СТРУГА ХЭМЭЭХ ЯРУУ НАЙРГИЙН ЭХ ОРОН
1. Дүнхэр дүнхэр ногоон хөх уулс, хүдэн дунд мануурна. Битүү ногоон ширэнгэ ой. Өгсүүр нарийн жим. Явсаар хөхрөн байгаа уулсын дүгнэгэр халзан тагтад гарч ирэв. Македоны хөвч ой, хөглөгөр уулс ногоон цэнхэр өнгийг бие биедээ уусган дуниартана. Яруу найрагч Траян Петровский биднийг эх орныхоо ханхар ногоон уулсын зулайд гишгүүлсний хариуд Македоны Александр хааны тухай “Сулхарнайн тууж” нэртэй домгийг ярьж өглөө. - Эрт балар цагт Сулхарнай хэмээх хаан мянга насалж, тэнгэрээс дахин хоёр мянган насыг түүнд соёрхжээ. Хаан бээр нэгэн удаа Сүмбэр уулнаа гарч дөрвөн зүг найман зовхисыг халиагаад бас шингэх нартай цуг тэнгэрийн гүн харанхуй руу аялж үзжээ. Сулхарнай тоймшгүй урт дээс томуулаад тусгай хамгаалалт бүхий бүхээгт суугаад газрын доорх ёроолын харанхуй хонгилоор аялжээ. Далайн ёроолын харанхуй хонгилоор явж байтал бие нь үл үзэгдэх нэгэн хүмүүн цөгц дүүрэн ус өгөв.
Тэр хүмүүн хэлэх нь: “Сулхарнай чи тэнгэрт соёрхогдож 3000 наслав. Та одоо энэ усыг уувал тэнгэр газар хувилтал мөнх насална” гэв. Сулхарнай дэлхийн гадаргад буцаж гараад нөхдөө цуглуулан мөнхийн усаа өгөв. Тэгтэл нэгэн сэцэн хүн эргэлзэн, чи биднийг мөнх наслахад төрөл садан бүгд үхэж үгүй болно. Ганцаар үлдэгсэд нь энэ усыг яах гэж уув даа хэмээн гэмших цаг ирнэ хэмээн ятгасанд, Сулхарнай цөгцтэй усаа цацаж орхив. Мөнөөх ус арц модны шилмүүсэнд сацарснаар арц мөнх ногоон болсон гэх ажгуу... Домгийн төгсгөлийг батлах мэт Македоны уулсыг ширдэглэн ургасан арцын үнэртэй анхилуун салхи сэвэлзэнэ. Македоны партизан цэргүүдийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг үзээд цааш хөндий уруудан явсаар малын бууц ханхалсан хөдөөгийн айлд хүрч ирэв. Европын ногоон уулсын дунд малчин айл байх юм чинээ санасангүй. Миний багадаа киноноос үзсэн Александр хаан шиг бадриун хүрэн эр, эндэхийн чилгэр нарс шиг өндөр чийрэг бүсгүй хоёр биднийг юу байдгаараа дайлав. Үнэр нь сэнхийсэн шинэхэн талхыг зүсэх ч үгүй гараараа ураад таваглаж байна.
Тараг, бяслаг, нэрмэлийн охь. Юу вэ энэ чинь, монголд байна уу? Мод захлаад ямаад идээшлэн харагдана. Байшингийн адараас бүтэн хонь борцолж дүүжилснийг сониучирхтал, огтолж аваад л өмнө тавьж байна. Тавхан алхамын зайд уулын тунгалаг булаг хоржигноно. Хүйтэн булгийн усанд тараг сүүгээ битонд хийж сойжээ. Яг л манай хөдөөгийнхөн шиг. Жаргаж байдаг улс ажээ. Царай зүс, алхаа гишгээ нь уулын эрүүл чийрэг махбодыг гайхуулна. Манай Дарьгангынх шиг газар ухаж суулгасан шавар зуухан дээр модон тагтай ширмэн тогоо угсраатай байна. Хаа газрын хөдөөх иргэншил төстэй ч юмуу даа. Яруу найрагч Траян Петровскийн эдлэн гацаа мөн л битүү ойн чөлөөнд зэрлэг чавга, усан үзэм бөнжигнөсөн жимсэн төгөл дунд оршино. Арбинова хэмээх энэ тосгонд Туркийн эзэмшлээс эх орноо чөлөөлөх партизаны хөдөлгөөн үүссэн тэрхүү түүхээрээ бахархана. Петровскийн өвөг