ТУНГАЛАГШУУЛАГЧ ХЭРЛЭН
Хээмсэг тогорууд цагаан дэрсэнд зогдроо самнаж
Хэд хэдээрээ тойромлож, буцахын дохио ганганана.
Хэрэн бядан явсаар намрын будангуй дунд
Хэрлэн мөрөн би хоёр мянганы холыг уулзуулбай
Хилин торгон мандал нь мянган жил хэвээрээ ч
Хэчнээн олон хот балгадыг чимээгүйхэн урсгаж вэ?
Хэзээ ч юм бэ, түүхийн илдээр цавчсан сорвийг
Хэсэг бусаг дов сондуул эдгээж нөхжээ.
Хэдэн мянганы цаадтайгаас ус мөрнөө санагалзан
Хэрмэн дээгүүр давуулан нисгэсэн дуун барьяа л
Хээ хэлхэж гол устайгаа уртсан урсана
Хэдэн мянганы цаадтайд ч тунгалагаараа үлдэнэ
Хээршин онгож, хүүршин элрэх хорвоогийн дундуур
Хэрлэн мөрөн л ганцаар тунгалагшиж урсана
2007 он