Судлал шинжлэл

Судлал шинжлэл

Судлал шинжлэл

САРНЫ ШҮЛЭГЧ БУЮУ ГОМБОЖАВЫН МЭНД-ООЁО

О.ДАШБАЛБАР

Мэнд-Ооёо бол шөнийн сарны шүлэгч юм. Түүний шүлгүүд бол сарны униар бүлгээ. Цагаан гэгээнд бүсгүй хүн сүүтэлзэн явах шиг, сарны мананд айл гэрүүд цайрах шиг тийм л шүлгүүд нь надад яруу сайхны онцгой таашаал төрүүлдэг<span style="Times New Roman" ,"serif""="">.
Судлал шинжлэл

Ш.Уянга: ГЭРЭЛТ ХҮМҮҮНИЙ БОСГОСОН БОДЬ АЛТАН ОВОО

Мянгантаа хагацсаны эцэст үүрд учрах нь бий
Мянгантаа учирсны эцэст үүрд хагацах нь ч бий

Сайн хийгээд саар ном, жам ёс хийгээд сэтгэлийн тухай эргэцүүлэл минь намайг хөтөлсөөр «Алтан-Овоо»-н дээр өргөж гаргалаа. Үнэн сэтгэл хэмээгч нь зөн билгийн ээж буюу. Буй биеэрээ очиж, мэлмий баясуулан өлмий батжуулан бодь сэтгэлээ арвитгахсан. Тийнхүү хийморь тугаа улам сэргээн бадраахсан хэмээсэн зөн билгийн хүсэл минь биелэл болов. Энэ бол яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёогийн бүтээсэн Бодь суварга-сэтгэлийн төвд сүндэрлэгч «Алтан-Овоо» байлаа.
Судлал шинжлэл

ДАВТАГДАШГҮЙ ҮНЭ ЦЭНЭ

Ш. Цэрэнпил
сэтгүүлч

Г. Мэнд-Ооёогийн бүтээлч амьдралаас юуг нь нэгдүгээрт тавих нь зүй зохистойг тогтооход амаргүй. Тэр юуны өмнө яруу найрагч уу, эсвэл соёлын том зүтгэлтэн үү? Үүнийг одоо ялгаж салгахад бэрх болжээ. Тэрбээр яс, язгуурын яруу найрагч мөн боловч түүнээс явуулсан соёлын их ажил, бүтээлүүд нөгөөх язгуур чанарыг баахан халхалж бүдгэрүүлж байлаа. Монголын Соёлын сангийн тэргүүн тэрбээр асар богинохон хугацаанд Мэгжиджанрайсиг бурхан бүтээлцэж, «Монгол сувдан сондор» цуврал аялал зохион байгуулж, эртний үнэ цэнэтэй толь бичгүүдийг сэргээн хэвлүүлж, эх орны соёлыг дэлхийн олон оронд сурталчилсан. 
Судлал шинжлэл

ОЮУН СЭТГЭЛИЙН ОРОН ЗАЙ ДАХЬ ШҮЛЭГЧ

Таданори Мацуда
Японы судлаач
 
Ардчиллын хөлд үймж бужигнасан ард олны сэтгэл санааг тайван амгалан болгох үүргийг цаг үе зохиолчдоос шаардаж хүсч, хүлээж байгаа өнөөдөр О. Дашбалбар, Г. Мэнд-Ооёо аль аль нь үүнийг хийж чадах найдвартай шүлэгч гэж би бодном. Эртнээс яруу найргаа хүндэтгэн уран үгсийн тэнгэрт залбиран шүтэж ирсэн Монголчуудын оюун сэтгэлийн орон зайд нэвтэрч хүрэх амаргүй ч хүрч чадвал гайхамшиг.
Судлал шинжлэл

НОЁН ИМРЕГИЙН ТААШААЛ БА Г.МЭНД-ООЁОГИЙН ГУРВАН «ДАН»

Ш. ЦЭРЭНПИЛ
сэтгүүлч

Манай сонины 1- р сарын 21 дэх дугаарт нэгэн сонирхолтой захидал нийтлэгдсэн юм. Түүнийг дэлхийд уран бүтээл нь толилуулагдсан нэрт яруу найрагч Имре Принс Цолдос манай нэрт яруу найрагч Гомбожавын Мэнд- Ооёод илгээсэн байв. Улс үндэстний хэмжээний уран бүтээлчид хоорондын захидал хувийн хүрээнээс хальсан байх нь ерийн хэрэг биз. Тийм ч байдгийг манай уран сайхны сэтгэлгээний түүх авч үлджээ. Нэгэн цагт Эрдэнэбатхан хэмээх өндөр өндөр соёлтой бичгийн хүн «Пролетарийн их зохиолч» хэмээн алдаршсан М. Горькийтой захидлаар харилцаж байж. М. Горький ээлжит захидалдаа, танай шинэ үеийн уран зохиол идэвхитэй зарчмыг баримталбал зохино гэж дурджээ.
Судлал шинжлэл
TOP