Шүлгүүд

ГЭРЭЛТЭХ АГШИН БҮР (2)

Үүр шөнөөр л одод илүү тод гэрэлтдэг
Бүүр хуучны овоонд л Шамбалын туяа тусдаг

Алтан дэлхийгээсээ алдуурч байгаа хүний
Амьд явах хүсэл нь илүү их асна

Гүн харанхуйн дундуур гэрэл харвуулж
Хэн нэгний сүнс буцаж явна

Үүрийн бүрэнхий дундуур гэрэл татуулж
Өөр нэгний сүнс ирж явна

Галав эртний чулуунаас гал цахиж асаана
Газрын ангал гаваас л очир алмааз гэрэлтэнэ

Уулын буйд мухарт л ухаантан өвгөд сууна
Утаатай шарласан судраас нь утгын гэрэл цацарна.

2005 он
TOP