Илтгэл, хэлсэн үг
Илтгэл, хэлсэн үг
ДЭЛХИЙН УРАН ЗОХИОЛ ДАХЬ АЗИЙН ЯРУУ НАЙРАГ
"Өрнө бол өрнө, Дорно бол дорно. Өөд өөдөөсөө хэзээ ч харахгүй" хэмээн Р.Киплинг хэлсэн тэр цаг үед Н.Рерих "Өрнө дорнын хана хэрэм нурах болтугай" гэсэн удаатай. Р.Киплингийн хэлснийг ялгарах онцлогоо хадгалж үлдэх тухайд гэж эерүүлээд, Н.Рерихийн хэлснийг тус тусдаа бус, дэлхийн их утга зохиолын ай савд, өрнө дахины давуу байдлыг өөрчлөх гэсэн утгаар ойлгохыг хүсч байна. Азийн уран зохиолыг хөхүүлэн дэмждэг хөшүүрэг бий болгох, тухайлбал бүс нутгийн сан байгуулж, орчуулга болон уран зохиолын шилдэг бүтээлийг түгээн дэлгэрүүлэх нь Улс орнуудын засгийн газруудын эрхэм үүрэг байх ёстой. Казахстан Улс олон улсын уран зохиолын харилцааг хөгжүүлэх, дэмжих талаар ихээхэн чармайлт гаргаж байгаад талархаж байна.
Азийн соёл, сэтгэлгээ, эрдэм оюун, яруу сайхныг цогцоор нь илэрхийлж чадах яруу найргийн шинэ давалгааг эхлүүлцгээе.
Азийн соёл, сэтгэлгээ, эрдэм оюун, яруу сайхныг цогцоор нь илэрхийлж чадах яруу найргийн шинэ давалгааг эхлүүлцгээе.
Илтгэл, хэлсэн үг
ЯРУУ НАЙРАГ, БАЙГАЛИЙН ОЮУН САНАА
Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурлын үндсэн илтгэл
Г.Мэнд-Ооёо: ЯРУУ НАЙРАГ, БАЙГАЛИЙН ОЮУН САНАА
....Таван мянган жилийн өмнөх энэ шүлгийн амин санаа хуучраагүй байна. “Хүн бол сэтгэдэг өвс ногоо юм” гэж Францын сэтгэгч, гүн ухаантан, физикч, зохиолч Блез Паскаль (1623-1662) хэлсэн нь бий. “Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй” хэмээн 20-р зууны Монголын сод яруу найрагч О.Дашбалбар бичсэн юм. Ийнхүү байгаль хүн хоёрын оюун санаа нэгдмэл зүйл болохыг бүхий л цаг үед дуулсаар байна. Хүүхэд ахуйдаа сонссон нэгэн үлэг домгоо энд эргэн дурсах хэрэгтэй боллоо.
“Хүмүүн анх үүсээд биеэсээ гэрэл цацрааж, өөр өөрийн модтой түүнийхээ жимсээр хооллон юугаар ч дутахгүй амьдарч байжээ. Нэгэн хүмүүнд гаж санаа төрж, өөр бусдын модны жимс илүү амттай санагдсанд гэрлээ унтраагаад түүнээс хулгайлжээ. Гэтэл дахин гэрэлтсэнгүй. Муу үйл хийх бүрийд хүмүүсийн гэрэл нь унтарсаар байжээ. Ингээд хүн гэрэлгүй болсон юмсанжээ.”...

МОНГОЛ ЯРУУ НАЙРГИЙН АРГА БИЛИГ
Монголын эртний шүлэг найргийг аялгуулах уламжлал орчин үеийн яруу найрагт бараг мартагдаж бүдгэрчээ. Гэвч олон улсын яруу найргийн наадам, уралдаанд оролцож явахад монгол шүлэг илүү их яруу сонсголонтой сонсогдож байгааг бусад орны шүлэгчид онцолж байхтай тааралддаг юм. Шүлэг унших уламжлалт ая дан өнөө хир бүдгэрэн үгүй болсон гэх боловч бас чиг их юмны шавхруу гэдэг шиг бага ч атугай эгшиг аялгуу байгаа нь өнөөгийн бидний сайных бус өвгө дээдсийн билиг эрдмийн ул мөр гэлтэй.
