ИКЕДА ГУАЙН МӨРӨӨДЛИЙН ХҮЛЭГ
Үг бол манай ертөнцийн оюун санааны биежсэн эрдэнэсийн талст юм. Үй олон тэрхүү эрдэнэлэг талст утгын бөмбөрцөг дотор эвсэн цогцолж хүмүүн төрөлхтөний гэгээрлийн хүлэг нь болдог ажгуу. Үгийн тэрхүү шидэт хүлгийг эзэгнэгчийн нэг нь гэвэл Дайсаку Икеда гуай мөнөөс мөн. Түүний үгс 2400 гаруй ном болж дэлхийн дөч гаруй хэл дээр орчуулагдан манай бөмбөрцөгийн номын өргөөнүүдэд заларч номын садангууд нь түүнтэй танил болжээ. Ерэн нэгэн онд Дайсаку Икеда гуай Чингиз Айтматов хоёрын ярилцлагыг уншсанаа санаж байна. Бурхан хийгээд чөтгөр хоёрын тэмцэлдээн мэт хуучин шинэ дахин сэлгэлт, эргүүлгийн үе буюу бидний хэллэгээр өөрчлөн байгуулалтын эхэнд тэр хоёр их хүмүүн уулзаж утга зохиол, улс төр хоёрын уулзвар хийгээд цаг үеийн зайлшгүй тэр нөхцөлд уран бүтээлч хүн ямар байр сууринд байх тухай, цаг үед оюун санаагаа хэрхэн хадгалж орших тухай ярилцсаныг уншиж билээ. Миний хувьд түүнтэй анхлан танилцсан минь тэр байх. Гэхдээ тэрбээр аль жар далаад онд дэлхийд танигдаж, “хүн төрөлхтөний хувьсгал” хэмээх цуврал туурь, дэлхийн гарамгай хүмүүстэй хийсэн ярилцлагууд, яруу найргийн бүтээлүүд нь хэдийн алдаршсан бөлгөө. Дэлхий дахинаар аялж явахдаа авсан гэрэл зургийн бүтээлүүд нь ч түүний дотоод ертөнцийн гоо сайхан хийгээд билгийн мэлмийнх нь толь болдог байна.
Икеда гуайн билгийн толинд хүрээгүй алс гялбаж туссан газар орон бол Монгол аж. Дөчөөд жилийн өмнө Сокагийн их сургууль байгуулах нөр их ажилтай байхад нь түүний их багш Японы нэрт сурган хүмүүжүүлэгч Тода бээр “Дайсаку хоюул энэ их ажлаа дуусгаад Монголын хээр талд очиж хурдан хүлгээр нэг эрх чөлөөтэй давхих юмсан” гэхэд залуу шавь нь “тэрхүү мөнх хөх тэнгэрийн доор зогсож байгаад багшдаа шүлгээ зориулахсан” хэмээн мөрөөдөж байсан гэдэг. Бараг мөрөөдөл болгондоо хүрсэн Икеда гуай одоо болтол монголын хээр тал нутагт очиж, тэр нэг сайхан шүлгээ зориулж амжаагүй яваа ч цэл залуугийн мөрөөдлийн жигүүр нь дэвэн дэвсээр буй ажээ.
Тэрбээр Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн үеэр Дэлхийн Яруу найрагчдын их хуралд оролцох бодолтой байсан ч цаг зав нь таараагүй. Харин маш сайхан урмын үг илгээж, “Хувь хүнийг ч бай, нийгмийг ч бай салган төөрөлдүүлж байгаа өнөө үед “яруу найргийн сэтгэл” л хүнийг хүнтэй холбох хүч, хүмүүнлэг сэтгэлийг тэжээх орон, амь амьдралыг гэрэлтүүлэх оюун ухааны талст болно” хэмээн бичиж билээ. Тэрхүү оюун ухааныг гэрэлтүүлэгч ордондоо намайг урьжээ.
