Мэдээлэл

“Гол ус тунгалагших цаг” ном

“Гол ус тунгалагших цаг” ном

“Гол ус тунгалагших цаг” ном

Зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн баримтат уран бүтээлийн чуулган болох эсээ, нийтлэл, хөрөг, тэмдэглэлүүдийн шинэ эмхэтгэл “Гол ус тунгалагших цаг” нэртэйгээр хэвлэгдэн гарлаа. Уг номд зохиолчийн түүх, соёл, байгаль, экологийн сэдвээр бичсэн эсээ, нийтлэлүүдээс гадна, өөрийн цаг үеийн нэртэй уран бүтээлч, эрдэмтэн мэргэдийн тухай хөрөг, гадаад орнуудын соёлын ертөнцөөр аялсан тэмдэглэл зэрэг сонирхолтой бичвэрүүд, өөрийн уран бүтээлийн болон зохиогчийн дотоод ертөнцийг нээсэн эсээнүүд номд голлох байрыг эзэлсэн байна. 360 орчим хуудастай томоохон энэ номд яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн Монгол төрийн дээд шагнал - тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртээд хэлсэн үгийг “Хэлсэн үгэндээ эзэн нь өөрөө оршиж байдаг” гэсэн гарчигтайгаар нийтэлжээ.

Г.Мэнд-Ооёогийн “Гол ус тунгалагших цаг” баримтат зохиолын чуулган энэ ном цаг үеэ илэрхийлсэн уран бүтээлчийн сэтгэлийн толь болсон төдийгүй, залуу үеийнхэн өөрсдийн дотоод ертөнцөө илэрхийлж сурахад гарын авлага болохоор сонирхолтой ном болсон байна.

art.news.mn/content/230791.shtml

TOP