АЛТАН ХАРААЦАЙ
Анир аясхан талын минь домгийг алтан хараацай
Аян холоос ирэхэд амдаж нисэлдсээр айсуй
Мөнхийн усаа асгасан номин талынхаа алганаас
Мөрөөдлийн энэ шувуухай цагийн цагт холдсонгүй
Олоон жилийн өмнө аавтайгаа давхиж явахад
Оорцогт толгодын дунд нисэж явсан хараацайнууд
Он цагийг туулсаар эргээд намайг ирэхэд
Онцгой тэр эрэлдээ цөхрөөгүй л явна гэлтэй
Аавын ярьсан домгийг ухаарч амжаагүй насандаа
Алтан хараацай эндсэн байхыг нэг үзэж билээ
Өнө мөнхийн усыг анхалж олсон мөртлөө
Өөрөө уугаагүй амьтныг хайрлан өрөвдөж билээ.
Үүрдийн амь настай, өнө холын мэлмийтэй
Үлгэр домгийн дээжээс амлуулж өгсөн аавдаа
Алтан хараацайнаас өмнө мөнхийн ус олоод
Анх түрүүн уулгахаа амлаж байсан цаг бий
Амьдрал ахархан хорвоод амлсанаа биелүүлж чадсангүй!
Аав минь одоо үгүй, мөнхий ус хүү нь олсонгүй
Алтан хараацай намайг ээрэн нисч яваа нь
Ашид мөнхийн усыг хүнээс л сураглаж байх шиг!
Аавын голомт залгах алаг нүдэн хүүдээ
Алтан хараацайн домгийг ярьж л сууна даа, бас л
Амьдрал мөнх бус болохоор би ч мөн одно
Алтан хараацайн домог хүүхдүүдтэй минь үлдэнэ!
Үлгэр жаргахын цагт мөнхийн ус олоод
Үүрд наслах цаг ирж гэмээнэ, хүмүүс минь!
Мөрөөдөл үлдэх талын минь домгийн алтан хараацайд
Мөнхий усаанаасаа заавал хүргэж амсуулаарай!