Эсээ

МИНИЙ КАЛЛИГРАФИЙН ГУРВАН ЭХ УНДАРГА

Би Монголын хээр талд малчин айлын гэр бүлд төрж өссөн болохоор миний үзэл бодол, сэтгэлгээний хэв маяг нүүдэлчдийн уламжлалт ахуй, зан заншил, соёлтой салшгүй холбоотой. Миний хүүхэд ахуй нас монголын нүүдэлчдийн соёлын сонгодог үетэй давхцдаг. Нүүдэл суудал, найр наадам, ёс заншил, үлгэр туульс, морин хуур бүх зүйлс уг язгуураараа миний дэргэд байсан юм. 1960 онд би сургуульд орсон. Тэр жил монгол нүүдэлчдийн уламжлалт мал аж ахуйг хоршоолох нэгдэлжих хөдөлгөөн өрнөж, уламжлалт хэв маяг бага багаар өөрчлөгдөж эхэлсэн. Сургуульд ч крилл бичиг зааж, оросоос хуулбарласан сурах бичиг үзэж, хичээлдээ мориор очдог байж билээ. Би сургуульд орох үедээ мал маллаж, нүүдэл суудал хийх, тэнгэр харж цаг агаарын төлөв байдлыг мэдэх нүүдэлчний эгэл амьдралын аж төрөлд багагүй дадсан байлаа. Наад зах нь адууны гурван зуу орчим зүсийг ялгаж чаддаг болсон байв. Гэтэл сургуульд ороход улаан, ногоон, цагаан гэх мэт үндсэн таван өнгө болон, арвын доторх тоог зааж эхлэхэд нь баахан гайхаж байж билээ.

Би 13 настайгаас шүлэг бичиж эхэлсэн. Улмаар 18 нас хүрэхэд миний шүлгэнд хуучин уламжлалт ахуй, нутаг ус, байгаль, зан заншил, ардын дуу, морин хуур илүү их бичигдэх болж өв соёл руугаа тэмүүлэх, түүнийг танин мэдэх гэсэн хорхой хөдөлж эхэлсэн шиг санагддаг юм.

Ялангуяа энэ цаг үед миний яруу найрагт монгол эртний үг, хэл найрууллагын хэв маяг, уламжлалт сэтгэлгээ бүүр ч хүчтэй илрэх болж бас утга зохиолын шүүмжлэгчдээс “хуучныг баримлагч” хэмээх хоч зүүж байсан юм. Гэвч би зорилгоосоо ухраагүй.

Би 1990 онд Монголын соёлын сангийн гүйцэтгэх захиралын албанд томилогдож, улмаар 1930-аад оны соёлын хэлмэгдүүлэлтэнд өртсөн монголын соёлын гайхалтай өв болох 26,5 метр өндөр “Жанрайсиг” хэмээх Буддын шашны сонгодог дурсгалыг сэргээн бүтээх бүх ард түмний хөдөлгөөнийг өрнүүлж бүтэн 6 жилийн туршид хийж гүйцэтгэсэн юм. Энэ нь монгол түмний үндэсний бахархал, өв соёлоо сэргээх үзэл санаа, үндэсний ухамсарыг сэргээсэн үйл явдал болсон хэмээн үздэг юм.

1990 оны сүүлч үе, 2000 –аад оны эхэн үеэс монгол уран бичлэг буюу каллиграфийг сэргээх хөдөлгөөнийг өрнүүлж улмаар 2006 онд Монголд зохион байгуулсан Дэлхийн яруу найрагчдын их хуралд зориулсан “Монгол яруу найраг ба каллиграфи” хэмээх томоохон үзэсгэлэнг дэлгэж үзүүлснээр монголд шинэ цаг үед каллиграфийн урлаг дахин сэргэн мандаж эхэлсэн гэж боддог юм. Үүнээс хойш жил бүр Монголд каллиграфийн үзэсгэлэн тогтмол зохион байгуулагддаг болж, энэ урлаг руу олон залуу бүтээлчид нэгдэн орж ирсэн юм.