Дайсаку Икеда гуайтай уулзахын өмнө би түүний оюун ертөнцийн замыг заагч XIII зууны Японы гүн ухаантан Ничирин гэгээнтэний “Цагаан лянхуа” сударыг барьж үзлээ. Буддын философийн нэгэн эх үндэс болсон эл судар номын гэгээн дор Дайсаку Икеда багшийн шүтэн бишрэгч арван хоёр сая хүн Японд буй ажээ. Ничирин Дайшин гэгээнтэн бээр хүмүүний оюун санааны гэгээрэлийг өөд татаж, хүчирхийлэлгүй энх амгалангаар сайн сайханд хүрэх буддын шашны номлолыг Японы аралд хүчтэй гарган ирж, Хувилайн довтолгооны эсрэг байсан ч түүний таван элчийг Камакура аралын хошуувчинд цаазалсныг эсэргүүцэн захидал бичиж байлаа. Ничирин гэгээний үзэл санааг дээдлэгч “Сока Гаккай” нийгэмлэгийг үндэслэгчийн нэг Японы нэрт сурган хүмүүжүүлэгч Цүнсабуро Макигучи, Жосей Тода нар дэлхийн хоёр дугаар дайны түрэмгий санааг эрс эсэргүүцэж засаг төрийн байр суурийн эсрэг байсны учир чийгт гяндангийн торын цаана сууж, Макигучи багш нь шоронд нас эцэслэж, Тода багштайгаа хоёулаа сургуулиа байгуулж, нийгэмлэгээ бэхжүүлж, хожим нь Тода багшийнхаа дурсгалд зориулж Дэлхийн Энх Тайвны Ордоноо байгуулжээ.
Дэлхийн Энх Тайвны Ордоны цахилгаан шатаар өгсөж, нүд ирмэхийн зуур хаалга цэлсхийн нээгдэх агшинд би бээр тэрхүү их хүмүүнтэй нүүр учирбай. Дайсаку Икеда гуай урт нарийн хонгилоор намайг замчлан алхсаар төдөлгүй хээр тал мэт уужимхан чөлөөнд гарч ирэхүйеэ нижигнэсэн алга ташилт, өнгөт цэцгийн баглаа угтав. Танхимд Японы өнцөг булан бүрээс ирсэн шүтэн биширэгчид нь цуглажээ. Бидний яриа чуулсан олны өмнө шууд л үргэлжиллээ. Дайсаку Икеда гуай
- Монголын нэрт соён гэгээрүүлэгч зохиолч Ч.Лодойдамба “Амьдралд бэлэн юм байхгүй. Цөмийг хүчилж, тэмцэж байж олж авдаг. Чухам үүнд л амьд явахын сайхан, амьдралын утга учир нь оршдог” гэж хэлсэн байдаг хэмээн үгээ эхэллээ. Энэ үгийг тэмцэгч залуус та бүхэнд зориулахыг хүсч байна. Та нар зөвшөөрч байна уу гэхэд танхим тиймээ хэмээн нирхийж байна. “Олон хүн нэгдсэн цагт юуг ч дийлж, юуг ч олж авч чаддаг юм. Залуучуудын нэгдмэл эвийг дийлэх хүч гэж байхгүй. Ялалтын эзэн болсон залуучууддаа баяр хүргэе” хэмээгээд спорт урлагийн од болсон залуусаа нэр цохоод ярилцаж байлаа. Тэд амжилтанд хүрэх урмын сайхан үгийг Икеда багшаасаа аваад оргилд хүрэх мөрөөдлийн жигүүр нь өдлөн дэлж байна даа хэмээн би бодож суув. Яриа үргэлжилсээр
- Хүний аж амьдрал, энх жаргал, нийгмийн хөгжил мандал, цаашлаад даян дэлхийн энх амгалан бүхэн нүгэл буян хийгээд сайн муугийн эцэс төгсгөлгүй тэмцлийн үр дүн бөгөөд үүний тулд ялалт байгуулахаас өөр зам бидэнд байхгүй. Энэхүү тэмцлийн цорын ганц зэвсэг бол үнэн үг юмаа. Тийм биз дээ хэмээн Икеда гуай над руу хандав.
- Тиймээ, сайн сайхан хийгээд өөдрөг зөв сэтгэл бол гэрэл гэгээ юм. Муу муухай хийгээд буруу сэтгэл бол сүүдэр харанхуй юм. Муу үгийн сүйтгэгч нүглийг сайн үгийн гэрэлт эрчимээр номхотгож болно. Буянт сайн үгийг дэлгэрүүлэх явдлаар л муу үгстэй тэмцэхээс өөр өргө байхгүй хэмээн би хэлэв.
