Эсээ
Эсээ
"ГОЛ УС ХҮМҮҮНИЙ ЗҮРХЭН ДУНДУУР УРСДАГ“
Монголчууд ийн хэлэх дуртай. Хүмүүн бол газар шороо уул усны нэгэн хэлтэрхий нь бөгөөд дэлхийгээс ундрах ус булгаа эхийн сүү мэт шимэж, нэгэн насыг элээгээд буцаж газар шороондоо шингэнэ.
Нүүдэлчин монголчууд ус булаг, нуур цөөрөм гол мөрөн бүхэн эзэнтэй хэмээн үзнэ. Эгэл нүднээ үл үзэгдэх хий бод тэр амьтадыг лус хэмээн нэрлэж түүнтэй ойлголцон зохицож амьдрахыг эрхэм болгоно. Ус булагт сүү, цус, хир үл халдаахыг хичээж, гол усыг бохирдуулбаас лусын хорлол хэмээх өвчин зовлон ээрдэг хэмээн итгэнэ. Тал хээр нутагт гол мөрөн ховортойн эрхээр нутаг олноороо газар дэлхийгээ аргадаж, газар лусын эздэд аргагүйн эрхэнд хөндөж буйгаа учирлан худаг ухаж хүн малаа ундаална. Тиймээс ч бид нар “ус бол чандмана эрдэнэ” хэмээн хэлэх дуртай.
Эсээ
40 ЖИЛИЙН ӨМНӨХ САНСРЫН БАЯР ХӨӨР
Яг 40 жилийн өмнө Монгол хүн сансарт нисэх тэр мөчид Хөгнөхан уулын өвөр дэх Хар хайлаастын ам хэмээх газарт хаваржиж буй Жүгдэрдэмид гуайнд сууж байжээ. Мал ид төллөж Гүррагчаагийн аав Жүгдэрдэмид гуай малаа хотлуулж, ээж Ичинхорлоо гуайн хонь тойглох уянгалаг зөөлөн аялгуу дуурсаж байсан тэр үдшийн зураглал сэтгэлд тод үлджээ.
Эсээ
Данзангийн Нямсүрэнгийн “Алтан хазаар өвс” гэж юу вэ?
Дорнын их найрагч Д.Нямсүрэн анд маань тэнгэрт одохоосоо өмнө гэргийдээ 240 шүлэг бүхий дэвтэрээ дурсган үлдээсэн байдаг. Үүнийг нь ном болгон хэвлүүлье гэсэн санаачилга гарсан даруйд миний бие “Алтан хазаар өвсний дууль” хэмээх эсээг 2005.11.1-нд бичсэн юм. Ямар нэгэн саад бэрхшээлийн улмаас уг ном 10 жилийн дараа өнөө зун хэвлэгдэн гарлаа. Харамсалтай нь анх уг номонд зориулан бичсэн миний үг 3560 хоногийн салхи бороонд хийсэн алга болчихсон санж. Аз тохиоход 2006 онд “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн хийгээд өөрийн гар бичмэл минь хадгалагдан үлджээ. “Өвс сулрахад” хэмээх гайхалтай шүлгээ зориулж байсан дүү Н.Лутбаяр нь арвантаа өвс хагдарсны дараа номыг нь сайхан хэвлэж тэнгэрт буй Д.Нямсүрэн ахдаа илгээсэнд талархахын ялдамд арван жилийн тэртээ бичсэн эсээгээ ач холбогдол нь хуучраагүй байгаад баярлаж андынхаа суугаа Шамбалд илгээе хэмээн сэтгэвэй.
Г.Мэнд-Ооёо 2014.08.15
Г.Мэнд-Ооёо 2014.08.15
Эсээ
ШҮЛЭГЛЭДЭГ, АЯЛГУУЛДАГ ЧУЛУУН СУДАР
Дэлхийн яруу найргийн өдөрт
Шүлэглэдэг, аялгуулдаг чулуун судар дэлхийд ганцхан, тэр нь монголын хээр талд буй бөлгөө. Цогт хун тайж хэмээн Монголын түүхийн хуудаснаа алдар нь мөнхөрсөн эх оронч, эгшиглэн шүлэглэгч тэр бээр эдүгээгээс дөрвөн зуу шүргэм жилийн өмнө намрын нэгэн өдөр Хангай ханы Цэцэрлэгийн хойд ууланд авлан ахуйдаа хуягт халтараа унаад зүүн зүг харан сэтгэл машид уярч авга эгчээ санан нэгэн шүлэг хэлээд уяран уйлсныг, дагалдан явсан Эрх хиа тогтоон авсан бөгөөд түүнээс дөрвөн жилийн дараа буюу 1624 оны хаврын сард “Дуутын хар чулуу” хэмээх байц хаднаа Дайчин хиа, Гүен баатар нар сийлэн бичиж мөнхөлжээ. Тэр цагаас хойш эдүгээ 390 дэх хавартайгаа золгож буй ажээ.