эцэг мөн л партизан. Арбинова тосгон ах дүү хоёр Петровскийтой. Ах нь түүх угсаатны ховор нандин зүйл цуглуулж гэр орноо тэр аяар нь музей болгожээ. Дүү нь тосгоныхоо жимсэн төгөл дундах задгай ногоон асартаа тухалж, Македоны оюу ногоон уулсын хүдэн дунд шүлгээ бичнэ. Хол ойроос ирсэн шүлэгч найз нараа зочлоно. Петровскийн гарын нэрмэл охь яруу найргийн адистэдтэй болоод ч тэрүү улам онцгой. Умардад дүнхийх уулс хараачлах задгай асарт сүү, тараг, бяслаг халуун бинг усан үзмийн нэрмэлээр даруулж хүртээд бараг суудлаасаа өндийгөөд л чавга, чангаанзыг эх модноос нь элдэвлэн амтархана. Ийм эх оронд хайрлан дурлахаас яахав. Түүний хөрш, биендээ шивээстэй бадриун эр биднийг гэртээ оруулж дайллаа. Түүнийг анчин хэмээн танилцуулсан боловч, агнах биш хашаа хүрээгээ амьд амьтны хүрээлэн болгочихсон аж. Хэдэн ямаа. Бас уулын зэрлэг тахиа, туулай, хөхөө шувуу тэнд ижилдэн дасч халуун бин, тариа будаа, шинэхэн лууван зооглосон шиг жаргана.
Тосгоны амьдрал гоё юмаа, Харин болсон жимс хөл дор бөмбөрөн унах нь тиймхэн. Жимсээр бол жиргэж байдаг тосгон байна. Ямааны сүү чавганы ундаагаар зочилсон чийрэг улаан анчин, дүүрэн шивээстэй зангирсан булчингаа илбэж жаал суугаач, усан үзмийн нэрмэлээр дайлъя гэж байна. Бас нэгэн ямаачин ирж нийллээ. Илбэ жилбийг нэвтлэн гарч Эрх чөлөө рүү нисэн дүүлэхдээ Гүн ихээр санаа алдсаныг минь Гүйцэд та нар ойлгохгүй Траян Петровскийн шүлгийн нэг бадаг. Эрх чөлөө хийгээд элдэв бусын саад тотгор бол улс орны болоод хүмүүний амьдралд байж л байдаг зүйл. Александр хааны үед мандан бадарч, бас дараа нь ядран зовж, хожуухандаа Югославын холбоонд нэгдэж социализмыг байгуулж явлаа, эд нар. Югославын бужигнааны дараа холбооны улсууд салж, эртний алдарт жанжныхаа нэрээр Македон гэж улсаа нэрлэчихлээ. Грек түүнд нь дургүй. Македоны Александр манайх гэж булаацалдах. Македон улс анхныхаа ерөнхийлөгчийг сонгоод удаагүй.
Их сургуулийн профессор Иванов бээр ерөнхийлөгч болоод сар болсоны дараа Стругагийн яруу найргийн наадамд оролцогч нартай уулзаж вино тулгаж зогсох нь нэн аятай. Охрид нуур луу шахаж орсон хойгийн битүү модоор хүрээлэгдсэн ногоон уулсын халзан зулай дээрх байгалийн асарт Ерөнхийлөгч бидэнтэй дотносон ярилцав. Эрч хүч, эрдэм боловсрол жигдэрсэн залуу удирдагч эх орноо өөд татах нь лавтай. Аль дивангарт эртний Грекийн үеэс яруу найрагчдад дипломат эрх эдлүүлж, дайн самууныг намжаах энхийн элчээр томилж байсан түүхтэй. Өнөөдөр олон улс оронд хааны, вангийн, ерөнхийлөгчийн ивгээлд яруу найрагч нь хаяглуулж, шадар зөвлөхийн үүрэгтэй байдаг нь мөнөөх л уламжлалтайнх. Норвегийн вангийн яруу найрагч Кнут Өдигард энд эрхэмсэг дэгжин элгэмсэг ёсорхуугаараа ёстой нэг л нүд булааж байна. Энэ удаагийн наадмын гол баатар тэрбээр бүхий л хүндлэлийг хүлээж буй өөр нэг шалтгаан нь эрх ямба төдийгүй эгшиглэнт яруу найраг нь юм. “Стругагийн яруу найргийн үдэш”.