- Монголд “Эрдэнэт биеийг аав ээж төрүүлнэ. Эрдэмт хүмүүн болохыг багш мэднэ”, “Шавийн эрдэм багшаас, зулын гэрэл тосноос” гэж ярьдаг. Багштай байна гэдэг юутай тулгатай, түшигтэй бас гэгээтэй билээ. Ерөнхийлөгч /намайг хэлж байна/ өөрийн орны яруу найрагч Явуухулан багшийгаа амьдралын болоод соёл, яруу найргийн их багш хэмээн хүндэтгэж, тэрхүү ачийг өдий болтол хариулсаар иржээ. Багшийг нь хар хэл ам дайрахад ч шавийн ёсоор багшийнхаа талд байжээ. 2006 онд Монгол улсад Дэлхийн Яруу найрагчдын их хурлыг амжилттай зохион байгуулсан үйлс нь багшийнхаа гэрээсийг биелүүлсэн явдал гэж ойлгож болох юмаа. Энэ хүнийг өөрийг нь бас хар буруу санаанаас үүдсэн хардлага сэрдлэг тойроогүй юм байна. Гэсэн хэдий ч хар муу санааны хардлагын хүчийг даван туулж сайн үгийн эрчимийг нийгэм болон дэлхийд түгээж ирсэн байна. Энэхүү багш шавийн агуу ялалтын хүчийг бид нар магтан дуулах ёстой биш үү... гэхэд танхимд “тиймээ” гэх үгс цуурайтаж, алга ташилт нижигнэж байв. Миний бие магтаалын энэ халуун үгэнд төөнүүлэн шатах мэт халуу дүүгэхийн хамт өчүүхэн миний амьдрал үйлсийн зурвасыг энэ их хүмүүн мэдэж, түүний тухай танхим дүүрэн зарлаж байхад гайхах, бахархах зэрэгцэн юу хэлэхээ мэдэхгүй сууж байлаа. Үүнийг Икеда гуай таасан мэт:
- Би таны эхээс төрөөд сургуульд сураад юу хийсэн бүгдийг чинь мэднэ шүү хэмээн наргиан болгоход танхим дахин нирхийж хүлэгдсэн биеийн чилээс тайлагдвай. Цааш нь
- Би ч гэсэн залуу наснаасаа эхлэн үнэн мөнийн төлөө тэмцсээр ирсэн. Бие маань муудаж, дэмийрэн халуурч байхдаа ч үзэг цаасаа нийлүүлсээр л байсны хүчинд эдүгээ хэвлүүлсэн ном 2400 гараад явж байна. Энэ бүхэн бол залуус та нартаа өвлүүлэн үлдээх оюуны өмч юм шүү... Залуус нэгэн дуугаар уухайлан, зарим нь бүүр нулимсаа барьж чадахгүй мэгшиж байлаа.
- Монголын яруу найрагч Б.Явуухулан
Сайхан бүсгүйн хөл гаслангуй модонд хүрэхэд
Салаа мөчир бүхэн нь цэцэглэн жимсэлдэг...
Бүсгүй хүн гэдэг гоо сайханы эх булаг учираас
Бүхий л сайхнаа өөртөө нууж байдаг
гэж дуулжээ. Өөрөөр хэлбэл энд буй бүсгүйчүүд та нарын тухай ярьж байгаа юм шүү дээ. Ерөнхийлөгчийн охины нэр Мөнхийн заяа. Нүдний өмнө харагдах цэнгэл жаргал биш, мөнхөд хүртэх тэр л аз заяаны тухай санаа. Өөрийнхөө төлөө бус аав ээж, ах дүү, найз нөхөд бүгдийн тусын тулд сайн сайхныг дэлгэрүүлэх утга. Зөв амьдралын үндэс нь зөв итгэл үнэмшил бөгөөд энэ нь бурханы ариун үзэл санаа юм...
Икеда гуай үргэлжлэн залуустайгаа ярилцаж байна. Танхим дотроос хэн нэгнийг цохож ярилцана. Тэгснээ
- Монголд очсон хүн байна уу? Хоёр бүсгүй нэг залуу босч байна.
- Тэгвэл монголоос сурсан алтан үгээсээ хэл дээ
- Танилтай хүн талын чинээ
Танилгүй хүн алгын чинээ гэж боссон охин монголоор хэлэв. Алга нижигнэв.
