Уран бүтээл

ЦАГЛАШГҮЙ ГЭРЭЛТ

ЦАГЛАШГҮЙ ГЭРЭЛТ

Яриг цагаан ботго үүрээр буйлахад гийе.
Явуул гэгээн саран үүлнээс бултайхад гэрэлтье.
Янзага хэнзлэх намрын улбар салхинд дүрэлзье.
Явуухулан багшийнхаа уянгын бадганд дэвэрье.

Ятга болоод хуурын яруухан эгшгэнд бадаръя.
Яргуй цэнхэр талаасаа өглөөн нартай мандъя.
Яргай ташуураа бариад ялгуун сааралдаа дарцаглая.
Янгир дүүлэх уулсынхаа ян өндөрт асъя.

Яшил зандан модноос аялгуу цацрааж эгшиглэе.
Ямбуу, магнаг хоёрын ялгааг арилгаж бясалгая.
Ялдам шөнийн тэнгэрт од асааж гялалзъя.
Ямх ямхаар өгсөж өөрийнхөө оргилд дүрэлзье. 

Янжинлхам бурханы ятгын чавхдасанд эгшиглэе.
Яруу найргийнхаа болор сүмд цагийн цагт гэрэлтье. 

2005.05.08
TOP