Ярилцлага

Ярилцлага

Ярилцлага

ШИЛИЙН БОГДОД ОЮУН САНААНЫХАА БАЙГАЛЛАГ ЧАНАРЫГ ИЛҮҮ МЭДЭРДЭГ

Романы нэр их учиртай байх. Яагаад “Шилийн Богд” гэж нэрлэсэн юм бэ?
Шилийн Богд хэмээх нэр монгол хүний сэтгэлд онгон зэрлэг байгаль, эрчим хүч, эр хүний цог хийморь, Дарьганга өв соёл гэсэн утгаар буудаг. Алтай Хангай Хэнтийн уулсын салхиар хөллөсөн эрчим хүчний урсгал дорнын хээр тал руу урсаж, өмнөөс Номхон далайн чийглэг зөөлөн уур амьсгал Хянганы нурууг гэдрэг даваад Шилийн Богд орчимд онцгой эрчим хүчний хуйлрал болдог. Ийм онцлог шинжийг хүмүүс аль эрт мэдэрч энэ гайхамшигт ууланд очиж хийморио сэргээдэг байжээ. Өөрөөр хэлбэл Шилийн Богд бол байгалийн эрчис  ундаргаар баян уул юм. Шилийн Богдод очиход байгаль дэлхийн оюун санааг илүү тод мэдэрдэг, хүн өөрийн оюун санааны байгаллаг чанарыг илүү их ойлгодог гэж би боддог.
Ярилцлага

"Хүмүүн, байгаль хоёр нэг ундаргатай"

адад цохилж байгаа зүрхнээс өөр зэр зэвсэг байхгүй, өмссөн хувцаснаас өөр хөрөнгө байхгүй. Миний өв хөрөнгө гэвэл монгол өв соёл, ард түмний минь язгуур мэдлэг ухаан, дээр хөх тэнгэр, дэргэд эх нутаг минь л байна. Би үүнийгээ л бичдэг. Монголоо л бичсэн минь дэлхийг гайхуулж, утга зохиолын ертөнцийг доргиогоод байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол тэдэнд сонирхолтой байгаа юм байна. Ер ньмонгол оюун ухаан, уламжлалт мэдлэг, шашин соёлынхоо үнэт зүйлсийг өнөөгийн дэлхийн уншигчдын мэдээгүй, таниагүй байгаа тэр содон сониныг эх хэлнийхээ дээд баялгаар илэрхийлж чадваас дэлхийн дэвжээнд Монголын уран зохиол ганц нэгээрээ биш өргөн фронтоороо гарч ирэх боломжтой. Үүнийг баттай хэлчихье
Ярилцлага

Г.Мэнд-Ооёо: МОНГОЛ БИЧГЭЭС АЯЛГУУ СОНСОГДОЖ БАЙНА ГЭЖ ГАДНЫНХАН ДУУ АЛДСАН

“Өнөөдөр” сонины энэ удаагийн уншигч- сурвалжлагчаар Төрийн шагналт, зохиолч Ц.Бавуудорж ажиллалаа. Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Мэнд-Ооёотой ярилцах урилгыг түүнд илгээхэд хувь, хувьсгалын ажил, уран бүтээлийн цагаа зохицуулаад манай редакцад хүрэлцэн ирсэн юм. Учир нь Монголын утга зохиол хэмээх өнөр өтг өн гэр бүлээс дэлхийн тавцанд нэрээ гаргах зам мөрийг түүчээлэн буй Г.Мэнд-Ооёо хэмээх эрхэм хүнтэй ярилцана гэдэг бол татгалзах аргагүй санал гэдгийг тэр сайн мэднэ. Оюунлаг, гэгээлэг хэрнээ худал хуурмаг зүйлгүй, бас нэг тийм дулаахан, дотно уур амьсгалд өрнөсөн хоёр уран бүтээлчийн яриа уншигчдад олон зүйл бодогдуулна хэмээн найдаж байна.
Ярилцлага

ЭНЭ БОЛ ЗӨВХӨН МИНИЙ СОНГОЛТ

О.СОДНОМПИЛ
Бүх цаг үеэс сонгосон дэлхийн яруу найргийн дээж “Гурван зуун шүлэгт” антологи хэвлэгдэн уншигчдын гарт очлоо. Энэ антологийг эмхэтгэж сонголт хийсэн Соёлын гавьяат зүтгэлэн, яруу найраг Г.Мэнд-Ооёотой ярилцлаа.

-Та саяхан “Бүх цаг үеэс сонгосон дэлхийн яруу найргийн дээж ГУРВАН ЗУУН ШҮЛЭГТ” нэртэй антологи гаргасан байна? Ийм антологи хийхэд мэдээж нилээд их цаг хугацаа, хүч хөдөлмөр орох байх?
-Тиймээ. Би шүлэг зохиолд хорхойсч байх үеэсээ л өөрт сайхан санагдсан шүлгүүдийг тусгай дэвтэрт бичиж, түүнээ үе үе уншиж урам зориг авдаг байсан.
Ярилцлага