Энэ даруухан нэр явсаар дэлхийн яруу найрагчдын оролцохыг хүсдэг хамгийн том наадам болсон билээ. Пабло Неруда, Роберт Рождественский, Йософ Бродский, Аллен Гинзберг нарын дэлхийд алдартай яруу найрагчид Стругад ирж шүлгээ уншин, “Алтан эрхи” хэмээх эрхэм дээд шагналыг нь хүртэж байсан удаатай. Стругагийн яруу найргийн наадмын өнөө жилийн баатар нь Словянийн яруу найрагч Томас Шаламон. Түүний шүлгийн антологийг нэн гоёмсог хэвлэжээ. Стругагийн яруу найргийн өөр нэгэн томоохон үйл явдал нь хамгийн шилдэг яруу найргийн нэг номыг шалгаруулж олгодог “Стругагийн гүүр” хэмээх шагнал. Их наадмын зохион байгуулах хороо Юнескотой хамтран шалгаруулж Дрим голын гүүрэн дээрх шагналыг гардуулна. Энэ жил Сенегалын яруу найрагч Оусманид энэ эрхэм шагналыг хүртээв. Жил бүрийн Стругад дэлхийн шилдэг яруу найрагчдын арван номыг хэвлэж, наадмын үеэр хотын аль нэгэн гудамжинд нээлтийг нь хийж уншигчдад танилцуулна. Өнөө жилийн номын баярыг яруу найрагч Траян Петровский удирдаж харагдана. Жил болгон аль нэг улс орны яруу найргийн антологийг хэвлэж, Стругагийн яруу найргийн үдэшээр нээлт хийдэг нь сайхан уламжлал юм даа. Ингээд Струга Дэлхийн яруу найргийн нэгэн том номын сан болчихжээ. 2 Үзэсгэлэнт тунгалаг Охрид нуурын болор мэт ариухан Дрим голын эрэгт орших энэ хотынхон жилийн жилд л яруу найрагт умбана.
Голын хөвөө дагуулан дөч гаруй улсын төрийн далбааг мандуулсан байх агаад дунд нь Монголын минь далбаа намирч харагдана. Стругагийнхан яруу найргийн үдэшлэгийг тэсч ядан хүлээнэ. Бүрий болмогц хот тэр аяараа Дрим голын модон гүүрээр гарч яруу найргийн ордон тийш урсаж байх шиг. “Яруу найргийн ордон”-ы үүдэнд их наадмын сүлд аялгуу уянгалахад хоёр жүжигчин эх нутгаа хайрлан санагалзахуйн зүрхний дуулал болсон “Өмнөд эх нутгаа эгээрэхүй” хэмээх шүлгийг нэн яруу унших ажээ.
Ах дүү Константин Миладинов, Димитр Миладинов хэмээх яруу найрагчдын дурсгалд зориулан энэ наадмыг 47 жилийн өмнө нээсэн түүхтэй. Яруу найрагч Константин Миладинов Москвад оюутан ахуйдаа Струга хот, Охрид нуураа санагалзан шаналж бичсэн энэ шүлэг 47 дахь жилдээ Дрим голын хөвөөнд эгшиглэж буй нь энэ ажгуу.
ӨМНӨД ЭХ НУТГАА ЭГЭЭРЭХҮЙ Бүргэдийнх шиг далавчлах юмсан Буйр нутаг руугаа би дүүлэн нисэх юмсан Дассан уул ус төрөлх нутаг руугаа явах юмсан Шамбалыг харна, төрөлх Куркушаа үзнэ Мандах нараа бас харна Манай нутаг энэ газрынх шиг ийм харанхуй биш ээ, Хэрэвзэй наран ийм туниагүй бүүдгэр байвал Хэрэвзэй эндэхийн наран сулбагар гэрэлтүүлвэл Би алсын аяндаа дөрөөлөх болно Би өөрийн эрэг рүүгээ нисэх болно Одод шигтгэсэн оёоргүй хөх тэнгэртэй Охьюу наран гялалзах өөрийн нутаг руугаа! Одоо энд эргэн тойрон хав харанхуй, Орчлон дэлхий мананд живээд бүрэнхий Жавар тачигнаж, шамрага хаялана. Цасан шуурга, нүдгүйлэн манарна Зүг бүртээ манан, мөстлөг, Зүрх сэтгэл хүйтэн, бодол харанхуй. Үгүй ээ, би энд байж чадахгүй нь. Үгүй ээ, энэ жавар, мананд байж чадахгүй нь. Надад жигүүр ургуулаач. Би далавчлая! Өөрийн эх нутаг рүүгээ дүүлэн нисье. Өөр лүүгээ, төрөлх газар руугаа Охридоо руугаа, Струга руугаа нисье. Тэнд наран ургахдаа зүрх сэтгэлийг дулаацуулдаг Тэнд наран жаргахдаа хөвчийн ойгоор гэрэлтдэг нь, Дэлхий ертөнц нь дээдсийн хишигээр заяасан Дэндүү төгөлдөр бэлгэ, билгийн гайхам сан Салхин яралж, цагаан цацраатай нуур Саруул тунгалагаар цэнхэртэх үзэмж, Эргэн тойрон уулс, тал алиныг ч харсан Энгүй төгс гоо сайхан бурхадын бүтээл буюу. Элэг зүрхнийхээ гүн цээлээс Кавалаа эгшиглүүлнэ, би Ээ, энэ наран шингэх аваас би үхнэ. Стругагаас ирээд яруу найргийн их наадмын сүлд шүлэг болох Дмитрий Миладиновын “Өмнөд эх нутгаа эгээрэхүй” хэмээх шүлгийг англи орчуулгаас нь буулгах гэж нилээд нухлаа. Нэг л болж өгсөнгүй.
