ГЭРЭЛТЭХ АГШИН БҮР (3)
Дотоод сэтгэлийнхээ аглаг буйдад зул мэт асъя
Дорнын хээр талынхаа домгийн алсад цэнхэртье
Гангар сарны сэмдэс цагаан туяанд булхъя
Ганга нуурынхаа гүн цээлийн элсэн дээр амаръя
Цал буурал үүлсийнхээ мяндсан ширхэгтэй сэмэрье
Цагаан дэрснийхээ сүүдэрт цагийн өнгийг шинжье
Хөх өвсний салхинд бөхөлзөх гуниглангуйд олзлогдъё
Хөвөрсөн их нүүдэлтэй цуг тэнгэрийн хаяа руу алдаръя.
Монгол аялгуундаа уй гунигтайгаа цуг шингэж үлдээд
Морин хуурынхаа эгшгээр өглөө бүр тайтгарч сэрье
Монгол айлын гал манаж цахиур чулуундаа оршоод
Морин туурай талыг бөмбөрдөх тоолонд гэрэлтье
2007 он