ЯРУУ НАЙРАГ БОЛ ЛУГШИЖ БАЙДАГ “АМЬД” ОЛДВОР ЮМ

Цааш нь унших юм бол говийн толгод нэг өнгө бусдаас нөгөө өнгө будганд илбэ жилбэ мэт шилжин, цаг үргэлжид хувьсан өөрчлөгдөх хувилгаан чанартай гэж бичсэн байгаа. Үүний цаана бас үл үзэгдэх хий дүрст араншинтайг ч хэлсэн бий. Тэгэхээр энэ бол Ноён хутагтын нутгийг зурсан гэхээсээ илүү Гэгээнтэнийг бүтээж цогцлоосон говь нутгийн увдислаг хувилгаан шинжийг үзүүлж буй бичиглэл юм.
Ярилцлага

ДАНЗАНРАВЖАА ШИГ ХҮНИЙГ БОДЛОГООР Л ТӨРҮҮЛНЭ

 Г.ОЮУНГЭРЭЛ (Өнөөдөр сонин)
Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо өнөө жил уран бүтээлийн арвин олзтой яваа. Говийн догшин хутагт Дулдуйтын Данзанравжаагийн ертөнцийг нээн харуулсан “Гэгээнтэн” хэмээх романаа олны хүртээл болгосон нь утга зохиол шимтэн сонирхогчид, судлаач, шүүмжлэгчдийн дунд багагүй шуугиан тариад байна. Орон орны шилдэг найрагчдын бүтээлийг сорчлон авч олимпийн наадмын нээлтийн ёслолын үеэр тэнгэрээс хур болон буулгахад түүний шүлэг багтсан билээ. Япон улсад калиграфын үзэсгэлэнгээ гаргаж, шүлэг зохиолоо толилуулаад саяхан ирсэн тэрбээр Монголынхоо говиор бас аялаад амжжээ. Монголын зохиолч, яруу найрагчдын бүтээлийг дэлхийд сурталчлахад ихээхэн үүрэг гүйцэтгэж яваа яруу найрагч Г.Мэнд-Ооёог “Бямбын ярилцлага”-ынхаа зочноор урилаа.

-Таныг саяхан Хамарын хийд, Хүслийн уул руу яваад ирсэн гэж дууллаа. Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн тухай бичсэн “Гэгээнтэн” романы үйл явдал яг энэ нутаг усны дүрслэлээр эхэлдэг байх аа?
-Миний роман Хүслийн уулан дээрээс эхэлж байгаа л даа. Роман эхэлсэн тэр цэгт өглөө наран мандах үед очиж жаахан юм бодож суулаа.
Ярилцлага

ЯРУУ НАЙРГИЙН ЕРТӨНЦ БОЛ ГЭГЭЭН СҮМ ШҮҮ ДЭЭ

Ц.ЭНХМАА (Өнөөдөр сонин)

Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо Европын нэлээд хэдэн орноор аялаад иржээ. Түүнтэй ярилцлаа.

-Явснаас үг сонс гэдэг. Уран бүтээлчийн аяны богцыг задалбал сонин сайхан зөндөө биз дээ. Ямар ажлаар хаагуур яваад ирэв?
-Яруу найраг, уран зохиолын хэд хэдэн томоохон үйл явдлуудад оролцож Словак, Австри, Франц, Швейцариар аялаад ирлээ. Тухайлбал, Европын яруу найргийн Академийн урилгаар Словакийн алдарт яруу найрагч Жан Смерекийн яруу найргийн наадамд оролцлоо. Энэ наадам Словакийн Братислав, Транава, Скалиса хотуудад болсон. Мөн Европ дахинд нэрд гарсан гарамгай яруу найрагч Милан Рупус гуайд XXI зууны олон улсын яруу найргийн дээд шагнал гардуулах ёслолд оролцлоо. Би энэхүү шагнал олгох олон улсын хорооны гишүүний хувьд энэ ёслолд уригдсан. Манай дээд байгууллага болох Дэлхийн урлаг соёлын Академийн удирдлагуудын уулзалт Франц, Швейцарийн хил дээрх алдарт Женева нуурын хөвөөнд болсон. Дараа нь Швейцарийн хэд хэдэн хотоор уран бүтээлийн аялал хийсэн. Бас дэлхийн соёлын гайхамшигт хот Австрийн Венатай танилцлаа.
Ярилцлага

«ТӨМӨР» ЗУУН УЯНГААР ЦАНГАМУЙ

Яруу найрагчтай уулзаж байгаа болохоор мэдээж яруу найраг, урлагийн тухай халуун яриа өрнөнө байх аа. Урлаг, утга зохиол, яруу найргийн үзэл ойлголтоо бидэнтэй хуваалцахгүй юу?

Уран сэтгэлгээний бүтээлийг туурвин буй болгох мөнхийн үзэл санааг аугаа их уран бүтээлчид нэгэнт бидэнд илгээн өвлүүлжээ. Харин үүн дотроос уран бүтээлчдийн хувийн үзэл санааны ертөнц өөр өөрөөр бүрэлдсэн байдаг. Хүмүүний сэтгэлд хатууг зөөлнөөр, харанхуйг гэрлээр, уур омгийг уужуу инээмсэглэлээр буюу эсвэл хэтэрсэн цэнгэл, ташуурсан жаргалд эмзэглэн санаашрах, гуниглан шаналахуйгаар нэвтрэн орох ёстой хэмээн би үздэг.
Ярилцлага
TOP