Монголчуудын үгийн увдисыг ая дан аялгуугаар улам эрчимжүүлж, шүлэг аялгууг найрсуулдаг уламжлал нь монгол яруу найргийн арга билгийн хосолмол шинжийг буй болгож байна. Монголынхоо яруу найргийн өвийг судалж танин мэдэх нь байгаль дэлхий доройтон сүйрч буй өнөөгийн ертөнцийн сүүдэртэй талд илүү тод гэрэл тусгах, хүн төрөлхтөний сэтгэл зүрхийг зөөллөхөд бидний оруулах эрхэм хувь нэмэр болж чадна хэмээн итгэмүй.

Р.ТААГҮРИЙН “ӨРГӨЛИЙН ДУУЛАЛ” НОМЫН МОНГОЛ ОРЧУУЛГЫН ЯРУУ НАЙРАГТ ХИЙСЭН ЗАРИМ АЖИГЛАЛТ
Хүн төрөлхөтний сод их яруу найрагч Р.Таагүрийн мэлмий гийсний 150 жилийн ойд
Жамцын Бадраагийн туурвилын сан хөмрөг дотор яруу найргийн орчуулгын бүтээл том байр суурь эзэлнэ. Түүний орчуулгын бүтээлийн томоохоноос дурдвал Орос хэлнээс “Евгений Онегин”, дуурь “Лусын дагина” дуурь, санскрит хэлнээс “Энэтхэг цэцэн үгс”, хинди хэлнээс Р.Таагүрийн “Өргөлийн дуулал”-ыг орчуулсан байна. Өнөөдөр бид Энэтхэгийн их соён гэгээрүүлэгч, яруу найрагч, гүн ухаантан Рабиндранаат Таагүрийн Нобелийн шагнал хүртсэн “Өргөлийн дуулал” хэмээх суут бүтээлийн монгол орчуулгын яруу найргийн өв санг эргэн ажиглахыг хүсч байна.
Илтгэл, хэлсэн үг
НАНХИАДЫН ЭРТНИЙ ЯРУУ НАЙРАГ ДАХЬ ХҮННҮ
Сүн түүний дотор Хүннүгийн үеийн дайн тулаан, ахуй, соёлыг дүрслэсэн шүлэг дуу маш олон байна МЭӨ ХI -YШ зууны хооронд Хятадын ард түмний дунд зохиогдсон яруу найргийн сонгомол бүтээл болох “Шүлэглэлт ном” дотор буй нэг шүлгээс иш татаж өгүүлбэл:
Илтгэл, хэлсэн үг
Соёл, урлагийн ажилтны улсын анхдугаар чуулганд хэлсэн үг
Монголын соёл, урлагийн өмнө олон саад бэрхшээл, мөнгөний гачаал, соёл урлагийн зах зээлийнн хомс байдал дээр нь ядуурал юм юм тохиолдсоор байгаа ч шилжилтийн он жилүүдийг сөхөрч босч туулсаар явж байгаа нь бахдалтай. Дотоод зах зээлийн нөхцөл байдал нь монголынхоо оюун билиг түүх соёл, урлагийн үнэт зүйлсийг гадаадад сурталчилахын хамт соёлын гадаад томоохон зах зээлд өрсөлдөн гарч хүчээ сорих зайлшгүй нөхцөлийг бий болгож байна.
Илтгэл, хэлсэн үг
ЯРУУ НАЙРГИЙН ДОЛГИОНЛОГ ШИДЭТ ЧАНАР БА БАЙГАЛИЙН ЭРЧИМ
Өнөөдрийн танин мэдэхүйн ойлголтын хүрээнд яруу найргийн тухай ярих нь ихээхэн учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл жинхэнэ яруу найрагт хадгалагдаж буй олон нууцлаг үнэт зүйлсийг өнөөгийн ойлголтын үүднээс тайлбарлах боломжгүй юм.
Ийм зүйлийн нэг нь яруу найргийн эрчимт долгион юм. Яруу найраг дахь эрчимт долгион нь хүн төрөлхтөний яруу найргийн соёлын шавхагдашгүй үнэт зүйлс юм. Харин нүүдэлчдийн соёлын өв санд байгалийн эрчим хүчийг яруу найргийн эрчим хүчээр жолоодох гэсэн оролдлого гэмээр зүйл нилээд тааралддаг. Үүнийг анхааран судалж үзүүштэй байгаа юм.