- Сайн байна. Чамайг шагнанаа. Би чамайг хэлээгүй бол монгол нөхдийнхөө өмнө нүүр улайх байлаа шүү. Би ч бас ийм алтан үг мэднээ.
“ЗОРИГ БҮХНИЙГ ЯЛНА”
Танхим дүүрэн алга ташилт нижигнэхэд Икеда гуай “зориг бүхнийг ялна” хэмээн үгээ давтаж, үүнээ тэдний зүрх сэтгэлийн гүнд лавтайяа шигтгэн суулгаж байвай. Икеда гуай залуусыг улам хатуужин зоригжуулахыг хүсчээ.
- Бага залуудаа Тода багшдаа уншиж өгч байсан Германы яруу найрагч Ширагийн “Морьтоны дуулал” шүлэг санаанд орлоо
Цэрэг эрс минь, алив мориндоо
Цээжээ дэлдээд, тулаанд эрслэн мордоо
Өрнүүн залуугийн ааг буцалж байхад
Өр зүрх цохилж байхад, зөвхөн урагшаа тэмүүл...
Танхимд мөн л алга ташилт, уухай. Яг энэ үед Икеда гуайн сэтгэлд шүлгийн мөрүүд орж ирэв бололтой
Хүн төрөлхтөн яг одоо тэнгэрийн хүлэгт мордоод
Хүчирхэг залуусын хурлан давхихыг хүлээж байна
Та нар залуусын орон болох Монголын чацуутантайгаа нэгдээд
Тал нутагт энхийн урь үнэний салхийг дарцаглуулаарай...
Даян дэлхийн энх амгалан хийгээд хүн төрөлхтөнийг соён гэгээрүүлэх үйлсийг манлайлагчийн нэгэн, бурхан шашны энэрэнгүй их үзэлтэн, гүн ухаантан их сэтгэгч, сурган хүмүүжүүлэгч, зохиолч, яруу найрагч Дайсаку Икеда гуайн “Тэнгэрийн хүлэг” хийгээд сэтгэлийн өглөгийн хариуд бид нэг ч болсон сайхан үг хэлэх ёстой байлаа.
- Таны мөрөөдлийн хүлэг монголын хээр тал нутагтаа байгаа. Эзэн Чингис хааны 800 жилийн тэртээх адуун сүргийн удам хонгор зүсмийн хурдан хязаалан үрээг танд бэлэглэж байна. Энэ хүлэг Чингис хааны мэндэлсэн Дэлүүн болдог хэмээх газарт дөрвөн хөлөө гишгэж мэндэлсэн юм. Алдарт уяач, яруу найрагч сэтгүүлч Д.Дамбадаржаагийн адуун сүрэгт байгаа шүү. Та монголд очиж өөрийн мөрөөдлийн хүлгийг эмээлээрэй хэмээхэд Икеда гуай өөрийн хүлэгтээ “энхийн жигүүр” хэмээн нэр хайрлавай.
Тиймээ таны хүлэг хийгээд сайн үгс энх амгалан үйлсийн тань бэлэг тэмдэг болон Монголын хээр талд жигүүрлэвэй. Аливаа бүхэнд бэлгэ дэмбэрэлийг боддог монгол хүний хувьд эрхэм хүндэт Дайсаку Икеда гуайтай золгосон өдөр Юрий Гагарины сансарт дүүлсэн 4-р сарын 12-нд тохиосонд бэлгэшэээвэй. Монгол хүн үлгэр домогтоо жигүүрт морины тухай дуулж, хүсэл мөрөөдөл рүүгээ нисдэг байсан бөгөөд XX зууны Монголын сод яруу найрагч Б.Явуухулан багш “Яруу найраг бол ухаан бодлоос босоогоороо төрсөн гуурст хүлэг” хэмээн бичсэн юм. Монголчууд морин хуур хөгжмөө хүлэг морины сүүлээр чавдаслаж, хурдан мориныхоо тэргүүнийг дээр нь залж хязгааргүй сансар огторгуйд дүүлэн нисч буй тэнгэрийн хүлэг болгон бүтээсэн юм.
Тйимээ мөрөөдлийн хүлэг монголын хээр талд үүрсэн байгаа. Хүлэглэн давхигтун, Икеда гуай!

2008.04.12 Токио