САРНЫ ШҮЛЭГЧ СҮ ДҮНПӨГИЙН ГЭГЭЭН ГУНИГ БУЮУ УДЫН ДУУЛАЛ
Хятадын өмнөд далайн эрэг газар, тунгалаг уст гол усаар хүрээлэгдэн орших гоёмсог нэгэн хотыг Хуйзүй хэмээнэ. Бараг нэг мянган жилийн өмнө /1036-1101/ хятадын суут яруу найрагч Сү Дүнпө энд эзний алба хааж байхдаа долоон жилийн дотор бичсэн шүлэг дуулал нь өдгөөх хотынхоны эрхэм дээд бахархал болон үлджээ. Яруу найрагчийн гишгэсэн мөр, гэрийн буйр, шүлгийн мөр бадагтай утга учир хамаатай газар болгонд шүлэг дууллыг нь чулуунд сийлж, хөшөө дурсгал, уран баримал бүхий цэцэрлэгт хүрээлэнг хотынхон цогцлоожээ.
Чухам ийм л бахархалаар Гонг Конгийн яруу найрагч Ли Чингийн тэргүүлдэг Олон Улсын яруу найрагчдын Пен клуб ээлжит хурлаа энд хийхээр сонгосон аж. Тан, Сүн улсын үеийн найман их зохиолчийн эгнээнд “Гурван Сү” буюу аав нь хоёр хүүтэйгээ дуудагддаг бөгөөд хамгийн алдартай нь том хүү Сү Дүнпө /Сү Ши/ болой. Сү Дүнпөгийн байгалийн уянгын шүлгүүд нь сонсоход яруу хөгжимлөг агаад, шүлгүүдээ үзэх яруу найраг болгон дүрслэн зурсан нь нэн гайхалтай ажгуу.
Сү Дүнпө хятадын уламжлалт сэтгэлгээний гэгээн тунгалаг, тэнгэрлэг ариун яруу найргийг дахин сэргээн амилуулсан найрагч хэмээн зүй ёсоор тооцогддог бөгөөд түүний яруу найраг нь гэгээн сар, гэрэлт сэтгэл, санагалзан мөрөөдөхүй, хайрлан шаналахуйгаар дүүрэн бөлгөө. Хуйзүйд ирсэн жуулчин гийчин яруу найрагчийн энэхүү гэгээн тунгалаг, гэрэлт сүмбэр Луфу уулыг зорих бөгөөд Сү Дүнпөгийн яруу найргийн ертөнцөд нэгэнтээ ороод гарна. Сү Дүнпө энд ахуйдаа намрын шөнийн саран доор холд агч дүүгээ санагалзан хөлчүүрхэж, нэгэн шүлэг бичсэн нь ихэд алдартай бөлгөө. Тэрхүү “Найман сарын тэргэл сарны дуулал” тэргүүтэй дөрвөн шүлгийг эртний монгол хөвүүлэгүүдийн нь хэд хэдэн хувилбар болоод Оросын нэрт орчуулагч Михайл Басмановын орчуулгатай тулган нягталж эдүгээн төрөлх хэлнээ орчилдуулсан бичиглэснээ уншигч олондоо толилуулсугай. Монгол хуучны мэргэд хятадын сонгодог яруу найргийг олон зуун жилийн өмнөөс орчуулж уншиж байсан нь гайхалтай, гагцхүү тэр үеийн ёгт үгүүлэх хэллэгүүд нь эдүгээ нийтлэг уншигчдад ойлгохуйяа бэрх болсныг тэмдэглэе.
НАЙМАН САРЫН ТЭРГЭЛ САРНЫ ДУУЛАЛ Гэгээн саран хэзээ чухам бий болсон бэ? Жүнзтэй сархадаа сэржимлэж тэнгэрээс асуусугай Өндөр тэнгэрийн орны орд харшийн тэндэх Өнөө шөнийн он тоолол хэзээг заанам бэ? Салхин хүлгээр сартай мандалд очъёо гэвч Сахил мэт эрхэмсэн дагахаас жийрхмүй Дэвэн дэлэн сүүдэртэйгээ бүжиглэх огторгуйн байдалыг Дэлхий дэх хүмүүний явдалтай яахин зүйрлэлтэй. Улаан асараас уруудан угалзат цонхоор бууж Унтах нойр хулжихуйяа, улмаар уймран үймэн Сэтгэл санаа хомстон бачуурахын энэ цаг дор Сэрүүн саран тэргэлшихийн учир юусан билээ? Хүмүүнд зовнил, баяр, хагацал, учрал буй Саранд тунгалаг, бүрхэг, тэргэл, хэлтэрхий буй Төгөлдөр бүтэн юмс хэзээнээсээ огт үгүй. Төрсөн ахан дүүс энх мэнд урт насалж Төгрөг сарыг мянганы холоос нэгэн зэрэг харж явсугай.
НАМРЫН ТЭРГЭЛ САРАН Үдшийн улаан үүл эвхэрэн жихүүн амьсгал сэнгэнэж Тэнгэрийн заадас орчимоор хас саран эргэлдвэй Амьдын хорвоод үдэш бүхэн зохистой байхгүй ээ, Айсуй жилийн тэргэл сарыг аль газар үзэхийг мэдэхгүй ээ.
ХАВАРТ ГУНИГЛАХУЙ Цэцэглээд зулгарсан улаан гүйлс хорчгор Цэнгэлдэж асан хараацайнууд ч бас нисч одвой Цэл ногоон ус айлуудын дундуур мушгирч урсвай Мөчир дээрх уд модны унгирал тоотой хэдхэн үлджээ Мөнх тэнгэрийн хаяа цэлийх тийш өвс ханарчээ. Хэрэмийн дотор дүүжин даажин, наадам зугаатай Хэрэмээс гадагш зам чангааж хүмүүсийг хөтөлжээ Хэрэмийн дотор царайлаг гоо хүмүүс хөхрөлдөнө Инээлдэх дуун холд холдсоор, анир тасарвай Их л найрлажээ, найрлах цаггүй болтлоо найралчихжээ. ЛЭН ШИ ГОРХИЙН ХӨВӨӨНӨӨ Уулын бэлийн цахирмаа горхийн хөвөө рүү дэлгэрчээ Нарсан ойн зам элсэрхэг болоод балчиг үгүй Намираа борооны зөөлөн сүрчис дунд ятуулаг донгодно. Энэ төрөлдөө золгосон биднүүс, дахин золгох болов уу? Үүдэн цаанх горхи баруун зүг зугтаж одчихуй Үсэн буурал болсон би үүрийн гэгээг дуулаад ч яах билээ.