ХЭЭР ТАЛААС БИЧСЭН ЗАХИДАЛУУД
“Алт хүмүүний ертөнцөд үнэтэй, гэвч газар дэлхийдээ илүү хэрэгтэй” хэмээн нүүдэлчид үздэг. Хүмүүн алтыг нэн эрт үеэс таньж, түүний эрчимлэг шидэт чанарыг бие сэтгэлдээ ээнэгшүүлэн эдэлсэн билээ. Алт бол хүний биед маш хэрэгтэй, гэхдээ маш багаар. Хүмүүний буян заяаны хир хэмжээг алт дэнслэх тул илүүг эдэлж үл болно.
Хүмүүний бие цогцос дотор өөрийн хир хэмжээний алт оролцсон буй хэмээнэ. Мөн алт төдийгүй бусад үнэт ховор эрдэнэс мөнгө, зэс, очир алмаас зэрэг эрдэнийн чулуулаг ч хүний биед хумхийн тоосны чинээ хэм хэмжээгээрээ буй. Тэр нь газрын хэвлийд байх ижил төрлийн үнэт эрдэнэс баялагтай нарийн шижмээр холбогдох бөгөөд од эрхисээс эрхшээх эрчим, дэлхий ба одон гаригийн хооронд солбицохдоо хүмүүний эрдэнэт биеэр бас дамжина. Яагаад гэвэл тэр эрчимлэг долгион ижил чанартайгаа таталцах хамааралтай.

МИНИЙ КАЛЛИГРАФИЙН ГУРВАН ЭХ УНДАРГА
Каллиграфийг бүтээх цагийг голдуу өглөөний тунгалаг нартай, эсвэл хур бороотой гэгээлэг сайхан үеийг сонгоно. Бэхээ найруулах ус нь уулын булгийн тунгалаг ундрагаас авсан амьд ус байна. Цаасан дээр өглөөн нар тусах, хур борооны дусал сүрчих, агаарын тунгалаг, өвс ургамалын анхилуун үнэрийг бэхэндээ шингээж буйгаар бясалгана. Дүрслэх зүйлээ сэтгэлдээ төвлөрүүлэн бясалгаж, хамгийн гэгээн гэрэлтэй бодол санаа, шүлгийн бадгаа санаж, цаас, бэх, бийр би өөрөө нэгэн биед нэгдлээ хэмээн санаж каллиграфаа бүтээнэ. Каллиграф бол агшины урлаг тул, засах сайжруулах нэмэж ажиллах боломжгүй.
Эсээ
МЯНГАН ТОГОРУУНЫ НЭГИЙГ ИЛГЭЭЕ
Хүний бүтээл хичнээн агуу хүчирхэг, бат бөхийг хийж чадах ч гэлээ, байгалийн хүчин зүйлийн өмнө өчүүхэн юм шүү гэдгийг Фукушимагийн атомын цахилгаан станцын дэлбэрэлт харуулсан юм. Одоо хүн төрөлхтөн, хөгжлийн хэт хурдандаа хэсэг зуур тоормос хийж өөрийн гээсэн үнэт зүйлсээ эргэн харах, өмнөх түүхэн сургамжуудаа дурсан санагалзах хэрэгтэй цаг иржээ. Ядон улс ч үүнийг сайн ойлгож буй ураан атомын цахилгаан станцуудаа ихэнхийг нь зогсоогоод байна. Герман улс атомаас татгалзчихлаа. Японы эрдэмтэд 2050 хэмээх томоохон төсөл дээр ажиллаж, хүн төрөлхтний эрчим хүчний нөөцийг газар доорх баялаг бус, нар сар, салхи гэх мэт шавхагдашгүй эх булгаас авах барилга байгууламжуудыг бариад эхэлчихжээ.
Эсээ
ХАР ХЭЛ АМНЫ ХАРШЛАХ ШАЛТГААНЫГ АМИРЛУУЛАХУЙ
Үг бол хүний санаа бодол сэтгэлгээний төлөвийг шингээн илэрхийлэгч, түүний эрч хүчийг тээгч матери юм гэж орчин үеийн шинжлэх ухаан үзэх болов. Үг хүний дотоод сэтгэлд боловсорч амаар дамжин гадагш тэсрэн гарахдаа өөрийн уг сурвалжийн шинж чанарыг цахилгаан соронзон долгионы үелзлээр цацруулна. Сайн үгээс сайн эрчим цацрана. Муу үгээс муу эрчим тархана. Үүнийг монголчууд ерөөлийн үзүүрт тос, хараалын үзүүрт цус гэж хэлдэг.
Эсээ