Үзэл бодол

Үзэл бодол

Үзэл бодол

НАНХИАДЫН ЭРТНИЙ ЯРУУ НАЙРАГ ДАХЬ ХҮННҮ

Сүн түүний дотор Хүннүгийн үеийн дайн тулаан, ахуй, соёлыг дүрслэсэн шүлэг дуу маш олон байна МЭӨ ХI -YШ зууны хооронд Хятадын ард түмний дунд зохиогдсон яруу найргийн сонгомол бүтээл болох “Шүлэглэлт ном” дотор буй нэг шүлгээс иш татаж өгүүлбэл:
Үзэл бодол

ХАР ХЭЛ АМНЫ ХАРШЛАХ ШАЛТГААНЫГ АМИРЛУУЛАХУЙ

Үг бол хүний санаа бодол сэтгэлгээний төлөвийг шингээн илэрхийлэгч, түүний эрч хүчийг тээгч матери юм гэж орчин үеийн шинжлэх ухаан үзэх болов. Үг хүний дотоод сэтгэлд боловсорч амаар дамжин гадагш тэсрэн гарахдаа өөрийн уг сурвалжийн шинж чанарыг цахилгаан соронзон долгионы үелзлээр цацруулна. Сайн үгээс сайн эрчим цацрана. Муу үгээс муу эрчим тархана. Үүнийг монголчууд ерөөлийн үзүүрт тос, хараалын үзүүрт цус гэж хэлдэг.
Үзэл бодол

Соёл, урлагийн ажилтны улсын анхдугаар чуулганд хэлсэн үг

Монголын соёл, урлагийн өмнө олон саад бэрхшээл, мөнгөний гачаал, соёл урлагийн зах зээлийнн хомс байдал дээр нь ядуурал юм юм тохиолдсоор байгаа ч шилжилтийн он жилүүдийг сөхөрч босч туулсаар явж байгаа нь бахдалтай. Дотоод зах зээлийн нөхцөл байдал нь монголынхоо оюун билиг түүх соёл, урлагийн үнэт зүйлсийг гадаадад сурталчилахын хамт соёлын гадаад томоохон зах зээлд өрсөлдөн гарч хүчээ сорих зайлшгүй нөхцөлийг бий болгож байна.
Үзэл бодол

ЯРУУ НАЙРГИЙН ДОЛГИОНЛОГ ШИДЭТ ЧАНАР БА БАЙГАЛИЙН ЭРЧИМ

Өнөөдрийн танин мэдэхүйн ойлголтын хүрээнд яруу найргийн тухай ярих нь ихээхэн учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл жинхэнэ яруу найрагт хадгалагдаж буй олон нууцлаг үнэт зүйлсийг өнөөгийн ойлголтын үүднээс тайлбарлах боломжгүй юм.
Ийм зүйлийн нэг нь яруу найргийн эрчимт долгион юм. Яруу найраг дахь эрчимт долгион нь хүн төрөлхтөний яруу найргийн соёлын шавхагдашгүй үнэт зүйлс юм. Харин нүүдэлчдийн соёлын өв санд байгалийн эрчим хүчийг яруу найргийн эрчим хүчээр жолоодох гэсэн оролдлого гэмээр зүйл нилээд тааралддаг. Үүнийг анхааран судалж үзүүштэй байгаа юм.
Үзэл бодол

«ТӨМӨР» ЗУУН УЯНГААР ЦАНГАМУЙ

Яруу найрагчтай уулзаж байгаа болохоор мэдээж яруу найраг, урлагийн тухай халуун яриа өрнөнө байх аа. Урлаг, утга зохиол, яруу найргийн үзэл ойлголтоо бидэнтэй хуваалцахгүй юу?

Уран сэтгэлгээний бүтээлийг туурвин буй болгох мөнхийн үзэл санааг аугаа их уран бүтээлчид нэгэнт бидэнд илгээн өвлүүлжээ. Харин үүн дотроос уран бүтээлчдийн хувийн үзэл санааны ертөнц өөр өөрөөр бүрэлдсэн байдаг. Хүмүүний сэтгэлд хатууг зөөлнөөр, харанхуйг гэрлээр, уур омгийг уужуу инээмсэглэлээр буюу эсвэл хэтэрсэн цэнгэл, ташуурсан жаргалд эмзэглэн санаашрах, гуниглан шаналахуйгаар нэвтрэн орох ёстой хэмээн би үздэг.
Үзэл бодол
TOP