ЧУЛУУН ХҮН БА ИНТЭРНЭЭТ
Цахим дэлгэцний араас өндийж хээр тал руугаа давхилаа
Цаг цагаараа байсангүй, нутгийн өвгөл эзгүй...
Цахилдаг хөхөрч ахуйд эндээс мордсон юмсан
Цагаан дэрсний ёзоорт хазаар өвс хунгарлажээ.
Цахиур алаг толгодынхоо хормойг дэвсэн
Цайдам хөхөлбөр хөндий рүү хөлөө жийлээ
Интэрнэтээр дэвэн дэлхийг хэсүүчилсээр би ядарчээ
Ийм тэнүүн билүү, миний нутаг!...
Түмэн оны цаадтай ямархан нэг шалтгаанаар
Түүхийн хөсгөнд сууж гурав дахь мянганыг алхсан
Чулуун хүний байдлыг дахин нэг ажиглахад
Чухам хүний гарваль чулуун илтэст нь орших мэт
Хөшгөн цагаан зэрэглээ хөх уулсаас уйдаж
Хөндий талруу шилэрсэн ингэ шиг хулжжээ
Цагаан дэрс довондоо чулуун хүн үнэнчээр
Цавьдар тоосны будан дунд торойжээ!
Өдий мянган жил үүдэж, мөхөх ээлжлэхэд
Өтөл чулуун зүрх л юунд ч эс догдолж
Өмнөх зуунуудын өвтэй, цөвтэй явдлыг
Өнөөх чулуун хүн ярихгүй хэмээн жимийжээ!
Өдтэй бичиг Хар хорумаас моринд мордоод
Өдөртөө Евразыг сүлжиж ниссэн ХIII дахь зуун
Ийм санаанд багтамгүй хурдыг
Интернэтээс өмнө хүлгийн дэл дээр атгажээ.
Чилсэн биднүүс интернэтэсээ уйдах цагт
Чимээгүй хотдоо нэг нэг чулуу босгож очно оо
Хойно хойноосоо цувсан чулуун хуаран ч яахав дээ
Жирийн амьдарсан биднүүсийн толгой дарсан чулуу
Жил жилийн тоосонд булагдаж орхих нь магад аа
Гудайлгүйхэн зогссон энэ ганц чулуун хүн л
Гурав дахь мянганаас биднийг нулимсгүй үднэ ээ!
Интэрнээтээр дамжаад зуун болоод мянган руу зорчих яах вэ?
Ийм л гүдэсхэн чулуун өвгөдөөрөө дамжаад
Цагаан дэрст хаваржаандаа жилийн жилд очиж
Цахилдаг хөхөртөхийг өнжин хонон харамзэй!
1997.1.11 Шарбүрд
2001.1.11 Чэжү арал