Англи эх, өөрийн орчуулгын хубилбарыг зэрэгцүүлээд Лийтэв анддаа илгээв. Тэрбээр Македон утга зохиолыг сайн мэдэх хүний хувьд эх хэлнээс нь орчуулсан орчуулгаа хариу болгож ирүүлэв. Ер нь ханатай. Гэхдээ л англи орчуулгад эх хэлнээс нь хазайсан зүйл нэлээд байна. Ингээд Лийтэвийн эх хэлнээс нь хийсэн хадмал орчуулга, англи орчуулга хоёрын дундаас өөрийн гэх орчуулгыг гаргалаа. “Өмнөд эх нутгаа эгээрэхүй” хэмээх шүлгийн тэмүүлэл санагалзал нь чухам яруу найрагч хүнд л илүү заяадаг хайрлан шаналахуйгаар дүүрэн ажээ. 3 Стругад өнөө жил хоёр зуу гаруй яруу найрагч тавь шахам орноос иржээ. Македоны онгоцны буудалд хөл тавьснаас хойших бүх зардлыг “Стругагийн яруу найргийн үдэш” наадмын сангаас гаргана. Жил бүр засгийн газрын төсөвт яруу найргийн наадмын долоо хоногийн зардал, хэвлүүлэх ном, олгох шагнал, хүлээн авалт бүгдийг тусгаад өгнө. Хуучин социализмын үеэс л ийм байсан, одоо ч ийм. Цаг төр хувьсаж, улс орон уруудан өөдөлж болно.
Харин болохгүй юм гэж байх. Улс орныхоо оюун соёлын бахархал, ард түмнийхээ зүрх сэтгэлийн уянгалаг цэцэгсийг л гандааж болохгүй. Югославын холбоо тарж, тусгаар Македон улсыг байгуулахдаа хамгийн түрүүнд нэг л юмыг устгаж болохгүй гэж шийдэж. Энэ бол Стругагийн яруу найргийн үдэш”. Хөгжлийн оргилд тулсан хөгшин Европын хүчирхэг эдийн засаг, зуун мянганыг гэтэлж үлдсэн уран барилга байгууламж, тэр болгонтой арсалдах юун, оюун соёлын үнэт зүйл болох яруу найргийг бахархал болгон дээдлэх уламжлалыг л улам бататгая хэмээн Македоны улс төр, оюун соёлын хүрээнийхэн шийджээ. XXI зууны хүн төрөлхтөний оюуны ертөнцийн хамгийн чухал эрдэнэс нь яруу найраг байх болно хэмээх Юнескогийн тунхаглал ч бас л үүнтэй холбоотой байна.
