхий л үйл явцын дээд жолоодлого бол байгалийн хууль-түүний үйлчлэлийн хүчин зүйл шүү дээ. Байгальтайгаа ойр төрж өссөн нүүдэлчин язгууртай монгол зохиолч л үүнийг гаргаж тавих ёстой.

Японы Фукушимад болсон атомын цахилгаан станцын дэлбэрэлт нь хүн төрөлхтөнд Хирошимаг дахин санагдуулсан юм. Гэтэл Хойд Солонгос газар доор цөмийн туршилт хийж доргилт нь Америк тивд мэдрэгдсэн байгаа. Япон-Хятад, Хятад-Филиппиний арлуудын маргаан энэ үеэр хурцадсаныг барууны хэвлэл “Ази хэврэгшиж байна” гэж шуугисан шүү дээ. Тэр үед миний “Дэлхий ээж” каллиграфийн үзэсгэлэн Японы Киорицү их сургуульд нээгдэж, “Байгаль эх дэлхийгээ хайрлах монголчуудын өв уламжлал” сэдвээр тэнд лекц уншиж таарсан юм. Японы эрдэмтэд “Бид ч бас технологийн хэт хөгжилдөө эргэлзэж эхлээд байна” гэж ярьсан нь надад их зүйл бодогдуулсан. Профессор Мацумото гуай намайг дагуулж Японд хэрэгжүүлж буй “2050” төсөлтэй танилцуулсан л даа. Тэд нар салхи төдийгүй зүлэг ногоо, бороо хур, хүний эрчим хүчийг хүртэл ашиглаж цахилгаан гаргаад эхэлчихэж. Иймээс би хүн төрөлхтөн эрсдэлтэй, шавхагдах эрчим хүчнээс татгалзаж, үл шавхагдах эрчим хүчний нөөц рүүгээ орох хэрэгтэй юм, хөгжлийн тоосон дунд орхиж гээсэн байгальд халгүй өв уламжлалт мэдлэг ухаан руугаа хандацгаая гэсэн зохиолчийн илгээлтээ “тогоруу” болгон нисгэсэн юм. Газар доороо асар их урааны нөөцтэй Монгол орон ч бас дэлхийн энх тайванд чухал нөлөөтэй гэсэн санаа буй. Монгол улс ураан олзворлохоос татгалзах хэрэгтэй байна гэж хэлсэн буй. Японы эрдэмтэн надад хэлэхдээ “Танай Ерөнхийлөгч чинь манай парламентэд үг хэлэхдээ монголын говьд буй тэр их нар салхийг хамтарч эзэмшье, тэгээд түүгээрээ Азийг хангаад өгье гээд нижигнэтэл алга ташуулсан шүү дээ. Тэгсэн мөртлөө яагаад Урааны компаниудыг говь руугаа бэлчээгээд байгаа юм бэ?” гэхэд нь миний нүүр улайгаад хэлэх үг олдоогүй. Ер нь аль ч улс оронд улс төрчид нь нэг юм хийгээд, эрдэм оюуны мэргэд нь өөр юм бодоод явдаг юм шиг байна.

Үдшийн шаазгайтай цуг уяа, уяандаа бууцгаана

Зул бөхөж, бас мандаж, дараачийн хүмүүс түүхийг давтана... Энэ бол “Ертөнцийн явдал”. “Лондон-2012” зуны олимпийн үеэр Английн BBC радиогийнхон Шотландын Яруу найргийн номын сантай хамтран 204 орноос тус бүр нэг шүлэг сонгож, Монголоос яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Ертөнцийн явдал” шүлгийг ертөнцийн анирт хүргэсэн?

- BBC Бас л бахархмаар сайхан мэдээ... Бангладешийн яруу найрагч Аминур Рахман “Дэлхийн шилдэг 10 яруу найрагч” хэмээх антологидоо таныг онцолж, “Цаглашгүй гэрэлт”, “Чам руу би явж байна”, “Хуучин сүмийн дээгүүр саран мандах цаг дор” зэрэг 10 шүлгийг тань бангла хэлээр орчуулан хэвлүүлжээ. Үүнээс гадна таны бүтээлүүд францчуудын ширээний ном болоод байгааг сонссон. Г.Мэнд-Ооёо гэдэг эрхмийн зохиол туурвилууд өрнө, дорнын хэчнээн хэлнээ орчуулагдсан бол? 

- Уучлаарай, та хэр сүсэг бишрэлтэй вэ. Төрсөн нутагтаа очихдоо Алтан-Овоо, Ганга нуур, Шилийн Богдод саатаж байгалийн их эрчим хүчээр өөрийгөө цэнэглэдэг үү? 

- Ажиглаад байхад, яруу найрагчид сэтгэл хөдлөлөө янз бүрээр илэрхийлдэг. Зарим нь “Бурхан чи битгий хуц” хэмээн тэрслүү аашилж байхад нөгөө хэсэг нь ёстой л хатуу үгийг хөвөнд боогоод шидэхтэй адил зөөлөн буулттай байх. Таны хувьд, төлөв, бас нам гүмхэн байх дуртай юм болов уу?
- Бичих, бясалгах, эрэл хайгуул хийх... Энэ гурвын чухам аль нь таны цагийг их авдаг вэ?
- Таны хувьд, Соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгчөөр ажилладаг. Тиймээс нэг зүйлийг онцолж асууя. Монголын яруу найрагт 1990-ээд оныхон их тэсрэлт хийсэн. Харин 2000-аад оныхон яагаад чимээгүй байна вэ?
- XXI Яруу найргийн ертөнцөд хөл тавьж буй зарим залуус олонд танигдсан найрагчдын үг хэллэг, хэлбэрийг дуурайх хандлага ажиглагддаг. Бас үргэлжилсэн үг, яруу найргийн талаарх даацтай шүүмжлэлүүд харагдахаа болилоо. Яагаад вэ?
- Та 1988 онд “Яаралтай цахилгаан” жүжиг, 1989 онд “Гэрэл, сүүдэр” дуурь бичиж байсан. Энэ тухайд яриад эхлэхээр та бараг гадарласан болов уу. “Жүжиг, дуурь дахин бичих үү” л гэж асуух гэсэн юм?
- Ингэхэд таны бичгийн их багш хэн юм бэ. Тэр хүний тухай сайхан дурсамжаар ярилцлагаа өндөрлөе?
- !“Хөөрөг цэг” сэтгүүлийн дугаар

2013 он

TOP