Яруу найраг хийгээд уран зохиолтой хамт амьдарсан он жилүүдээ эргэн харахад миний уран бүтээлийн бүх түүх бол монгол язгуур мэдлэг, уламжлалт сэтгэлгээ, байгаль дэлхий, уугуул соёл руугаа тэмүүлсэн дотоод нислэг байжээ хэмээн бодогддог юм. Намайг байнга хөглөж, өдөөн дуудаж байдаг дөрвөн хүчин зүйл буй. Тэр нь миний төрсөн эх нутаг, төрөлх монгол хэлээр минь туурвигдсан эртний уран зохиолын дурсгалт бичгүүд, морин хуурын аялгуу, нүүдэлчний язгуур ухаан мэдлэг энэ дөрөв юм. Монгол бичиг, өв соёлын төлөөх тэмцлийн эхэн он жилүүдэд би бээр бэх нийлүүлэн өөрийн оюун санаа, дотоод ертөнцийг илэрхийлэх боломж байгааг олж харсан. Ингээд бийр бэх, цаас нийлүүлж анхныхаа каллиграфиудыг хийж эхэлсэн. Миний эхэн үеийн каллиграфиуд бол байгалийн дүрслэл дээр өөрийн шүлгийг монгол бичгээрээ энгийн даруу бичсэн ажлууд байлаа. Дараа нь бийрийн хөдөлгөөнөөр шүлгийнхээ хөг аялгууг дүрслэх гэж оролдсон. Чухам энэ үед яруу найраг каллиграфи хоёр нэгэн эх үүсвэртэй. Нэгэн юмны салшгүй хоёр тал гэдгийг олж, өөрийн тэмдэглэлийн дэвтэрт түүнээ илэрхийлэх болсон юм. Японы хайкугийн эцэг хэмээх Башёгийн шүлгүүдийн онгодыг одоо ойлгохын тулд орчин цагийн хэлээр унших нь хангалттай бус, түүний гар бичмэл дэх зураас тэмдэглэлээ, бийрийн хөдөлгөөний хэм хэмнэлийг хүртэл мэдрэх хэрэгтэй. Ингэж түүний яруу найрагт гүн гүнзгий нэвтрэх боломжтой.

Ялангуяа бэхэн зургийн урлагтай зарим талаар нэгдэн нийлж буй нь ч ажиглагдана.

Түүнчлэн, бясалгал, оюун санааны төвлөрөл, сэтгэлийн эрчимт хөдлөлөөр бүтдэг тул уг эрч хүч бүтээлээс байнга цацарч байх долгионлог шидэт чанартай гэж үздэг. Зарим каллиграфийг бичихэд өвс ургамал, уул ус газар шорооны ширхэгийг бэх найруулах усандаа шингээх явдал ч буй. Үүнийг ойлгуулахын тулд,

3

XIII  Миний тамга болгон онцлогтой. Тухайлбал “Дэлхий ээж тандаа би хайртай” хэмээх тамга юм. зууны монгол бичгийн тигээр хийгдсэн. Хэлбэрийн хувьд Чингис хааны Мөнх хаан тамганы хэлбэр дизайныг сонгосон болно. Уг тамган дахь үг нь хүн төрөлхтөний нэгэн уг язгууртай хэмээх санааг илэрхийлж буй бөгөөд миний өөрийн “Дэлхий ээж” хэмээх дууны утга ба аялгуу, дотоод сэтгэлийн тунхаг юм. Мөн билиг мэргэн хэмээх монгол бичээс нь зуун буюу сонгодог монгол хэл бичгийн соёлын үеийг төлөөлнө. Энэ үгс нь маш их эрчимлэг шидэт, тарнилаг үг болно.

Улмаар монгол уугуул овог омгуудын сүлд болж байсан нь ч бий. Ер нь монголын соёл сэтгэлгээний язгуур үндэстэй “хас” салшгүй холбоотой. Эдүгээ Монгол Улсын төрийн сүлдэнд байх “түмэн насан” хээ нь “хас” юм. “Хас” хээг бөмбөлөг хэлбэр дээр хийхэд эцэс төгсгөлгүй үргэлжилдэг бөгөөд мөнхийн хөдөлгөөнийг илэрхийлнэ.

II Эдүгээ “хас” шүтлэг хэмээх томьёолол монгол судлалд орж ирсэн бөгөөд “Хас” нь “мөнх тэнгэр” гэсэн үгтэй дүйнэ гэж зарим судлаачид үзэж байна. Миний бие “хас”-ыг эрхэмлэдэг хүмүүсийн нэг бөгөөд “Монголын алтан ном” хэмээх монгол хүний намтар судлалын номынхоо гол бэлгэдлээр хасыг авч байсан удаатай. “Уулсын дүрийг тайлахуй” шүтэгт буй “хас” бол тэнгэр ба нарыг бэлгэдэж буйг ажиглаж хараарай.

2012.VII.31

TOP