Манай хэллэгээр бол “алтан хайрцагны бодлого” ч гэх юмуу, улс оронд ямар ч төр засаг солигдлоо гэсэн өөрчлөгдөхгүй дотоод ухаан байдаг аж. Хуучин Югославын үед Македоны их сургуулийн архитекторын ангид суралцаж байсан Монгол оюутан Лийтэв одоогийн нийслэл Скопи хотод тэндэхийн бүсгүйтэй гэр бүл болжээ. Гэргий хүүхдээ дагуулаад Монголдоо ирж ажилласан боловч эхнэрийнх нь эрүүл мэндийн байдлаас болж эрхгүйеэ Скопи руугаа буцав. Тэгтэл Югославын Гадаад Явдлын яаманд бичиг тоот ирж мөнөөх эрийг монголоос нь дуудуулжээ. Хоёр ч хүүхэдтэй болсон эр бээр аж амьдралаа зохицуулж амжаагүй байтал араас нь хоёр хүн томилолт аваад хүрээд ирэв. Монголын иргэнийг нутагт нь буцаахыг орон нутгийн захиргаанд шаарджээ. Хуулийн дагуу манай иргэнтэй гэр бүл болсон тул бид буцаах боломжгүй хэмээн хариу өгснөөр Македон Улс ганцхан Ази хүнтэй үлджээ. Талын монгол эр Намдагжанчивын Лийтэв Европ ёсоор нэрээ жаахан “редакторлаад” Лий Намдаг Жанчивын хэмээн алдаршсан болой. Одоо тэрбээр нэгэн том компанид загвар зохион бүтээгчээр ажилладаг бөгөөд Македоны элит хүрээнд ихээхэн нэр хүндтэй нэгэн бөлгөө. Миний үе тэнгийн энэ эрхэмтэй би гурван жилийн өмнө цахим шуудангаар танилцсан юм. Стругагийн яруу найргийн наадамд оролцох сургаар тэрбээр талын монгол найрагчтай эчнээ танилцсан нь тэр бөлгөө.
Би түүнд “Алтан овоо” номоо шуудангаар илгээсэн бөгөөд хээр талын салхи, нүүдэлчин айлын бууц ханхалсан бүтээл маань өөрөөс минь өмнө энэ эрэгт хүрсэн билээ. Лийтэв Стругагийн яруу найргийн наадмын зохион байгуулах хэсэгт ажиллаж, энэ удаагийн наадмын турш бидэнд орчуулга хийж хамт аялсан юм. Ер нь миний ажигласнаар монгол аавын хүүхдүүд аж төрөн амьдран суусан газартаа эрдэм чадлаараа оройлогчийн эгнээнд орчихсон байх юм. Унгарт Д.Ганболд гэж залуу бий. Тэрбээр унгарын утга зохиолын хоёр ч том шагналыг нь хүртчихсэн бол, Австрид Баасанжав сонгуульд нэр дэвшиж байсан удаатай. Америкт Ширчингийн Баатар Монгол судлалын ховорхон номын сан байгуулж, Далай лам, Ажаа ринбүүчийн шашин соёлын үйлсэд нөлөөтэй ажиллаж байна.
Лийтэвийн гэргий Буддын шашин соёлын талаар сонирхдог бөгөөд миний Македонид хэвлэглсэн “Nomadic lyrics” номоос “Гэтэлгэгч эхийн сүм” хэмээх бясалгалын найргийг маань уншиж ихэд таалснаа ярьж байв. Эдний ач хүү ааваасаа илүү монголжуу төрхтэй харагдах бөгөөд европын нэгэн бөглүүхэн ногоон уулсын дайдад монгол өрхийн тэргүүнтэй нэгэн ам бүл байгаа нь манай элчин төлөөлөгчийн газар мөн гэлтэй. “Стругагийн яруу найргийн 47 дах үдэш” Слава Жорж Димоски, Данило Косевский нарын удидлагаар сайхан болж өнгөрлөө.
урах ч юм ихтэй байлаа. Таатай нэгэн мөчлөгт Монголдоо ийм нэг сайхан яруу найргийн ордон болоод олон улсын наадам бий болгох юмсан гэж зам туж бодов. Нэгэн цагт Стругагийн яруу найргийн наадмын ерөнхийлөгч байсан нэрт яруу найрагч, дипломатич, Траян Петровский, яруу найрагч, хэвлэн нийтлэгч Бранко Цветовский нарыг Монголдоо урьчихлаа. Тэдэнд монголынхоо яруу найргийн ертөнцийг эхлээд танилцуулъя.
Дараа нь ойрын жилүүдэд Македонид Монголынхоо яруу найргийн антологийг хэвлүүлж, Стругагийн нэгэн үдшийн хөтөлбөрийг Монгол яруу найргаа сурталчилахад зориулах тэр санаагаа гүйцэлдүүлэхийг хичээх болно.
Монголчууд XIII зуунд Македоны Александр хааны тухай үлгэр зохиож, тэрхүү эрэлхэг баатарын жишээгээр ирээдүйн хан хөвгүүдийг сургаж байсны адилаар хоёр орны яруу найргийг хойч үедээ хүргэхийг хичээсний минь ул мөр хожмоо үлгэр болон үлдэх ч юун магад. Юутай ч Струга хэмээх яруу найргийн эх орон дэлхий дахины яруу найргийн ертөнцөд өвөрмөц нэгэн солонголог туяа татуулсаар байх болно.
Г.Мэнд-Ооёо 2009.Х сар