Уран бүтээл

ЕРТӨНЦИЙН ЯВДАЛ - 2

ЕРТӨНЦИЙН ЯВДАЛ - 2

Араатны хаан арслан боловч амгалан үгүй
Уулын оргилын янгир боловч уужуу үгүй
Атаатан хоорондоо арсалдан дийлэвч хожоо үгүй
Омогт бүргэд тэнгэрээс тэднийг анаж байдаг
Буй бүхэн энэ мэт ирмэх зуур болж өнгөрдөг
Алсад цэнхэрлэгч уул боловч амгалан үгүй
Чулууны хаан очир алмаас ч араасаа нэхэлтэй
Тэр хоёроор цогцолсон гоёл тэнгэрт үнээ хадаадаг
Өөрийн янагтаа төрсөн өдрийн бэлэг болгодог
Ертөнцийн явдал энэ мэт, үнэгний сүүл шиг шарвадаг

2012.01.30

Дөрвөн уулын дунд

TOP